Хүйтэн хөндий уур амьсгалтай ажлын байр нь үр бүтээлгүй ажлын байр байдаг. Гэхдээ маргаантай. Тиймээс бид зургаан энтрепренерээс “Ажлын байран дээрх маргааныг хэрхэн шийдвэрлэдэг вэ?” гэж асуусан юм.

1  Нүүрэлдүүлэх “Хэрэв хэн нэгэн над руу ямар нэг зөрчлийн асуудал ярьж хандвал би хамгийн түрүүнд түүнээс нөгөө хүндээ шууд хандаж энэ талаар хэлсэн эсэхийг нь асуудаг. Хэрэв үгүй бол буцаадаг. Би эхний өдрөөсөө л энэ мэт асуудал гарна гэдгийг сайн ойлгож байсан бөгөөд ажилтнуудын гүйцэтгэлийг үнэлэхдээ хов жив бус бүтээлч санал хүсэлт гаргах чадварыг нь харгалзаж үзэх болсон. Үүнийг урамшууллын хэм хэмжээ болгож тогтоосноор ажлын байр ямар нэг зөрчил болон хов живгүй болсон.”

ЛООРЭН ШҮҮЛТЭ (The Flex компанийн гүйцэтгэх захирал болон үндэслэгч)

2  Харилцаа холбоогоо хэзээ таслахаа мэдэх “Би бүх үйл явдалд гурван тал байдаг гэдэг ойлголттой санал нийлдэг. Энэ нь таны тал, миний тал болон энэ хоёрын дундуур хаа нэгтээ орших үнэний тал. Зөрчлийг арилгах болон нэгдмэл зорилгоо олохын тулд хамтран ажиллах нь маргааныг шийдээд зогсохгүй гүн, нягт хамтран ажиллах арга замуудаа олох шилдэг арга юм. Шийдэх боломжгүй асуудлууд ч бас хааяа тулгардаг. Мөн заримдаа түншлэлээ таслах нь бүгдийн хувьд хамгийн зөв шийдвэр байдаг.”

ААРОН КВИЙТТЭН, (KWT Global-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал)

3  Гадуур гарах “Бид шалихгүй зөрчил болон асуудлыг хурдан шийдвэрлэх хандлагатай байдаг. Энэ нь хүмүүс хувь хүн эсвэл багийн шийдвэрт хүрэх тал дээр хэзээ, ямар үндсэн ялгаа гаргадгийг харуулж байгаа юм. Миний хувьд зүгээр л ажлаас гадуур кофе юм уу шар айраг ууж завсарлага авах хэрэгтэй гэж боддог. Өөр орчин нөхцөлд байх нь тухайн асуудалд хэрэгтэй байсан өнцгийг олж харахад тустай хөнгөн бодол, шийдлийг төрүүлдэг.

ПООЛ ХЭЭДРИК, (Tecovas-ын үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал)

4  Үүнийг хүлээн ав Би хамтран үүсгэн байгуулагч Дан Лийбүтэйгээ 20 гаруй жил хамт ажилласан бөгөөд бид марган хэлэлцэх дуртай. Энэ нь хааяа муудалцаж буй мэт санагдаж болох ч үнэн хэрэгтээ байж болох хамгийн зөв шийдэлд хүрэхийн тулд нэгнээ сэдэлжүүлэх арга хэлбэр юм. Тиймээс энэ утгаараа зөрчил бол эерэг гэсэн үг. Хоёр жилийн өмнө бид дэлхийн эрүүл мэндийн даатгалын салбарт ямар байр суурь эзэлж байгаагаа ойлгохыг хичээж байхдаа асар их амжилттай явж байсан. Бид хоёулаа буулт хийх шаардлага гардаг байсан бөгөөд нэгэнт л ижил газар очиж газарддаг бидний хувьд тодорхой зорилго, харилцан ойлголцолтойгоор урагшилдаг. Хүмүүсийн ярьдагчлан дарамт шахалт очир эрдэнэ шиг үнэт үр дүнг авч ирдэг.”

МАЙКЛ СЭРБИНИС, (League-ийн үндэслэгч ба гүйцэтгэх захирал)

5  Үр дүнтэй байлга “Зөвөөр хийсэн маргаан бол эрүүл маргаан юм. Бид эрүүл ба эрүүл бус маргааны дунд нэгэн чухал ялгаа байдаг гэж үздэг. Ямар нэг зүйлийг сайжруулах тал дээр зөрчилдөөн үүсч байвал энэ нь маш сайн. Гэтэл аливаа зүйлийг нураан буулгах аль эсвэл саад хийх зорилготой бол энэ нь эрүүл бус. “Аливаад увайгүй бус шүүмжлэлтэй ханд” гэж бид хэлдэг.

КРИЙСЧАН ЛААНН, (Tradeshift-ийн гүйцэтгэх захирал)

6  Зуучлагчийг бий болго “Бид ажилтнуудыг ажилд авахдаа манай компанид асуудлаа ярилцан зохицуулах багийн шууд менежер болон хүний нөөцийн менежер байдгийг хэлдэг. Ихэнхдээ маргаан үүсэх үед ажилтнууд тухайн маргаанд хамаагүй хүнтэй ярилцах нь маш тустай байдаг. Нэг ажилтан нөгөөгийнхөө эсрэг биш байгааг мэдэх нь сэвтсэн сэтгэлийг эерүүлэхэд тустай.”

АЛЕКСАНДРА ФААЯН, (Dame Products-ын гүйцэтгэх захирал).

Бизнес сэтгүүл

2019 онд дэлхийг өөрчлөх стартапууд

Өмнөх нийтлэл

Петровис: Анхан шатны удирдлагуудтайгаа тулж ажилладаг

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох