Өсөх стратегиТоп нийтлэл

Бизнес эрхлэгчдэд хүндээр тусах Татварын шинэ хуулийн зарим заалт

1

Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгыг батлахаас өмнө бизнес эрхлэгчид өөрсдийн саналыг ажлын хэсэгт хүргүүлж байсан. Гэтэл хууль батлахаас өмнө ярилцаж байсан болон хувийн хэвшил, ТББ-аас санал авсан заалтууд уг хуулинд тусгагдаагүй байна гэж МҮХАҮТ мэдэгдсэн. Тиймээс энэхүү татварын хуульд бизнес эрхлэгчдийн тусгагдаагүй саналуудыг танилцуулъя.

 

Хуулийн заалт Хуулийнд тусгагдаагүй бизнес эрхлэгчдийн санал
1. Хуулийн 31.1-т Татвар төлөгч татварын тайланг тухайн татварын жил болон дараагийн татварын жилд багтаан залруулах. Татварын алба татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг таван жил байна гэж заасан тул ААН татварын ногдол нэмэгдсэн болон хорогдуулсан ч татварын тайлан залруулах хугацааг таван жил болгох нь зүйтэй юм.
2. Хуулийн 31.4-т Тайлан боловсруулалтаар болон татвар төлөгчийн хүсэлтээр тайланд залруулга хийсэн нь хуульд заасан хугацаанд төлөөгүй татварын алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Мөн 31.5-т Тайлангийн ногдлыг бууруулах залруулга хийсэн нь түүнийг хийхээс өмнө тооцсон алдангийн хэмжээг өөрчлөх үндэслэл болохгүй.

Татварын ногдлын өөрчлөлттэй холбоотой татварын ногдол нэмэгдсэн болон хорогдуулсан асуудлыг журамлах нь зүйтэй юм. Хуулийн 31.4-5 дугаар зүйлд Татварын ногдол буурсан тохиолдолд алдангид залруулга оруулах гэж нэмэх.
3. Хуулийн 39-р зүйл. Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах.

39.1-д Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй бол нөхөн ногдуулалтын актыг хүлээн авснаас хойш энэ хуулийн 41 дүгээр зүйлд заасан Маргаан таслах зөвлөлд 30 хоногийн дотор гомдол гаргаж болно.

39.2-т Татвар төлөгч энэ хуульд заасан хугацаанд нөхөн ногдуулалтын актыг гардан аваагүй нь шүүхийн болон захиргааны журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй

39.1 болон 39.2 дугаар заалтад Гардаж авснаар хугацааг тоолж эхлэх.
4. Хуулийн 41 дүгээр зүйл. Маргаан таслах зөвлөл Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүний бүтцэд Татварын алба, ТББ болон Төрийн захиргааны байгууллагын гишүүд адил тоотой байх гэж оруулах нь зүйтэй.
5. Хуулийн 42 дугаар зүйл. Татвар төлөгч, эсвэл түүний эрх олгосноор татварын мэргэшсэн зөвлөх болон бусад итгэмжлэл бүхий этгээд нь нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгчид гардуулснаас хойш энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан хугацаанд уг нөхөн ногдуулсан татварын 10 хувийг төсөвт төлсний үндсэн дээр харьяалагдах Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдолд нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, шалтгааныг тусгана Татвар төлөгч заргалдах бол нөхөн ногдуулсан татварын 10 хувийг төлж маргаанд оролцох нь татвар төлөхөөс зайлсхийх болон үндэслэлгүй маргааны тоог бууруулах ач холбогдолтой боловч жижиг дунд ААН-д хэрэгжүүлэхэд хүнд заалт болж байна. Иймд 42.1-ийн урьдчилан төлөх 10 хувийг гурван хувь болгон бууруулах мөн хуулийн төсөлд маргаан шийдвэрлэх хугацааг зааж өгөх, маргаанд бүхэлд нь эсвэл тодорхой хэсэгт ялбал татвар төлөгч нөхөн ногдуулсан татварын хувийг буцаан авах, банкинд байршуулсан хүүг тооцон Татварын албанаас өгөх гэсэн заалтыг нэмэх нь зүйтэй.
6. Хуулийн 52-р зүйл. Татвар төлөх хоёрдогч этгээдийн үүргийн нийтлэг зарчим.

Мөн 52.1-т Татварын албаны дарга татвар төлөгчийн татварыг татвар төлөх хоёрдогч үүрэг бүхий этгээдээс гаргуулахдаа тухайн этгээдэд дор дурдсан агуулгыг тусгасан мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ.

Хоёрдогч этгээдийн үүргийг нарийн тодорхойлох шаардлагатай
7. Хуулийн 61.1-т Хөдлөх эд хөрөнгө, үнэт цаасыг битүүмжлэхдээ татварын улсын байцаагч тухайн хөрөнгийн эзэмшиж үйл ажиллагааг явуулах бөгөөд хөрөнгө битүүмжлэх акт үйлдэнэ. Битүүмжлэлийн үйлчлэл нь татварын улсын байцаагч хөрөнгийн эзэмшсэнээр үүснэ. Тус хуулийн заалтад улсын байцаагч тухайн хөрөнгийг эзэмшиж үйл ажиллагааг явуулах гэж заасан нь ашиглана гэж ойлгогдож утгын алдаатай байна.
8. Хуулийн 78-р зүйл. Төлөх татварын хэмжээг бууруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлага. Төлөх татварын хэмжээг бууруулсан этгээдэд нөхөн төлөх татварыг 25, 50, 100 хувиар торгохоор мөн нөхөн төлөх ёстой татварын хэмжээгээр торгож байгаа нь ААН-ийн хариуцлагыг чангатгах, хариуцлага хүлээлгэх боловч хувь хэмжээг ААН-ийн үйл ажиллагаа, төрөлтэй уялдуулан торгуулийн хэмжээ 100 хувь хүртэл өссөн байгааг бууруулах нь зүйтэй.   
9. Хуулийн 79-р зүйл. Татвар суутгах үүргээ биелүүлээгүй этгээдэд хүлээлгэх хариуцлага. Нөхөн татвартай тэнцэх хэмжээний торгуулийг бууруулах нь зүйтэй. Хэдий татвар төлөгчдөд хариуцлага хүлээлгэж байгаа ч тодорхой хэм, хэмжээг барьж, одоо байгаа нөхцөл байдалтай уялдуулах нь зүйтэй юм. Хуулийн талаарх мэдлэг, ойлголт муугаас шалтгаалан хариуцлагатай байх үйлдэл байдаг учраас хуулийг сурталчлах, нөлөөлөх ажлууд хийгдэх нь зүйтэй.  
10. Хуулийн 81-р зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага. Нөхөн татвартай тэнцэх хэмжээний торгуулийг бууруулах.
Х. Саранзаяа

Захирал та, ажилтандаа АЛДАХ ЭРХ ЧӨЛӨӨГ ОЛГОНО УУ!

Өмнөх нийтлэл

ЖДҮ эрхлэгчдэд ихээр тулгардаг асуудал бол санхүү, хүний нөөц, борлуулалт

Дараагийн нийтлэл

1 Сэтгэгдэл

  1. […] Өнөөдрийн хувьд Монголын бизнесийн салбарынхан татварын багц хууль, хөдөлмөрийн тухай хууль болон “Зээлийн хүүд дээд […]

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох