The Economist-ын “Дэлхий 2019″ сэтгүүлээс хүргэж байна. 

“Beauty and Beast” киноны гол дүрийн ухаалаг охин Белл номоо сонгохоор тосгоны номын дэлгүүрт очдог. Сүүлд ирснээс нь хойш шинэ ном нэмэгдээгүй учир тэрбээр цэнхэр хавтастай ном сонгодог. “Чи энийг хоёр удаа уншсан биз дээ” гэж худалдагч итгэж ядан асууна. “Тийм ээ, гэхдээ энэ миний дуртай бүтээл” гэж Белл ид шид, зүсээ хувиргасан хан хүүгийн тухай үлгэрийн сэтгэл татам чанарт автсанаа илэрхийлэн хариулдаг.

Түүний хариулт бараг л бүтээгчийнх нь мөн чанар. Walt Disney Company ийм түүхээр үзэгчдийг эртнээс илбэдсээр ирсэн. Фэнүүд нь тэднийг Белл шиг ахин дахин үзэхдээ баяртай байдаг. Тийм ч учраас хуучны зурмал хүүхэлдэйн кинонуудыг жүжигчид, компьютер ашиглан шинэчилсэн амьд зураглал бүхий бүтээлүүд нь сүүлийн жилүүдэд гайхалтай амжилтад хүрч байна. 2017 онд Эмма Ватсон, Эван Макгрегор, Эмма Томпсон нарын тоглосон “Beauty and Beast” кино нь дэлхийн даяар box office-оос 1.3 тэрбум ам.доллар олж, тухайн жилдээ хамгийн их орлого олсон хоёр дахь кино болов. 1967 оны бүтээлд үндэслэсэн “The Jungle Book” кино 2016 онд 967 сая ам.доллларын орлогоор тавдугаар байрт жагсаж байлаа. Мөн шүүмжлэгчдийн магтаалыг ч хүртсэн.

Жишээ нь кино сонирхогчдын Rotten Tomatoes сайтад “The Jungle Book” нь 95 хувийн эерэг сэтгэгдэл авчээ. Disney тэдэнтэй ижил бүтээл гаргахаар төлөвлөж буйд гайхах зүйлгүй. 2019 онд тус компани гурван амьд зураглал бүхий бүтээл танилцууллаа. Тодруулбал, гуравдугаар сард “Dumbo”, тавдугаар сард “Aladdin”, долдугаар сард “The Lion king”. Өмнөх бүтээлийн адил эдгээр кинонд оддоос бүрдсэн бүтээлч багаас (Тим Бартон “Dumbo”-г найруулна, Гай Ричи “Aladdin” төслийг удирдана) гадна олон од (“The Lion King”-ийн гол дүрүүдэд Дональд Гловер, Бейонсе дуу оруулна) ажиллах юм. Түүнчлэн “Mulan”, “Tinker Bell”, “Snow White and Seven Dwarfs”, “Rose Red”, “Peter Pan” зэрэг кино хийгдэж буйг дуулгая.

Эдгээр шинэ хувилбар нь зөвхөн хуулбар төдий биш юм. Тэд орчин цагийн мэдрэхүй, шинэ техникийг авчирч буй. Беллийн дүрийг илүү их нөлөөтэй, түүнийг “үлгэр дуурайл авахуйц эмэгтэй” болгож өөрчлөлт оруулахыг хатагтай Ватсон хүсэж байв. Жон Фаврю “The Jungle Book”-ийг найруулахдаа ашигласан гэрэл зургийн шинэ эффектээ “Lion King” бүтээлд ч мөн хэрэглэх юм. Үлгэр нь хуучных байж болох ч зөв хүндээ очвол тэд цоо шинэ ертөнц мэт мэдрэгдэх болно.

#Дэлхий2020 тун удахгүй

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Бизнесийн гол ойлголтуудыг хамгийн энгийнээр

Өмнөх нийтлэл

Gillette-ийн түүх

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох