Энгийн хүнээс ялгагдах баян хүний ялгаа нь мэдээж банкин дахь хөрөнгө. Гэхдээ үүнээс чухал онцлог байдаг нь сэтгэлгээ болон ертөнцийг үзэх үзэл ажээ. Стив Сиболд 26 жилийн турш баян хүмүүсийн дадал зуршил, хэв маягийг судлахдаа саятан, тэрбумтан олон хүнтэй уулзжээ. Тэднээс олж авсан мэдээлэлдээ анализ хийхдээ тэрбээр нэг л зүйлд бат итгэлтэй болсон гэнэ. Асуудлын гол нь мөнгө хэрхэн олох баячуудын механизмд бус тэдний сэтгэлгээнд байдаг хэмээн Сиболд өөрийн номондоо оролцжээ. Ингээд түүний судалгаанаас гарсан 8 том ялгааг танилцуулж байна.

  1. Мөнгөтэй байх нь иргэний эрх хэмээн баячууд үздэг. Харин энгийн хүмүүсийн бодлоор мөнгө бол давуу эрх ажээ. Сиболдын бичсэнээр “Хэрэв тэдний үйл ажиллагаа нийгэмд том хувь нэмрийг өгч байгаа бол түүгээрээ дамжуулан хөрөнгөтэй болох нь зүй ёсны хэрэг” хэмээн хөрөнгөлөг улс үздэг. Тэгвэл энгийн хүмүүсийн дунд “Цөөн азтанд л баяжих хувь тохиодог” гэх үзэл давамгайлдаг.
  2. Хөрөнгөтэй болох хамгийн дөт зам бол өөрийн бизнестэй болох гэдгийг баячууд мэддэг. Харин бусад хүмүүсийн түгээмэл бодол бол “Өөрийн компанитай байна гэдэг эрсдэл ихтэй ажил”. Баячууд эрсдлээс болгоомжлох хэдий ч толгой доторх нөөц бололцоогоо дайчлахгүй байхыг хамгийн том эрсдэл гэж үздэг. Тиймээс тэд өөрийн гэсэн бизнесийг нээж, мөнгийг өөрийнхөө эрхээр зарцуулахыг илүүд үздэг байхад энгийн хүмүүс авдаг тогтмол цалиндаа сэтгэл хангалуун байснаас мөнгийг сая, саяар нь олох боломжоо алдаж байдаг.
  3. Хэмнэлт – амжилтын түлхүүр гэж баячууд үздэг байхад энгийн хүмүүс баяжихын тулд урт удаан суралцах ёстой гэж боддог. Хөрөнгө чинээлэг болохын тулд сургуулийн “Алтан онцууд” чухал юм бол их сургууль төгссөн хүн бүр л өнөөдөр баяжсан байх учиртай. Тиймээс асуудлын цөм нь авах дүн, цуглуулах мэдээллээс бус сэтгэлгээнээс шууд хамаарна гэдгийг Сиболд онцолж байна.
  4. Баячууд багийн тоглолтод итгэдэг бол энгийн хүмүүс хувийн тоглолтоос олох ашгийг илүүд үздэг. Тиймээс хөрөнгөтэй хүмүүс шинэ санаа, шинэлэг шийдэл гаргагч ажилтнуудын эрэлд гаран багаа улам бат бөх болгож байдаг. Аугаа их хөрөнгө чинээ нь сэтгэлгээ нэгтэй хамт олны ажлын үр дүнд бий болдог гэсэн дүгнэлтийг Сиболд хийжээ.
  5. Мөнгийг амар замаар олох аргыг баян хүн мэддэг. Харин бусад хүмүүс “Ширхэг төгрөг бүр хэцүү хөдөлмөрөөр олддог” гэдэгт итгэдэг. Сиболдын өгүүлснээр “Баячууд ухаантай, боловсролтой, мөн азтай учраас баян байдаг хэмээн энгийн хүмүүс боддог” нь хамгийн том алдаа ажээ. Бодит байдлаас харахад, бодсон шинэ санаагаа ямар нэгэн шийдэлд хүргэж чаддагт л хөрөнгөлөг хүмүүсийн амжилтын нууц оршдог.
  6. Баяжихын тулд бодох хэрэгтэй гэдгийг баячууд мэддэг. Харин энгийн хүмүүсийн итгэл үнэмшил нь баяжихын тулд үхтлээ хөдөлмөрлөх ёстой гэдэгт оршдог. Ингэж нэг шугамаар бодож, сэтгэдэгт л энгийн хүмүүсийн дутагдал оршдог байна. Баячууд болохоор тэдэн шиг сэтгэж болохгүй гэдгийг маш сайн ойлгодог. Ямар ч хүнд асуудал тулгарсан бай түүнийг шийд л гэж хүнд толгой заяасан. Заяасан толгойг стандарт бусаар ашиглахад амжилтын эхлэл оршдог гэнэ.
  7. “Мөнгө бол хязгааргүй эрх чөлөө” хэмээх үг баячуудын урдаа барьдаг гол уриа байхад энгийн хүмүүс мөнгийг хязгаарлагдмал байдал гэж үнэлдэг. Энгийн хүмүүс баячууд шиг мөнгийг сая, саяар нь олж чаддаггүйдээ гутрахдаа мөнгөний ач холбогдлыг ингэж доогуур дүгнэдэг байна. Хэр доогуур үнэлнэ тэр хэмжээгээр ядуу хүн байна хэмээн Сиболд өгүүлж байна.
  8. Баячууд өөрийгөө илэрхийлэхийн тулд хөдөлмөрлөдөг. Харин энгийн улс мөнгөтэй болохын тулд ажилладаг. Сиболдын хэлснээр “Зөвхөн мөнгө олохын тулд ажиллах нь хөрөнгийг бий болгох хамгийн муу стратеги гэдгийг баячууд мэддэг”. Тиймээс тэд хүмүүст хандан “Хамгийн өндөр цалинтайг бус хамгийн их боломж олгох ажлыг хай” гэсэн зөвлөгөөг өгдөг байна.

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 4.00 out of 5)
Loading...
Ж. Баяржаргал

Х.Азжаргал: Шинэ компани, тэр тусмаа үйлдвэрлэлийн салбар бол эр зоригийн талбар

Өмнөх нийтлэл

Цаасан дээр тэмдэглэл хөтлөхийн ач тус

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох