• Өмнө нь ЖДҮХСангийн зээлийг 7-8 хувийн хүүтэй авч байсан бол одоо дээд тал нь 5,8 хувийн хүүтэй зээл авах боломжоор хангасан.
  • ЖДҮХСан хамтарсан, кластер төслүүдийг илүү дэмжиж зээл олгоно.
  • Төрөөс тань бараа, үйлчилгээг худалдан авч борлуулалтаар нь дэмжинэ.
  • 2020 оноос ЖДҮХСан гарааны бизнест зориулсан зээлийн багц гаргана.
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувиас доошгүй хэмжээний мөнгөн хөрөнгийг ЖДҮХСанд төвлөрүүлж, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зориулалтаар зарцуулахаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд тусгасан.
  • 2019 онд ЖДҮХСан улсын төсвөөс 47 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Эргээд улсын төсөвтөө 89,5 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд явж байгаа 2020 онд нийтдээ 100 тэрбум төгрөгийг олоод буцаагаад зээл олгох хүнд нөхцөлд ажиллаж байна. 2020 онд улсын төсвөөс санхүүжилт өгөхгүй.
  • ЖДҮХСан дээр 10 жилийн турш хуримтлагдсан 100-гаад тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг гүйцэтгэхээр ажиллаж байна.
  • ЖДҮ сан, ТЭД сан, Мал хамгаалах гэсэн гурван сангаас тус тусад нь зээл авсан компаниуд ч байна.
  • Яагаад сүүлийн 10 жил ЖДҮХСанд нэг их наяд төгрөг хуваарилчихаад өнөөдөр үр дүнгүй байгаа нь төр дэмжлэгээ бүрэн үзүүлж чадаагүйтэй холбоотой. Зөвхөн мөнгө олгочихоод л хаячихаж байна.

    Өнгөрсөн жилүүдэд нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй таван жил явсан компанийг илрүүлсэн.

  • Ийм 80 орчин ААН-ийг хуулийн байгууллагад шилжүүлсэн. Шүүхийн захирамж гарсан 78 иргэн, аж ахуйн нэгжийн 18 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Дээр нь шүүх рүү 40-50 хэрэг шилжүүлсэн. Энэ тоо сүүлийн үед нэмэгдэж байгаагаас зээлийн эргэн төлөлтийн 25-30 хувь нь эрсэдсэн байна. Яг үнэндээ зарим нь эрэн сурвалжлаад ч олдохгүй байна. Бидний хийж байгаа ажил удаашрах нөхцөл рүү ороод байна.
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Magic Design: Хасахаас нэмэх цэнэг рүү

Өмнөх нийтлэл

Их дуулианы дараах ЖДҮХсан хэрхэн ажиллаж байна вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох