“Бизнес Медиа” ХХК-иас эрхлэн гаргаж буй Business.mn сэтгүүл болон вэб сайт нь бизнес эрхлэгчдийг дэмжих, тэднийг үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд тусалж мэдлэг, мэдээлэл түгээх зорилготой билээ.

8 жилийн турш 150 дугаар эрхлэн гаргасан Mongolian Economy сэтгүүлийн мэргэжлийн баг нь Датаком ХХК, Бизнес 2.0 Академийг үүсгэн байгуулагч Д.Энхбатын хамтаар Business.mn сэтгүүл, вэб сайтын ажилд түшиг тулгуур болон ажиллаж байна. Үүний зэрэгцээ Сургалт-зөвлөх үйлчилгээний “Эн Си Эс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болор, Ганабелл институтын захирал П.Гандолгор, “Тод системс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ч.Мөнхбадрах, BZP Digital & Inbound ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Батзориг, Стратегийн зөвлөх Ц.Оюунжаргал зэрэг мэргэжлийн зөвлөхүүд бизнесийн мэдлэг түгээх зорилгыг өвөрлөн бидэнтэй хамтран ажиллаж байна.

BUSINESS.MN СЭТГҮҮЛ 

Зорилго: Сар тутмын Business.mn сэтгүүл нь Монголын бизнес эрхлэгчдийн ширээний сэтгүүл болно. Бизнес эрхлэгчдийг шинэ хөгжилд хөтлөгч сэтгүүл байна. Монголын жижиг, дунд, том компанийн захирлуудын хүлээн уншдаг, хөгжлийн сэтгүүл нь байхыг зорино.

Сэтгүүл доорх булангуудтай байна.

Өвөрмөц бизнес: Франчайзинг, Стартап бизнес, Стратеги, Өсөлттэй бизнес, Технологи, Онцлох нийтлэл, Удирдлага, Санхүү…

Green entrepreneur: Ногоон хөгжил

Woman intrepreneur: Эмэгтэй бизнес эрхлэгчид

Бусад: Дотно, Зөвлөгөө, Бодлого, Судалгаа, Зочин нийтлэлч гэх мэт.

Агуулга: Мэдээлэл технологийн эрин зуунд бизнесээ хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх,  шинэ бизнесийн санаа оноо, удирдлагын онол практикийн хослол болон удирдлага, байгууллагын менежмент, алдаа оноо, сургамж, үлгэрлэл, амжилттай яваа бизнесийн бодлого, зарчим, бизнесмэнүүдийн туршлага, төрөөс эдийн засаг, бизнесийн салбарт барьж буй бодлого, хууль дүрэм, шийдвэрийн хэрэгжилт, эдгээр нь бизнесийнхэнд хэрхэн нөлөөлөх, дүн шинжилгээ, мөн дижитал эринд бизнесээ хэрхэн удирдаж, чиглүүлж явах, технологийн хөгжлийн тухай мэдээ мэдээлэл, зөвлөгөө багтана.

Business.mn сэтгүүл болон вэб сайтыг эрхлэн гаргагч “Бизнес медиа” ХХК нь бизнес эрхлэгчдэд бизнесийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэхээс гадна бизнесийн форум, семинар, сургалт зохион байгуулж байх болно.