0

Энэ удаа та бүхэнд Ван Гогийн алдарт зургуудын түүхийг хүргэж байна. Өмнө нь манай сайтад орж байсан түүний хөрөг нийтлэлийн талаар эндээс уншина уу.

Ван Гогийн хамгийн алдартай зургуудын нэг болох “Одод түгсэн шөнө”-ийг ихэнх хүмүүс шөнийн тэнгэрийн оддыг харангаа түүнийг зурсан гэж боддог. Гэвч тэрбээр энэхүү зургаа эмнэлгийн өрөөнөөс төсөөллөөрөө зурсан байдаг. 1889 оны зургаадугаар сарын тэнгэрийн оддын байрлалыг Ван Гог гайхалтай нарийвчлалтай зурсан байдгийг зарим шүүмжлэгчид хэлдэг. Дүүдээ бичсэн захидалдаа энэ зурагныхаа талаар тэрбээр “Би чидун жимсний модны байгалийн өнгө аястай зураг зурж мөн одтой шөнийн тэнгэрийн талаар шинэ судалгаа хийсэн” хэмээн хэлсэн байдаг. Ван Гог энэхүү зургаа зурахын өмнөхөн байгалийн мөн чанар ба түүний өнгө аяс, сүр хүчийг хайж байсан гэдэг. Түүний зурагны хээ угалз зурган дээрх бүх л зүйлс одот тэнгэртэй хэлхээ холбоотой мэт харагдуулна. “Би юуг ч тодорхой мэдэхгүй, гэхдээ оддыг ширтэх нь намайг гайхшуурж орхидог” Винсент Ван Гог

Ван Гог нэгэнтээ “Шөнө өдрөөс илүү амьд бөгөөд өнгө гэрэлтэй байдаг” гэж хэлж байв. Түүний алдарт шөнийн тэнгэрийг буулгасан байдал энэ зурагт анх удаагаа биеллээ олж байв. Тэрбээр энэ зураг дээрээ хэзээ ч гарын үсгээ зураагүй ч судлаачид энэ зургийг түүнийх хэмээн баталдаг. Тэрбээр энэ зургийг ой санамжаасаа биш харин яг хажуугаас нь зурж байсан юм. Одоо ч энэ кафе бодит амьдрал дээр байдаг бөгөөд харин нэр нь Кафе Ван Гог болж өөрчлөгдсөн байна.

Ронь голын одот шөнө зургийг тэрбээр оройн цагаар голын хажууд суун зурж байв. 1888 онд дүү Теодоо бичсэн захидалдаа “Би одод түгсэн шөнийг зурах хэрэгтэй байна” гэж бичиж байсан бөгөөд дараа нь зураач найздаа “Одод түгсэн шөнө гэх зургаа зурах болгонд голын дээрх оддыг зурсан зураг миний бодлоос гарахгүй байна” гэж бичсэн юм. Түүний бусад оддын зурагтай харьцуулахад энэ зурагны оддын байрлал бодит байдлаас хамгийн ихээр зөрдөг аж.

Төмсөөр хоолллож буй гэр бүлийн зургийг зурахын тулд тэрбээр хэдэн сарын турш уг зурагны бүтэц дээр ажилласан гэдэг. Хэдэн сарын хөдөлмөрийнхөө үр дүнд нь тэрбээр нэгэн ядуу гэр бүлийн яг байгаа байдлыг тэр чигээр нь өөрийнхөө хүссэнээр буулгаж чадсан юм. 1884 оны өвөл зурсан энэхүү зургаа Ван Гог хамгийн амжилттай зургуудынхаа нэгт тооцдог

Тэрбээр энэ зургаа амиа хорлохоосоо хоёр сарын өмнө зурсан юм. Гэвч уг зургийн нооргийг анх 1882 онд зурган дээрх дайнаас амьд үлдсэн хөгшинтэй таарахдаа зурж хадгалсан байв. Тэрбээр “Би өнөөдөр хоёр хөгшинтэй таарлаа. Тэд өвдгөн дээрээ тохойлдон, нүүрээ хоёр алгаараа дарсан сууж байсан юм. Үнэхээр өвөрмөц дүр төрх. Би зурахыг хүссэн зүйлтэйгээ таарах бүрт ноорог ч хамаагүй үлдээдэг. Ингэснээр дараагийн удаа илүү сайн зураг гаргах боломжтой” гэж захиандаа бичиж байв.

 

Б. Билэгт

1 аяга будаа 2 лааз ундаатай тэнцэнэ

Өмнөх нийтлэл

Сонсохын ашиг тус: Цөөхөн захирал л сонсож чаддаг

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Life style