Эксперт

Амжилтын хөтөчөөр ажиллаад ямар үр дүн гардаг бол?

0

Би сүүлийн 7 жилийн хугацаанд 100 гаруй хүний Амжилтын хөтөчөөр ажиллахдаа олон мундаг хүмүүстэй ажиллаж байснаа өмнөх нийтлэлүүдээр өгүүлсэн билээ. Тэдгээр хүмүүс өөрт дутагдалтай зан чанаруудаа цогцлоож өөрчлөлт хийн өдгөө өөр өөрсдийн замаар итгэл дүүрэн урагшилж байна. Маш олон хүмүүс “Амжилтын хөтөч”-н үр дүнгийн талаар сонирхдог. Тиймээс би өнөөдрийн дугаарт энэ сэдвээр ярилцахыг хүслээ.   

Би хэн нэгний “Амжилтын хөтөч”-р ажиллахын өмнө болон төгсгөлд нь тухайн хүнээс SWOT шинжилгээ авдаг уламжлалтай. Зургаан сарын хугацаанд тухайн хүнд үнэхээр өөрчлөлт орсон эсэхийг шалгах энгийн бөгөөд шилдэг арга бол SWOT шинжилгээ юм. SWOT шинжилгээг авснаар “Амжилтын хөтөч”-д хамрагдаж байгаа хүн маань өөрийн давуу болон сул тал, өөрт тохиолдож болох боломж болон аюулыг мэдэж авдаг.  Жишээ болгож уг хөтөлбөрийн төгсөгч Ё.Алтантуяагийн зургаан сарын хугацаанд гарсан өөрчлөлтийг SWOT шинжилгээний харьцуулалтаар харуулья.

Амжилтын хөтөч хөтөлбөр эхлэх үеийн түүний бичсэн давуу ба сул талууд:

 

Зургаан сарын дараа түүний хийсэн SWOT шинжилгээ үр дүн

 

Дээрх жишээнээс зургаан сарын хугацаанд түүний давуу талын хүснэгтэнд олон шинэ давуу тал нэмэгдсэн байгааг харж байгаа байхаа. Энэ бүсгүй өмнө нь юу гэж бөглөж байснаа мэдээж санахгүй тул үнэн зөвөөр бөглөсөн байгаа. Хамгийн сонирхолтой нь энэ бүсгүйн өмнө бичиж байсан сул талууд 6 сарын дараа бүгд алга болсон байгаа биз. Тухайлбал юмыг хойш тавьдаг, мартамхай гэж өөрийгөө тодорхойлсон байдал нь цаг төлөвлөлттэй салшгүй холбоотой байсан юм. Цаг төлөвлөх чадварыг өөртөө бий болгосон хүн юмыг хойш тавьж мартахаа больдог гэдгийг энэ бүсгүй өөрийн амьдралаар харуулж байна.

Цаг нь болсон хүнийг “Амжилтын хөтөч” үйлчилгээнд хамруулахаар үнэхээр гайхамшигтай үр дүнд хүрдэг.

Мөн хүн өөрийгөө олж мэдээд, өөртэйгөө ажиллаад, юуг сайн хийдэг, юунд дуртай, юу хийвэл сэтгэл хангалуун байх талаар мэдээд эхлэхээр хүн аливаа зүйлд шийдэмгий, өөртэй итгэлтэй болж “өөртэй итгэлгүй” байдал арилдаг. Алтантуяагийн “өөртөө итгэлгүй” хэмээх сул тал “өөртөө итгэлтэй” гэх давуу тал болсон байгааг уншигч та анзаарч буй бизээ.

Хөтөлбөрийн хугацаанд түүний сул тал гээд дурьдаад байсан бусад бүх сул талууд арилсан ч өөрийгөө улам их судалж, хөгжүүлж, шинэ давуу талууд бий болохийн зэрэгцээ сул талууд шинээр гарч ирснийг ажиглаж болно. Гэхдээ шинээр гарсан сул тал дээр шинжилгээ хийж үзвэл өөрийнхөө бүтээмжийг дээшлүүлэхийн тулд хийх үйлдлүүдийг сэдэлжүүлж байна.

Энэ мэтчилэн цаг нь болсон хүнийг “Амжилтын хөтөч” үйлчилгээнд хамруулахаар үнэхээр гайхамшигтай үр дүнд хүрдэг.  Хөтөлбөрт хамрагдсан хүн өөрийгөө улам сайн танин мэдэж үүнийхээ хүрээнд шинэ чадваруудыг эзэмшдэг. Та ч мөн адил өөртөө шинэчлэл, өөрчлөлтийг хийж болно. Тууштай бус, залхуу гэж өөрийгөө тодорхойлж байгаа бол цагийн менежментэд суралц, шийдвэр гаргахдаа муу бол энэ талаар сургалтанд сууж, хүнээс зөвлөгөө ав. Хэрвээ танд өөрийг тань чиглүүлэх алтангадас мэт хүн дутагдаж байгаа бол “амжилтын хөтөч” дээр оч. Амжилтын хөтөч таны гайхалтай чиглүүлэгч байх бөгөөд хүлгийн жолоог атгах хүн зөвхөн та гэдгийг санаарай. Амьдрал хэмээх аялалд зүг чигээ олж, аз жаргалыг улам ихээр мэдрэх уртын урт аялалд тань амжилт хүсээд ээлжит нийтлэлээ үүгээр өндөрлье.   

П. Гандолгор

Үүлэн дундах ирээдүй

Өмнөх нийтлэл

Д.Бат-Октябрийн СТАРТАП буюу Монголоос Азид хүрсэн нь

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.