МэдлэгӨсөх стратегиТоп нийтлэл

Нөлөөлөхүйн хөрөнгө оруулалтыг дэлхий чухалчилж байна. Харин Монголд?

0

Уучлаарай, тус нийтлэлийг зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид үзэх боломжтой. 2013 онд Жайкагаас “Улаанбаатар метро” төслийг анх санаачилж байсан. Тэдний тооцоолсноор уг төслийн санхүүгийн хөрөнгө оруулалтын өгөөж нь 13.6 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж 16.5 хувьтай байна. Хэрвээ метроны төсөл 2013 оноос эхлэн хэрэгжсэн бол 2025 онд ашиг олж эхлэх байсан. Түүнчлэн 2030 он гэхэд нийт орлого 233 тэрбум төгрөг, татварын өмнөх ашиг нь 66 тэрбум төгрөг байхаар байв. Уг төслийг хүмүүс дэд бүтцийн, барилга байгууламжийн төсөл гэж өнгөцхөн харах боловч цаашлаад үзвэл нийгэм, улс эх орны эдийн засаг болон байгаль орчинд томоохон хэмжээний эерэг нөлөө үзүүлэх нөлөөлөхүйн /impact/ төсөл юм.

Уг төслийг хэрэгжүүлснээр шинэ техник технологи, ноу-хауг улс эх орондоо нэвтрүүлэхээс гадна Монголын эдийн засагт 232 сая ам.долларын татвар төлөгдөх юм.

Учир нь Улаанбаатар хотын хүн ам 2010 онд 1.130.000 байсан бол өнөөдөр энэ тоо 1.440.000 орчим болж нэмэгдсэн. Үүнийгээ дагаад хотын тээврийн хэрэгслийн тоо 167.000-аас 500.000 болтлоо өсөв.

 

 

Үүнээс болж бид хот дотор зорчихдоо цаг цагаар хэмжигдэх хугацааг алдаж, автомашины утаа нь бидний амьсгалах агаарт аль хэдийн нөлөөлөөд эхэлчихсэн билээ. Тиймээс Улаанбаатар хотод метро барьж байгуулвал уг сөрөг нөлөө тодорхой хэмжээгээр буюу тээврийн хэрэгслээс ялгарах нүүрчтөрөгчийн /CO2/ хэмжээ 34.000 тонноор, азотын исэл буюу NOX-н хэмжээ 1.754 тонноор буурах юм. Түүнчлэн түгжрэлд зарцуулах цаг 15 минут хүртэл буурна гэсэн тооцоо бий. Мөн 2030 он гэхэд 155 мянган шинэ ажлын байр, үүнийгээ дагаад 10.5 тэрбум ам.долларын үл хөдлөх хөрөнгө бий болно. Шинэ техник технологи, ноу-хауг улс эх орондоо нэвтрүүлэхээс гадна Монголын эдийн засагт 232 сая ам.долларын татвар төлөгдөх юм. Эдгээр хүчин зүйл нь Улаанбаатарт метро барих дээрх төслийг нөлөөлөхүйн төсөл болгож байна.

Энэхүү нөлөөлөхүйн төсөл, түүнийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын зах зээл сүүлийн таван жилийн хугацаанд 13 хувиар өссөн.

Тодруулбал, дэлхий даяар 2014 онд нөлөөлөхүйн хөрөнгө оруулалтын хэмжээ 49 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр уг тоо 502 тэрбум ам.доллар болтлоо өссөн юм. Мөн 2018 оны судалгаагаар дэлхий нийтэд 1340-өөс илүү байгууллага нөлөөлөхүйн хөрөнгө оруулалтын зах зээлд оролцож байна. Ийнхүү уг салбар дижитал шилжилтийн адил асар хурдтай хөгжиж байгаа болохоор Монголын бизнес эрхлэгчид үүнд анхаарлаа хандуулах нэгэнт болжээ.

Impact буюу нөлөөлөхүйн хөрөнгө оруулалт гэх томьёоллыг анх 2007 онд нийгэм болон байгаль орчинд хандсан санхүүжилт хийдэг “Raft foundation” компани гаргасан.

Энэ үед хөрөнгө оруулалтын компаниудад буцалтгүй тусламж хэлбэрээр зориулсан мөнгөний үр дүн хангалттай сайн харагддаггүй байжээ. Тиймээс үүнийг үр дүнтэй болгох шаардлага гарч ирснээр нөлөөлөхүйн хөрөнгө оруулалтын зах зээл үүссэн юм.

Монгол Улсын хувьд энэхүү зах зээл цоо шинэ зүйл биш.

Олон улсын хөгжлийн банкуудаас зээл авч байсан байгууллагууд байгаль орчны тооцоолол, түүний нөлөөлөл ямар байх тухай болон компанийн засаглалаа тодорхойлсон байх гэх мэт олон зүйлийг бэлдсэн байх хэрэгтэй байдаг. Энэ нь улам нарийвчлалтай болж байгаа нь нөлөөлөхүйн хөрөнгө оруулалтын зах зээлийн үндсэн шалгуур юм.

Өнөөдрийн байдлаар нөлөөлөхүйн хөрөнгө оруулалтын зах зээл хүнс хөдөө аж ахуй, эрүүл мэнд болон санхүүгийн салбар руу эрчимтэй хөгжиж буй. Эдгээр хөгжиж буй салбар нь Монгол улсын эдийн засгийг хөдөлгөгч голлох салбаруудтай адил байна.

Гэхдээ нөлөөлөхүйн зах зээлд салбар бус салбар дотроо ямар инноваци нэвтрүүлсэн нь чухал үүрэг гүйцэтгэдэг.

Тухайлбал, UBS олон улсын хөгжлийн банк хавдрын эмчилгээнд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ гаргадаг компаниудад их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн.

Монгол улсын бизнес эрхлэгчид өмнө нь хөрөнгө босгохдоо хөгжлийн түвшингээрээ ойролцоо Вьетнам, Камбож гэх мэт улсуудтай өрсөлддөг байсан бол одоо АНУ, Герман гэх мэт хөгжлийн түвшин дээгүүр улс оронд байгаа ямар нэгэн төсөлтэй өрсөлдөх хэмжээний болсон. Нөлөөлөхүйн хөрөнгө оруулалт нь өргөн орон зай, ихээхэн боломж хамарсан том зах зээл боловч түүнээс хөрөнгө босгох өрсөлдөөн улам ширүүсч байна.

Тиймээс Монголын бизнес эрхлэгчид мэддэг хэрнээ дадал зуршил болгоогүй нөлөөлөхүйн хөрөнгө оруулалтын зах зээлд анхаарлаа хандуулж, Монголынхоо зах зээл рүү үүнээс оруулж ирэхийн төлөө ажиллах хэрэгтэй байна. Учир нь зөвхөн таны бизнес өргөжин тэлэхээс гадна улс эх орны эдийн засаг нөлөөлөхүйн хөрөнгө оруулалтын ачаар тодорхой хэмжээнд хөгжин цэцэглэх боломжтой. Үүний нэг жишээ нь дээрх “Улаанбаатар метро” төсөл юм.     

[/restrct]

Х. Саранзаяа

Орос, Японыг 70 жил муудалцуулсан КУРИЛИЙН АРАЛ

Өмнөх нийтлэл

Та компанидаа тохирох нэр сонгосон уу?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Мэдлэг