МэдлэгӨсөх стратеги

Азийн хөрөнгө оруулагчид Монголд

1

Азийн томоохон хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч, экспортлогч, бизнесийн төлөөллүүд Монголын үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллахаар болжээ. Тэд Монгол улсын гадаад худалдааг өргөжүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Зүүн Азийн зах зээлд борлуулах, тэдгээрт дэмжлэг үзүүлэх, экспортын боломжуудын талаар мэдээлэл өгч, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд туслах гэх мэт Монголын бизнес эрхлэгчдэд хэрэгтэй зөвлөгөөг өгөх зорилгоор анх удаа зохион байгуулагдаж буй “Азийн зах зээлд гарах гүүр” арга хэмжээнд оролцоно. Цаашлаад гадаад харилцааны хүрээнд харилцан туршлага солилцох бизнес аялалуудыг тогтмол зохион байгуулж, Азийн бизнесийн хамтын ажиллагаа олон улсын холбоо байгуулан ажиллахаар төлөвлөөд байна.

Уулзалтын үеэр Япон улсын “Glowd Inc” гурван компанийн нэгдэлийг үүсгэн байгуулагч, маркетинг, борлуулалтын мэргэжилтэн Хироюүки Шираиши, БНСУ-ын “Zeffiro Inc” компанийн үүсгэн байгуулагч Ли Чанг Сон, БНСУ-ын “K-Colours Inc” компанийн үсгэн байгуулагч онлайн худалдаа, хүнсний экспортын чиглэлээр мэргэшсэн эксперт Шин Мин Хуан гэх мэт Азийн зах зээлд тодорхой хэмжээний амжилт гарган ажиллаж буй компаниудын төлөөлөл илтгэл тавьж, мөн зөвлөгөө өгнө.

Азийн хөрөнгө оруулагчид болон олон улсад ажилласан туршлагатай бизнесийн зөвлөхүүд Монголын бизне эрхлэгчдэд зориулж дараах чиглэлээр илтгэл тавина. Үүнд:

  • Азийн зах зээл, худалдан авагчдын зан төлвийн онцлог
  • Zeffiro Shop, Paxmol.jp, MongolKhan платформуудыг ашиглан бүтээгдэхүүнээ экспортлох боломжууд
  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн үе шатууд, үнэлэгддэг бизнес, зарагддаг бүтээгдэхүүний талаар хэлэлцэх болно.

“Азийн зах зээлд гарах гүүр” уулзалтын эхний хэсэгт дээрх үйл ажиллагаа болох бол хоёрдугаар хэсэгт экспортод гарахад шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэхэд тань туслах үйлчилгээ болон Монголын бизнес эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ  танилцуулж хөрөнгө оруулагчдаас зөвлөгөө аах боломжтой. Уг үзэсгэлэнд Арьс шир, ноос ноолуур, бэлэг дурсгал, гоёл чимэглэл, тоглоом, тавилга, гар урлалын бүтээгдэхүүн, зарим нэр төрлийн, экспортод гаргах боломжтой хүнсний болон гоо сайхны бүтээгдэхүүн, экспорт хийх сонирхолтой байгууллагын ажилтан болон удирдлагууд, сонирхогч талууд, багш судлаачид, оюутнууд оролцох боломжтой.

Х. Саранзаяа

Б.Төрмөнх: Дата хамгаалалт нь датагаа үнэлэхээс эхэлнэ

Өмнөх нийтлэл

10 АСУУЛТ ХАРИУЛТ: Ээжийн минь зөвлөгөө миний амьдралд үргэлж хэрэг болдог

Дараагийн нийтлэл

1 Сэтгэгдэл

  1. Сайн байна уу, ямар шалгуураар оролцох вэ
    Утас 99997099

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Мэдлэг