Хүн болгон ганц амьдрах амьдралдаа өөрийнхөө хязгаартаа тултлаа бүрэн дүүрэн амьдрахыг хүсдэг. Ингэхийн тулд амьдрал дээр өөрийгөө бүрэн дайчилж олдсон боломжоо алдалгүй ашиглах хэрэгтэй. Бид үүнийг мэддэг боловч мэдэх хийхийн хооронд заримдаа гацчихдаг. Хувь хүний хөгжлийн зөвлөх Дариус Фороукс хүн өөрийгөө бүрэн дайчлахын тулд эзэмших тодорхой чадварууд байдаг эсэхийг судалсан аж. Ийнхүү амьдралдаа тууштай байж өөрсдийн бүрэн бололцоогоо дайчилж чадсан Хелен Келлер, Томас Эдисон болон Мохаммед Али зэрэг суутны амьдралыг тэрбээр судалсан юм. Энэ явцад тэдэнд нийтлэг гурван чадвар байсан аж.

  1. Өөрийгөө танин мэдэх чадвар

Өөрийнхөөрөө байж ямар хүн гэдгээ танин мэдэх нь хамгийн эхний бөгөөд хамгийн чухал чадвар аж. Өөрийгөө танин мэдэхийн тулд унш, бич, хүмүүстэй ярилц, ажиллах хэрэгтэй. Мөн энэ бүхнийг хийх явцдаа өөртөө төрж буй мэдрэмжээ ажиглаж, бодлоо анзаар. Өөрөөсөө асуулт асуух нь өөрийгөө тодорхойлох үр дүнтэй аргын нэг бөгөөд эдгээр 20 асуултыг та өөрөөсөө асуугаад үзээрэй. 

2. Бичих чадвар

Цэгцтэй сэтгэхгүйгээр сайтар бичиж сурах боломжгүй. Ямар санааг хүмүүст хүргэх гэж байгаагаа сайтар ойлгосны үндсэн дээр түүнийгээ цэгцтэй бичих хэрэгтэй. Ингэхийн тулд уншсан, сонссон бүхнээ сайтар ойлгох чадварт суралцах шаардлагатай. Сайтар бичиж сурсанаар хүмүүстэй харилцах чадвар ч сайжирдаг. Иийнхүү хүмүүсийг зөв ойлгоод зогсохгүй тэдэнд өөрийгөө зөв ойлгуулж сурах нь ажлын тань үр дүнг нэмэгдүүлнэ.

3. Тайван амгалан байх чадвар

Аливаад хүлээцтэй тайван ханддаг хүн хэдийн өөрийн сэтгэл хөдлөл, бодлыг удирдаж сурсан байдаг. Ингэж байж л тэд уул хад мэт тогтуун байж чаддаг ба тэр хэрээр тэдэнд бусад хүмүүс найдаж итгэдэг. Дотоод амар амгаланг олох нь үргэлжийн дасгал сургуулилт шаарддаг. Тайван байх хамгийн гол аргын нэг бол одоо цагтаа байх юм. Харвардын Их сургуулийн сэтгэл судлаач Даниел Гилбертын хоёр мянгаад хүнээс авсан судалгааны үр дүнгээр бид сэрүүн өнгөрөөж буй нийт цагийнхаа 47 хувийг хийж байгаагаасаа өөр зүйл бодоход зарцуулдаг аж. 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б. Билэгт

Үлгэр амилах цагаар…

Өмнөх нийтлэл

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О. Амартүвшин: Бидний эцсийн зорилго бол мэргэжлийн танхимуудыг байгуулах

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Life style