Digital transformation буюу DX-ийг сонирхдоггүй компани гэж үгүй билээ. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал буюу дижитал эриний үед бүхий л салбар дижитал шилжилт хийхийг чухалчилж байна. Үүнийг бизнесийн салбарынхан тэргүүлэх учиртай. 1990 оноос өмнө төрсөн хүмүүсийг дижиталын цагаачид гэж үздэг бол, 1990 оноос хойш төрсөн иргэдийг энэ үеийн уугуулууд хэмээн тодорхойлж байна. Тэд өдгөө нас биенд хүрч, худалдан авах чадвартай болсон учраас дижиталын уугуул иргэдэд зориулж бизнес эрхлэгчид үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ өөрчлөх шаардлагатай болов. Тиймээс нарийн мэдрэмж, гүнзгий анализ шаардагдаж буй энэ эрин цагт зорилгоо хэрхэн зөв тодорхойлж, чиглэлээ яаж зөв удирдахад тань зориулж DX-ийн мэргэжилтнүүдийн хэлсэн зөвлөгөө, мэдлэгийг хүргэж байна.

“IT zone” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Б.Цээсүрэн

  • Digital transformation-ы хамгийн чухал зүйл бол дата буюу тоон мэдээлэл.
  • Датад суурилж компанийхаа чадавхийг бүрдүүлэх гэдэг бол амин чухал асуудал болсон. Үүнийг хийхгүйгээр аливаа компани DX болж чадахгүй. Энэ тал дээр Монголын бизнес эрхлэгчид бусад орноос хөгжлөөрөө доогуур түвшинд байна.
  • Ихэнх технологийн шийдэл, сонголт зэргийг IT-н мэргэжилтэн бус бизнес эрхлэгчид өөрсдөө хийх хэрэгтэй. Үүнийг зөвхөн IT-ийн мэргэжилтнүүд хийдэг ажил гэсэн өнцгөөс харвал маш том алдаа болно.
  • Дундаж банк 70 орчим систем ашигладаг. Энгийн бизнесийн байгууллага 20-30 систем ашиглаж байна. Эдгээр системүүд маш олон тооны дата үйлдвэрлэж байгаа. Энэхүү дата руугаа тухайн байгууллагын ажилчид дуртай үедээ хандаж чаддаг байх хэрэгтэй.
  • Жишээ нь, харилцагчийн CRM систем, үйлчилгээний систем, борлуулалтын систем зэргээс ирж буй датаг нийлүүлснээр зөвхөн нэг software-с авсан датагаас илүү үр дүнтэй, жинхэнэ, сонирхолтой байж чадна.
  • Дата зөвхөн технологид суурилсан байгууллагад бус бүхий л салбарын компани бүрт хамаатай.
  • Датаг өөрийнхөө өрсөлдөх чадвар болгон нэмэлт бүтээгдэхүүн, үйлчилгээндээ нэвтрүүлж чадсанаар тухайн компани илүү амжилт гаргана.
  • Гэхдээ Монголын компаниуд ядаж мэдээллийн нэгдсэн дэд бүтэцтэй болох хэрэгтэй.
  • Үүнийг бий болгохын тулд дата үйлдвэрлэдэг, тэднийг задлан шинждэг технологиудад яаралтай хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна.
  • Үүний дараа аналитик BI болон AI-г нэвтрүүлэхдээ хамгийн сүүлийн үеийн технологийг сонгох хэрэгтэй. Үүнийг сонгоход бизнесийн удирдлагын түвшний хүмүүсийн ойлголт чухал үүрэг гүйцэтгэнэ.
  • Сүүлийн үеийн BI систем self servise буюу өөрөө өөртөө үйлчлэх гэсэн ойлголттой болсон. Self servise гэдэг нь тухайн байгууллагын ажилчдыг дата дээр ажиллахад амархан болгосон хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь датад суурилсан ямар нэгэн судалгаа шинжилгээ хийхэд хэдэн өдөр зарцуулдаг байсан бол “self service” болгосноор уг ажлыг хэдхэн минутанд хийдэг болно. Ингэснээр тухайн компанийн инноваци хийх боломжийг нээж өгч байгаа юм.
  • Программ хангамжийг яах гэж ашигладаг вэ гэхэд ихэнх бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа автоматжуулах гэж гэж хариулдаг. Гэтэл хамгийн чухал ажил нь дата үүсгэх юм. Үүсгэсэн дата дээрээсээ үнэ цэнэ бий болгох хэрэгтэй. Гэтэл бизнес эрхлэгчид хоёр дахь чухал ажлыг шийдэх технологид хөрөнгө оруулалт хийдэггүй.
“Мобиком” корпорацийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Мөнхзориг

  • Хэдхэн хоногийн өмнө бид “хар нүх”-г дэлхий нийтээрээ харсан. Энэ нь одон орон судлалд шинэ эрин үе болсонтой адил бизнесийн салбарт нэгэн цоо шинэ эрин ирлээ. Энэ бол digital transformation юм.
  • Digital transformation буюу DX гэдэг нь уламжлалт асуудлыг урьд өмнө нь байгаагүй шинэ аргаар дижитал технологи ашиглан шийдэхийг хэлнэ.
  • DX бол бүх юм. Харин юу биш вэ?
  1. Аналитик буюу ямар нэгэн анализ хийдэг программ хангамж ашиглах нь DX биш.
  2. DX бол IT мэргэжилтэй хүмүүсийн хийх зүйл биш. Тэд зөвхөн гүйцэтгэл дээр ажиллана. Гол удирдаж явах хүн нь CEO юм.
  3. Технологийн бус зарим байгууллага технологитой холбоотой ажлаа мэддэг чаддаг хүнээр нь хийлгэдэг. Энэ нь нэг талаараа зөв. Гэхдээ танай байгууллага DX болчихлоо гэсэн үг биш. Тодруулбал, технологитой холбоотой ямар нэгэн ажлаас өөрсдийн бизнестээ ямар үр дүн авчрахыг мэддэг байх хэрэгтэй.
  • Дижиталын эрин үед бизнесийн байгууллагууд уламжлалт аргаараа уламжлалт бизнесээ хурдан эсвэл бага өртгөөр хийх бус цоо шинэ инноваци хийх хэрэгтэй. Учир нь аж үйлдвэрийн нэгдүгээр үед хэн илүү хүчтэй нь ялдаг байсан бол хоёрдугаар үед үйлдвэр байгуулагдаж тэнд ажиллах гэсэн шинэ инноваци гарч ирснээрээ бидний амьдрал хоёр хэмжээст орчинтой болсон. Харин гуравдугаар үед компьютэр шинээр нэвтэрснээр гурван хэмжээст болсон. Харин дөрөвдүгээр үед компаниуд уламжлалт бизнесийн гурван хэмжээст орчинтой өрсөлдөхгүй шинээр зах зээл бий болгож байна. Тиймээс бид дижитал болох хэрэгтэй.

 

Х. Саранзаяа

ОХУ-ын өндөр өсөлттэй компаниуд

Өмнөх нийтлэл

“Эмэгтэй инженер цэгцтэй, найдвартай ажиллагааг бий болгохыг зорьдог”

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох