Нийгмийн хөгжлийг нуруундаа үүрч яваа бизнес эрхлэгчид өөрсдийн бизнесээс гадна нийгмийн олон асуудалд давхар анхаарал хандуулдаг. Тэдгээрийн зарим төлөөлөл Монголын нийгэм болоод бизнесийн салбар дахь асуудалд ямар санал, санаачлага дэвшүүлснийг хүргэж байна.

Хеликобактертэй Монгол

2013 оны “H.Pylori судлал Монголд” сэтгүүлд бичсэнээр, манай орны нийт насанд хүрсэн хүмүүсийн 74 – 82 хувь, Улаанбаатар хотын насанд хүрсэн хүмүүсийн 69 хувь, өсвөр насны хүүхдүүдийн 63.5 хувь нь хеликобактеритай болохыг тодорхойлсон байдаг. Хеликобактери нь хүний биед байх ёстой ч манай улсад хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй байна. Энэ тухайд “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэл ийн уриалжээ.

Шинэ, сайн зүйл ихтэй юмаа. Баяр хүргэе!

2018 оны дөрөвдүгээр сард өргөн барьж байсан Татвар багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдахаасаа өмнө ихээхэн шүүмжлэл дагуулаад байсан. Ялангуяа өрийг нь үр хүүхдэд нь өвлүүлэх, их хэмжээний өртэй иргэнийг хил давуулахгүй байх гэсэн шинэ заалтуудыг оруулсан хэмээн олон нийтийн сүлжээнд яригдсан. Энэ нь ташаа ойлголт байсан бөгөөд өрийг нь үр хүүхдэд нь өвлүүлэх тухай заалт өмнө нь байсан төдийгүй энэ заалтыг илүү тодорхой болгожээ. Мөн Монголын харьяалалтай хүн бус гадаадын 20-оос сая төгрөгийн өртэй иргэнийг хил гаргахгүй байх гэсэн заалт нэмэгдэж батлагдсан. Тус хуулинд давуу талууд байгааг бизнесийн салбарын зарим төлөөлөл онцолж байна. Тухайлбал, жилийн 300 сая хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж орлогын нэг хувиар, 300 саяас 1,5 тэрбум төгрөг хүртэл борлуулатын орлоготой аж ахуйн нэгж орлогын 10 хувиар татвар ногдуулж, 90 хувийг нь буцаан олгохоор болсон.

БНСУ хүнсний ногоочдоо дэмждэг

Гурван сая гаруй хүн амтай Монгол улс хүнсний ногооны хэрэгцээнийхээ дийлэнх хувийг Хятадаас нийлүүлдэг. Өдөрт 10-20 ачааны машин хүнсний ногоо, жимс жимсгэнэ импортоор орж ирдэг бол жилд 13 мянган тонн нарийн ногоог гаднаас авдаг. Энэ нь гарал үүсэл тодорхой бус, эрсдэл үүсэхэд хариуцах эзэнгүй гэх мэт олон бэрхшээл үүсэх нь бий. Энэ мэт асуудлаас гарах нэг арга нь хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх явдал юм. Одоогийн байдлаар манай улсад 68.4 га хүлэмж ашиглаж байна. Энэ асуудлыг хөндөж ногооны аж ахуйн бизнесийг сонирхох болсон MDG группийг үүсгэн байгуулагч, судлаач Б.Одсүрэн жиргэжээ.

 

С. Баярмаа

Петровис: Анхан шатны удирдлагуудтайгаа тулж ажилладаг

Өмнөх нийтлэл

Стратегийн долоон шатлал

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Life style