Entrepreneur гэж нэрлэнэ үү, бизнес эрхлэгч гэж нэрлэнэ үү, ялгаагүй, шинээр бизнес эхлүүлэх, түүнийгээ тогтвортой, бие даасан, тодорхой эрсдэл хүлээх чадвартай болгох хэцүү. Бизнес шинээр үүсгэн байгуулахын хамгийн хэцүү зүйл нь чи өөрөө бүгдийг хийх хэрэгтэй. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг шиг шинээр бизнес эрхлэгч захирал ч хийнэ, цэвэрлэгч ч хийнэ.

Бизнесийн их сургуулиуд ерөнхийдөө тодорхой хэд хэдэн чиглэлтэй. Үүнд санхүү, хүний нөөц, маркетинг, үйлдвэрлэл үйл ажиллагаа, мэдээллийн технологийн удирдлага гэх мэт багтана. Энэ бүгд нь тус тусдаа мэргэжил ч болсон байдаг. Энэ бүгдийг дөрвөн жилд сурна гэж байхгүй шүү дээ. Гэтэл хувиараа шинээр бизнес эрхлэх тохиолдолд бүгд хэрэгтэй болдог. Гэтэл бүгдийг чаддаг хүн хөлслөх санхүүгийн хувьд хэцүү бас үнэтэй. Тиймээс та өөрөө хийх хэрэгтэй болно. Бодит байдал дээр дээрхи чиглэлүүдээс ч олон чиглэлүүд гарна. Тухайлбал харилцагчтайгаа хэрхэн харьцах, хамтрагчаа олох, хувь хүний зохион байгуулалтаа сайжруулах гэх мэт. Хамгийн чухал нь дайчин, бууж өгөхгүй сэтгэл зүй, зөв хандлага юм. 

Бид одоогоор шинээр бизнес эрхлэгч нар, ЖДҮ эрхлэгч нар, бизнесээ дараагийн шатанд гаргахаар хүсэж буй бизнес эрхлэгч нартай ажилладаг. ЖДҮ эрхлэгч нар ихэвчлэн өөрийн бүтээгдэхүүнээ хэрхэн үйлдвэрлэхээ л сайн мэддэг боловч бизнес эрхлэх талаар төдийлөн сайн мэддэггүй. Эдгээрийг бага зардлаар шийдвэрлэх нэг боломж бол “outsourcing” юм. Үүнээс гадна сайн хамтрагчтай болох, mentor-той болох, сайн ажилтан авах зэрэг боломжууд байдаг. Мөн та аөрөө хамгийн сайн чаддаг зүйлээ хамгийн сайнаараа хий, чадахгүй зүйлээ хамгийн сайн чаддаг хүнээр нь хийлгэ. Гол нь өөрийн хяналт, өөрийн үзэл бодлоо тэнцвэртэй байдлаар тусгаж яв. 

Жижиг, дунд ангилалд хамаарах компаниудад тулгардаг асуудлууд нь том компани болон корпорациудтай харьцуулахад ялимгүй өөр. Тухайн бизнес эрхлэгчийн хувийн мэдлэг туршлагаас хамаарч хууль эрх зүйн мэдлэг, зээл санхүүжилтийн, түүхий эд худалдан авах сувгууд, зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэвтрүүлэх, техникийн болон менежментийн зэрэг олон төрлийн асуудлууд тулгардаг. Нэгэнт бүгдийг өөрөө хийх боломжгүй байдаг тул хамтрагчаа өөрийг нөхөх хүнээр сонгох нь зөв. Уг хүн нь ажилтан, хамтрагч, хөрөнгө оруулалагч, зөвлөх зэргийн аль нь ч байж болно. Түүнчлэн зөвлөх нь зөвхөн тухайн компаниас гадна бизнес эрхлэгч нарт зөвлөх үйлчилгээг үзүүлдэг гэсэн үг. Учир нь бизнес эрхлэх шийдвэр нь тухайн хувь хүний амьдралд нь томоохон өөрчлөлт авчирдаг. Бизнес эрхлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд хүвь хүний зохион байгуулалт, гэр бүлийн зарлага, ажил болон гэр бүлдээ зарцуулах хугацаа зэрэгт өөрчлөлтүүд орно. Тийм учир бизнес эрхлэх шийдвэр гаргахад бусдын зөвлөгөөг авах нь чухал хэдий ч эцсийн шийдвэр зөвхөн таных байх ёстой.

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Билгүүнжав Б

Номын тэмдэглэл: Дээд болон доод тархи

Өмнөх нийтлэл

“Хөөрхөн өө” стратеги гэж юу вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох