EntrepreneurТоп нийтлэл

АМТААР УРЛАГЧ

0

Дээмий 2006 оны зуны нэгэн ням гарагийн орой Улаанбаатарын Grand Khaan Irish Pub-д 20 орчим хүндэт зочдод зориулж курс хоол хийжээ. Их ажлын ард гараад түр амсхийж байтал дайлуулсан хүмүүс түүнийг дуудуулжээ. Дээд давхарт гараад очиход зочид мөндөр шиг алга ташилтаар угтав. Тэдний дунд Эм Си Эс группийн удирдлагууд болох Ж.Оджаргал, Ж.Од хоёр байлаа. Энэ явдлаас хойш удалгүй группийн Ерөнхийлөгч Ж.Од түүнд хамтран ажиллах санал тавив.

ЛАБОРАТОРИОС ГАЛ ТОГООНД

Лабораториос гал тогоонд Дээмий буюу С.Батмөнхийн тогоочийн замнал 2001 онд Англид очсоноор эхэлжээ. МУИС-д цөмийн физикчээр суралцаж байгаад Лондонд сурахаар очсон бөгөөд хичээлийнхээ хажуугаар ажил хийж мөнгө олохын тулд зоогийн газруудад зөөгчөөр ажиллав. Аажмаар гал тогооны ажилд оролцох болж өөрийгөө хоол хийх дуртайг олж илрүүлжээ. Ийнхүү Англид бараг долоон жил амьдрахдаа итали, франц, япон, хятад, энэтхэг, англи хоолны ресторануудад ажиллаж тогоочийн эрдэмд суралцав.

Нэг газраа хэсэг ажиллаж сурах гэснийгээ сурчихаад байраа сэлгэдэг байлаа. Ажлаа солих бүрт цалин нь багасдаг байсан ч түүнд олон үндэстний хоолны мэргэжлийн тогооч болох нь чухал байв. Жишээ нь, япон хоолны газарт бүр тэгээс эхэлж ахлах тогооч болтол ажилласан ч тэндээсээ явж итали ресторанд энгийн тогоочоор ажилд орж байв.

Энэ хугацаанд тэр Roca, Zuma, The Belvedero, Chez Max зэрэг Английн дээд зэрэглэлийн ресторануудад ажиллаж байв. Cipriani London гэх урлаг, спортын одууд их ирдэг итали ресторанд ажиллаж байхдаа алдарт хөл бөмбөгчийн Дэвид Бэкхэмийн төрсөн өдрийн бялууг гардан хийж байсан удаатай. Нэгэнт олон улсын хэмжээний мэргэжлийн тогооч болсны хойно 2007 онд Дээмий Монголдоо нэг мөсөн суурьшиж, өөрийн гэсэн бизнестэй болохоор шийджээ. Гэхдээ санаснаар болохгүй байлаа.

Нэгэнтээ пааб нээж ажиллуулсан ч удалгүй дампуурав. Эндээс зөвхөн сайхан хоол хийгээд амжилт олохгүй бөгөөд үйлчилгээ, орчин, имиж, рестораны байршил гэх мэт олон хүчин зүйл нийлж рестораны бизнес босдогийг ойлгож авчээ. Түүнийг Монголд ирэхэд Улаанбаатарын хоолны бизнесийн орчин одоогийн түвшнээс хол байв.

Хотын төвийн орчин үеийн өндөр барилгууд дөнгөж баригдаж эхлээд энд тэндгүй барилгын хашаа хөндөлсөж, кранууд сэрийлдэж байсан цаг. Нийслэлийн оршин суугчдын гадуур хооллох соёл ч төлөвшөөгүй байв. Нэг үгээр рестораны зах зээл өнөөдрийнхөөс хэд дахин жижигхэн байлаа. 2006 онд Дээмий зуныхаа амралтаар Монголд ирж Улаанбаатарын ресторануудад орж үзээд үйлчилгээ, хоол нь анх Англи руу явж байсан тэр үеэс нь өөрчлөгдөөгүй байсанд сэтгэл дундуур буцжээ.

Энэ салбарт шинэ зүйл хийх том хүсэл түүнд байв. Эм Си Эс группийн Ж.Одоос хамтран ажиллах санал хүлээж авснаар энэ хүслээ гүйцэлдүүлэх боломж нээгджээ. 2008 онд группийн дэргэд “Green Catering” нэртэй охин компани байгуулагдаж захирлаар нь Дээмийтэй ижилхэн нэртэй, Grand Khaan Irish Pub-ийн захирал С.Батмөнх ажиллахаар болов. Дээмийгийн хувьд шинээр байгуулагдсан компанидаа хоолны концепци, үйлчилгээ хариуцав.

Тэрбээр Grand Khaan Irish Pub-ийн хоолны цэсийг цоо шинээр зохион агуулга, дизайныг нь өөрчилж олон төрлийн сонголтоор баяжуулан, гал тогооны ажил, үйлчилгээг шинэ хэв маягаар зохион байгуулав. Ингэснээр борлуулалт ч илт өсч байв. Мөн Дээмийгийн ачаар зочид өмнө нь Монголд хийдэггүй байсан итали үндэсний ризотто, паста, далайн гаралтай төрөл бүрийн хоолнууд болон вагю үхрийн мах, аспарагус зэргийг захиалан иддэг болов.

MGC STAR GROUP компанийн Ерөнхий захирал С.Батмөнхийн талаарх хөрөг нийтлэлийг Business.mn сэтгүүлийн №7 дугаараас уншаарай.

Бизнес сэтгүүл

“Казахстан, Монголын хооронд бүтээгдэхүүн нийлүүлэхэд тээврийн асуудал байна”

Өмнөх нийтлэл

Та 30, 40 эсвэл 50 хүрэхээсээ өмнө ямар нэг EXTREME зүйл хийх өндөр магадлалтай

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.