Өсөх стратеги

Амжилттай баг хэрхэн бүрддэг вэ 

0

Өрөөнд арав гаруй хүн оруулаад тэднийг шууд баг болж ажилла гэвэл юу болохыг төсөөл дөө. Багийн гишүүний тоо олон байх тусам сайн баг болж хамтарч ажиллахад улам төвөгтэй болдог. Яг л найзууд уулзахдаа хаана хоолонд орохоо шийдэх үед хүн болгон өөр сонирхолтой байдаг шиг. Итали ресторан? Цагаан хоол эсвэл стейкны газар уу? Энэ үед бүгд ялгаатай сонирхлоо нийцүүлж дундын санал гаргаж ирэх шиг төвөгтэй  зүйл үгүй. Үүнтэй адил багийн гишүүдийн “Дундын сонирхол” бол багийн амин судас юм. Амжилттай компаниуд л үүнийг хэрхэн хэрэгжүүлэхийг маш сайн мэддэг. Гэхдээ яаж хэрэгжүүлэх вэ? Долоон жилийн өмнө Гүүгл энийг л мэдэхийг хүссэн юм. Тэд байгууллагынхаа 180-аад багийг хэдэн жилийн турш дамнан судалсны эцэст хэрхэн сайн баг бүрддэгийг олж илрүүлсэн юм 

Тэдний олж мэдсэнээр баг доторх гишүүдийн онцлог шинж тухайн багийн амжилтад чухал нөлөөгүй байв. Харин сайн багийн таван шинж нь 

  • Сэтгэл санааны аюулгүй байдал: Багийн аль ч гишүүн шинэ санаа гаргаж бусадтайгаа ярилцахад огт ичиж, санаа зовохгүй уур амьсгал бүрдэх 
  • Найдвартай байдал: Бүх гишүүн ажлаа цагт нь яг таг хийж гүйцэтгэх
  • Тодорхой байдал: Хүн бүхэн хийж буй ажлаасаа ямар үр дүн гарахыг мэдэж байх. 
  • Утга учир: Гишүүн бүр хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийх шалтгаантай байх. (Сайн цалинтай, ажлаараа дамжуулж нийгэмдээ хувь нэмэр оруулах, багтаа туслах гэх мэт)
  • Үр нөлөө: Хүн бүр хийж байгаа ажил нь байгууллагынхаа том зорилгод хэрхэн хувь нэмэр болдгийг мэддэг байх

Эдгээр таван шинж бол Гүүглийн судалгааны үр дүн. ГЭВЧ энэхүү үр дүнтэй бусад судлаачид санал нийлэхгүй тохиолдол бий. Жишээ нь Колумбын бизнесийн их сургуулийн профессор, “Яагаад чадвар муутай хүмүүс удирдагч болдог вэ” номын зохиогч Томас Каморро-Премузикын үзэж байгаагаар гишүүдийн зан чанар тэдний хийх ажлын үүрэгт хүчтэй нөлөөлдөг аж. Уг номонд тайлбарласны дагуу байгууллагууд заримдаа багийн гишүүдийн чадварт хэт их найдсанаар багийн гишүүдийн зохилдлогыг анхаарахгүй өнгөрдөг. Тийм ч учраас сайн тоглогчтой ч багийн зохицол муугаас болж зарим спортын томоохон багууд амжилт үзүүлж чаддаггүй аж. 

Багийн хамт олны уур амьсгалыг ярилцахын тулд “Зүүн тархи, баруун тархи”-ыг ойлгох хэрэгтэй юм. Хүн баруун, зүүн аль тархиа ашиглахаас хамаарч тэдний зан чанар, сэтгэлгээний онцлог нь ялгаатай байдаг. Баруун тархиа түлхүү ашигладаг хүмүүс мэдрэмжиндээ илүү найддаг, бүтээлч, чөлөөтэй сэтгэдэг байдаг бөгөөд тэдний бусадтай ярилцах, ойлголцох чадвар өндөр хөгжсөн байдаг. Тэд харилцааг бий болгож чаддаг хүмүүс  учир багийн амжилтад чухал үүрэгтэй юм.

Харин күүн тархиа давамгай ашигладаг хүмүүс эсрэгээрээ логик сэтгэлгээ нь түлхүү хөгжсөн, аливаа асуудлын учир шалтгааныг эрэлхийлдэг, объектив хандлагатай. Баруун тархи нь хөгжсөн хүмүүс төсөөлж, таамаглаж аливаа асуудлыг шийдэхдээ сайн байдаг бол зүүн тархиа илүү ашигладаг бүлгийнхэн факт баримтад тулгуурлаж аливааг шийдэхийг оролддог. Мэргэжлийн мэдлэг, чадвар ажлын кареерын эхэн үед чухал байдаг ч цаашлаад баг, хамт олон удирдаж эхлэхэд бусадтай ойлголцох, хамтрах чадвар илүү чухал болж эхэлдэг. 

Өрөөнд хэсэг бүлэг хүмүүсийг оруулж суулгачихад л сайн баг өөрөө бий болчихдоггүй. Харин өөрийгөө толинд харж байгаа юм шиг маш сайн ойлгож эхлэх үед та баг болон байгууллагынхаа хүссэн өөрчлөлт нь байж чадах юм. 

Б. Билэгт

О.Удвал: Бид үндсэн концепцоо алдахгүйг хичээж ажилладаг

Өмнөх нийтлэл

Сэрүүн хотын “халуун” уулзалт

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.