“Дарс бүхнийг бүтээх боломжийг бий болгодог” хэмээн алдарт “Хаадын тоглоом” цувралын зохиолыг бичсэн Жорж Р.Р. Мартин өөр нэг ном болох “Нууцлаг хөлөг баатар”-таа бичжээ. Дарс хэмээх энэ ундаа хамгийн эртний, хамгийн нууцлаг, бас хамгийн олон удаа урлагт тусгалаа олсон нь сонирхолтой. Үе үеийн яруу найрагч, зураач, зохиолчид төдийгүй нийгмийн зүтгэлтнүүд дарсыг онцлон бүтээл туурвил, эсвэл санамсаргүй хэлсэн үгэндээ багтаасан байх нь бий.  

Манай улсын хувьд дарсны соёл харьцангуй хожуу нэвтэрсэн ч сүүлийн жилүүдэд шинэ түвшинд шилжиж, дарсны хэрэглээний талаар мэдлэг, мэдээлэл олгох төрөл бүрийн сургалт, арга хэмжээ зохион байгуулагдаж эхлээд байгаа билээ. Тэдгээрийн дундаас “World Wine Expo” агуулга, цар хүрээгээрээ эрхгүй ялгарч, жин дарж буй нь 20 гаруй жил энэ салбарт тууштай ажилласан “World Wine” дарсны төрөлжсөн дэлгүүрийн хамт олны хичээл зүтгэл, хүч хөдөлмөртэй холбоотой. 

Тэгвэл хүн төрөлхтний соёл иргэншлийн үүх түүхтэй эн зэрэгцэн хөгжиж ирсэн дарсны соёлтой танилцаж, дарсны талаарх мэдлэг, мэдээллээ дээшлүүлэх, зөв зохистой хэрэглээнд суралцах, мөн дарсанд дурлагсдад өөрийн дуртай амтаа олоход туслах зорилготой Монголдоо хамгийн томд тооцогдох дарсны экспогоо тэд уламжлал ёсоор тун удахгүй зохиох гэж байна. Тодруулбал, “World Wine Expo 2019” энэ долоо хоногийн баасан, бямба гарагт буюу арваннэгдүгээр сарын 8, 9-нд зохион байгуулагдах нь. “World Wine” брэндээс тав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү арга хэмжээний үеэр дэлхийн 10 орны салбартаа тэргүүлэх дарс үйлдвэрлэгчийн төлөөлөл болох 17 дарсны мэргэжилтэн хүрэлцэн ирэх юм. Дэлхийн өнцөг булан бүрт ургасан шилдэг сортын усан үзмээс гарган авсан өөр хоорондоо ялгаатай ч, чанар болон амтаараа тэргүүлэгч “Clarendelle”, “Freixenet Prosecco”, “Calvet” болон “Lheraud” зэрэг 350 гаруй нэр төрлийн дарс болон бусад бүтээгдэхүүнийг амтлангаа, туршлагатай мэргэжилтнүүдээс хүссэн мэдээллээ авах уг боломж хүн бүрт нээлттэй. Гэхдээ арга хэмжээ ердөө 48 цагийн хугацаанд л үргэлжилнэ гэдгийг сануулъя.  

Өдгөө хүлээн авалт, оройн цэнгүүн, элдэв тэмдэглэлт арга хэмжээ гээд олон тохиолыг бид дарсгүйгээр төсөөлөхийн аргагүй байдаг. Хэн нэгний төрсөн өдөр, баярт үйл ажиллагаа зэрэг онцгой тохиолоос эхлээд өдөр тутамдаа ч дарс хэрэглэх нь ердийн үзэгдэл болтлоо хүн төрөлхтний соёлын нэг хэсэг болжээ. Газар дундын тэнгисийн орчим, Ойрхи Дорнодод анх усан үзмийг боловсруулан исгэж дарс хэмээх энэхүү амтат ундааг гарган авч хүмүүс хэрэглээндээ нэвтрүүлсэн нь нийтийн тооллын өмнөх үетэй холбогдоно. Тодруулбал, Ойрхи Дорнодод нийтийн тооллын өмнөх 4000 он, зарим тохиолдолд бүр түүнээс ч эрт үед усан үзмийг боловсруулан хэрэглэж байсан талаар судалсан байдаг бол Египетэд НТӨ 2500 онд усан үзмээс дарс гарган авч байсан төдийгүй энэ тухай олон тооны судар бичигт тэмдэглэгдэн үлдсэнийг илрүүлсэн нь бий.   

Дарсны гарал үүсэл яг хаанаас эхтэйг нарийн тодорхойлоход ярвигтай. Үүний зэрэгцээ орон орны дарс өөр өөрийн гэсэн онцлогтой. Монголчуудын хувьд энэ ялгааг төдийлэн сайн мэддэггүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд манай улсад дарс сонирхогч болон цуглуулагчдын тоо нэмэгдэх болж, дарсны соёл хүрээгээ тэлсээр байна. Бизнесмэнүүд төдийгүй салбар бүрийн манлайлагчдын дунд хувийн ховор, сайн дарсны цуглуулгатай хүмүүс ч бий болжээ. Дарсны соёлд суралцах нь гаднаас ирсэн харилцагчид, эсвэл онцгой чухал бизнесийн түнштэй уулзах уулзалтад чухал үүрэг гүйцэтгэх нь энгийн үзэгдэл. 

Хэрэв та хоёр өдрийн турш дарсны ертөнцөөр аялж, дарсны соёлоос суралцан мэдлэгээ дээшлүүлэхийг хүсэж байвал Нарны гүүрний дэргэд байрлах “WW Center”-ийн үзэсгэлэнгийн танхимыг зорихыг зөвлөж байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Х. Цолмон

Брендон Боинтон: 18-тайдаа хийсэн аппликейшн маань 1 сая сурагчийн амьдралд нөлөөлсөн нь надад урам өгдөг

Өмнөх нийтлэл

Дэлхийг тойрсон 1 өдөр

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох