Майкрософтын тухай сонсоход үйлдлийн системээсээ илүү Билл Гейтс хүн бүхэнд бодогддог. Гэвч жорлонг хараад Гейтс бодогддог хүн байхгүй л болов уу. Гэвч өнөөдөр түүний эхнэртэйгээ хамт байгуулсан Гейтс сангийн тусламжтай Дакар хотын нийт бохирын гуравны нэгийг цэвэр ус болгож боловсруулж байна. 2000 онд байгуулагдсан сандаа бүтэн цагаар ажиллахаар 2008 онд Билл компанийнхаа захирлын ажлыг өгөхдөө хэдийн 58 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байлаа. Нэг л өглөө сонин гарчиглаж суухдаа цусан суулга өвчнөөр жилд гурван сая хүн амиа алддагийн ихэнх нь хүүхдүүд байдаг талаар уншив. Учир нь жорлонгийн асуудлаас болж ядуу орныхон бохирдсон ундсны ус шууд хэрэглэдэг байлаа. Үүнийг мэдсэн даруйдаа Гейтс дараагийн долоон жилд жорлонгийн боломжит шийдлийг хайхад 200 сая ам.долларыг зарцуулав. Эцэст нь тэрбээр олон улсын хурал дээр шилтэй хүний өтгөнийг барьж бусдад ярихаас авхуулаад бүх л боломжтой ажлыг хийсээр эцэстээ Omniprocessor гэж нэрлэх технологийг бүтээв. Энэ нь хүний өтгөнийг бүх үе шаттай боловсруулснаар эцэстээ ундны цэвэр усыг үйлдвэрлэдэг аж.

Зөвхөн Америкт л гэхэд 50 сая гаруй хэрэглэгчтэй Netflix дээр Билл Гейтсийн тухай баримтат кино өнгөсөн долоо хоногт гарав. Уг киног үзсэнээр түүний болон ойр дотныхноос Гейтсийн тухай сонсож, түүний амьдралыг өнгөтөөр үзнэ. Толгойгоо сэргээх, шинэ санаа олохдоо багын л алхдаг байсан зуршилтай түүнтэй ой модонд киноны найруулагч маань хамт алхангаа янз бүрийн сэдвээр ярилцан явна. Хамгийн хэцүү өдрийг нь асуухад тэрбээр хэсэг бодолхийлснээ ээжийгээ алдсан өдөр хэмээн гунигтайгаар хариулах аж. Үнэхээр ч дэлхийн хамгийн баян түүний буцааж нийгэмдээ өгөх сэтгэлгээг багаас нь суулгасан нь киноноос тод харагдана. Цаг гэдэг түүний хувьд буцаж олдохгүй үнэ цэнэтэй хөрөнгө учир уулзалт бүрт үргэлж цагтаа ирчихсэн байдгийг ажилтан нь бахархалтай хэлнэ.

Түүний хамгийн том айдас нь тархи нь ажиллахаа болих гэдгийг сонсоход ийм хариулт хүлээгээгүй ойлгох ч үнэхээр л үнэн санагдана. Өөрийн оюун ухааны цэвэр хөдөлмөрийнхөө шимд дэлхийн хамгийн баян, хүчирхэг болсон түүний тархин дотор юу байдгийг уг кино бидэнд үзүүлэхийг зорьсон юм. Харвардын профессор Майкл Сандел лекцэндээ Билл Гейтсийн тухай дурдахдаа түүний  нэг хоромд олох мөнгө 100 ам.доллараас илүү учир замд таарсан зуун ам.долларын дэвсгэртийг авах гэж тонгойх нь мөнгөө үрсэн хэрэг болно гэж тоглоом хийж байв. Үнэхээр л нийт хөрөнгийн хэмжээгээрээ Монгол улсыг найман удаа худалдаж авах чадалтай хүн амьдралыг хэрхэн хардаг, аливаа асуудлыг хэрхэн хүлээж авдгийг мэдэх нь нэн сонирхолтой санагдах аж. 

Б. Билэгт

Т.Наранцацрал: Бараа бүтээгдэхүүн тань олонд танигдчихсан бол одоо тэднийг алдахгүй байх ажлаа эхлүүл

Өмнөх нийтлэл

Сайн удирдагчийн ард сайн ажилчид

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Life style