Сургалтын вебинар гэдгийг лекцээр авсан мэдлэг, мэдээллээ баталгаажуулж багштайгаа онлайнаар холбогдон асуулт асуух, хичээлээ сэргээн давтах семинарын цаг гэж ойлгож болно. Сургалтын вебинарт оролцохдоо та Zoom программыг ашиглан багштайгаа холбогдоно.

Zoom гэдэг нь компьютер, I Pad болон гар утас ашиглан видео хичээл, хуралд оролцох, контент солилцох, хэлэлцэх боломж олгодог үүлэн технологид суурилсан программ юм. Энэхүү программаар сургалтын вебинартаа саадгүй оролцохын тулд Интернэтийн найдвартай холболттой байх хэрэгтэй бөгөөд бусад интернэт ашиглаж буй программ, аппликэйшнүүдээ түр хаахыг зөвлөж байна.

Бэлтгэх зүйлс:

  • Онлайн холболт бүхий гар утас, нөүтбүүк, комптьютер, Ipad, tablet зэргийн аль нэгнээр холбогдоно. 
  • Хэрэв суурин компьютерээс холбогдох бол видео камер, микрофон, чихэвчтэй байх шаардлагатай.

Вебинарт оролцох заавар: 

  1. Вебинарын урилга англи хэлээр таны мэйл хаягаар очино. 
  2. Имэйлийг нээж вебинарт оролцох линкийг дараад, цонхны дээд хэсэгт харагдах Open Zoom Meetings товчийг дарахад программ автоматаар татагдана. 
  3. Open Zoom Meeting товч дарж вебинарын өрөөнд орж ирнэ. 
  4. Вебинар эхлэхэд видеогоо асаах сонголтыг хийнэ. Багштай видеогоор дүрсээ харж холбогдоно.
  5. Хэрвээ та багшийн зарласан цагт ороогүй бол Please wait for the host to start this meeting буюу вебинар эхэлтэл түр хүлээнэ үү гэсэн бичиг гарч ирэх тул вебинарын товлосон цагт хоцролгүй холбогдох хэрэгтэй.
  6. Хэрвээ вебинарын дундуур интернэт тасрах гэх мэт ямар нэг шалтгаанаар вебинарын өрөөнөөс гарчихвал, имэйлээр ирсэн урилгын линкийг дарж, Open Zoom Meeting товчийг дараад өрөөнд эргэн орж ирнэ.

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б.Үнэнбат

Д.Болор-Эрдэнэ: Олон улсын экспод оролцоход дунджаар 10 гаруй сая төгрөгийн зардал гардаг

Өмнөх нийтлэл

Э.Энхцацрал: Улс болгоны хэрэглэгчдэд тохирсон бүтээгдэхүүнийг танилцуулъя гэсэн зорилготой байна

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох