Хоёр буюу түүнээс дээш тооны үгийг товчлох аргачлал Эртний Римээс үүсч өнөөгийн нийгэмд түгээмэл соёл болон хэрэглэгдэж байна. Үүний тод жишээ бол үдээс өмнө, үдээс хойшийг илэрхийлэх АМ, РМ. Уг товчлолуудыг тайлж ойлговоос Ante meridiem болон Post meridiem билээ л.

Тэгвэл XIX зууны эхээр дэлхий дахинаа аж үйлдвэржилтийн эрин эхэлснээр үгийг товчлон хэрэглэх байдал нийгэмд батжин бэхжсэн. Ингэж нутагшихдаа цоо шинээр бий болсон хөрөнгийн бирж, төмөр зам, харилцаа холбоо, газрын тос, байгалийн хий зэрэг салбаруудын үг, хэллэгээр баяжин тэлжээ. Энэ нь нэг талаар санаагаа хурдан ойлгуулах, асуудлыг хурдан шийдэхэд том нэмэр болох авч хөгжлийн явцад тухайн товчлолын жинхэнэ утга мартагдах нөхцөл бий болжээ.

Тэр дундаа бизнест түгээмэл ашиглагддаг нэр томьёонуудад ийм нөхцөл үүсч байгааг барууны судлаачид онцолж байна. Тиймээс монгол бизнесмэнүүддээ шпаргалк болгох үүднээс бизнест олон давтамжтай хэрэглэгддэг зарим үгийн товчлолыг тайлан танилцуулж байна.

ТОВЧЛОЛ – ҮНДСЭН ҮГ ЕРӨНХИЙ УТГА
CRM – Customer Relationship Management Хэрэглэгчтэй харилцах менежмент
B2B – Business to Business Компани хоорондын бизнес
B2C – Business to consumer Хэрэглэгчдэд хүрэх үйлчилгээ
CEO – Chief executive officer Ерөнхий захирал
CFO – Chief financial officer Санхүү хариуцсан захирал
CIO – Chief investment officer Хөрөнгө оруулалт/Мэдээллийн технолог хариуцсан захирал
CMO – Chief marketing officer Маркетинг хариуцсан захирал
COO – Chief operating officer Гүйцэтгэх захирал
CTO – Chief technology officer Технолог хариуцсан захирал
DOE – Depending on experience Туршлагын түвшнээс шалтгаалах
NDA – Non-Disclosure Agreement  Мэдээллийг үл дэлгэрүүлэх гэрээ
R&D – Research and Development Судалгаа & Боловсруулалт
SCM – Supply Chain Management Нийлүүлэлтийн сүлжээний менежмент
COGS – Cost of Goods Sold Борлуулагдсан барааны өөрийн өртөг
FIFO – First In, First Out Түрүүлж ирсэн, түрүүлээд гарна
GAAP – Generally Accepted Accounting Principles Нягтлан бодох бүртгэлийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зарчим
LIFO – Last In, First Out.  Хоцорч ирсэн, түрүүлээд гарна
NOPAT – Net Operating Profit After Tax Татварын дараах цэвэр ашиг
OPEX – Operational Expenditure Үйл ажиллагааны зардал
ROI – Return on Investment  Хөрөнгө оруулалтын өгөөж
LC – Letter of Credit Зээлийн бичиг

 

 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Ж. Баяржаргал

Цэцэглэж буй ногоон хоолны бизнес

Өмнөх нийтлэл

Аниргүйн тансаглал

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох