Европын сэргээн босголт, хөгжлийн банк “Жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүгийн хүртээмжийг сайжруулах замаар Монголын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих” хөтөлбөрийнхөө хүрээнд “Үр дүнтэй бизнес гишүүнчлэлтэй холбоодыг Монголд хөгжүүлэх” талаар 2017-2019 онд хэрэгжүүлсэн төслийнхөө үр дүнг дүгнэлээ.

Европын Холбооны санжүүжилттэй ЕСБХБ, түүний зөвлөх, сургалтын түншүүд нь 1000 гаруй гишүүн байгууллагыг нэгтгэсэн бизнес гишүүнчлэлтэй Монголын 12 холбоог 16 сарын турш дэмжин ажиллалаа. Тус төслийн зорилго нь гишүүдээ дэмжих бизнес зорилтыг өмнөө тавьсан холбоодын үйл ажиллагааг бэхжүүлэх, тэдний тогтвортой байдлыг хангахад чиглэгджээ.

Төслийн хүрээнд олон төрлийн арга хэмжээ зохиогдсон бөгөөд үүнд холбоодын ажилчид, удирдлагуудын сургалт зөвлөгөөн, ганцаарчилсан зөвлөх үйлчилгээ, холбоо харилцаа тогтооход дэмжих үйлчилгээ, вебинар зэрэг багтжээ. Тухайлбал, төслийн хэрэгжүүлэгч “АППЛИКАЦИО/ИКОН” консорциумын хэрэгжүүлсэн сургалт, зөвлөгөөнд  150 гаруй оролцогчид хамрагдан ур чадвар, чадавхиа дээшлүүлсэн байна.

Үүний зэрэгцээ, хураамжаа төлдөг гишүүдийг нэмэгдүүлэх, санхүүгийн чадавхиа сайжруулах, гишүүдэд зориулсан шинэ үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр 700 орчим өдрийн зөвлөх үйлчилгээг үзүүлжээ. Үүний үр дүнд холбоодын хураамжаа төлдөг гишүүдийн тоо дундаж өсөлт 80% болж, олонх холбоо санхүүгийн байдлаа сайжруулж чадсаны хамтаар гуч гаруй шинэ үйлчилгээг боловсруулсан нь жижиг, дунд үйлдвэрлэлийн тогтвортой хөгжилд томоохон дэмжлэг болжээ.

Бизнес сэтгүүл

“Эмэгтэй инженер цэгцтэй, найдвартай ажиллагааг бий болгохыг зорьдог”

Өмнөх нийтлэл

Тацуяа Хамада: Японы компаниудын жишигт хүрэх боломжтой

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох