Бизнесийн салбарынхан Илон Маскийн оюун санааны хөгжлийг өндөр үнэлдэг. Түүнчлэн том амбиц, хөдөлмөрч байдал, өөдрөг үзлийг нь таалдаг. Ийм олон чанарыг агуулсан удирдагч Маскийн илтгэлүүдээс амьдралд хэрэгжүүлж болох онцгой арга барилаас түүвэрлэн хүргэж байна.

  1. Хамгийн чухал ажлаа түрүүлж эхэл. Tesla, SpaceX, Neuralink гэсэн гурван компанийн ерөнхий захирлаар ажилладаг Маск өглөөг бүрийг хамгийн чухал ажлаараа эхлүүлдэг. Түүний хувьд хамгийн чухал нь электрон шуудангаа шалгах. Ингэхдээ ажлын явц, өгөөжид бүхэлд нь нөлөөлж болохуйц шуудангуудыг түрүүлж нээдэг байна.
  2. Эргэх холбоог идэвхжүүл. Тэрбээр эргэн тойрны хүмүүсийнхээ үзэл бодол, байр суурийг анхааралтай сонсдог бөгөөд ийм байхыг бусад захирлуудад уриалдаг. Мөн шударга зантай хүнийг үнэлдэг учир хэзээ ч, хаана ч байр сууриа ил тод хэлчихдэг ажилтантай байхыг эрмэлздэг байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бизнесмэн та таны талаар юу гэж боддог тухай найз нөхдийнхөө сэтгэлийн үгийг сонсохоос эхлэх хэрэгтэй.

  1. Харилцааг фильтерд. Тэрбээр электрон шуудангаар харилцах дуртай ч эгэл бус ID хаягийг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл баргийн хүн тогтоогоод байхааргүй хаягтай байх нь зорилгогүй и-мэйл ирэхээс сэргийлдэг ажээ. Энэ нь ажилдаа илүү анхаарах боломжийг Маскт олгодог байна. Үүний цаад санаа нь ажилд тань хэрэгтэй хүнтэйгээ л харилц, ажилд нэмэр болохооргүй уузалтаас татгалзах явдал.
  2. Ажлаа нэгтгэ. Тэрбээр ирсэн шууданг ч тэр, ажлын уулзалтаа ч тэр төрөл, хэлбэрээр нь багцалдаг. Үүнийг хэрэгжүүлэхэд Slack мэтийн программууд захирал танд хамгийн сайн туслагч болно. Ажил, төлөвлөгөө, харилцаа бүгд нэг дор, нэг цэгцтэй байх нь хамгийн сайн үр дүнг өгдөг байна.
  3. Сайн төлөвлө. Гурван компанийг удирдлагаар хангана гэдэг том асуудал тул Маск ажлаа нарийн төлөвлөдөг. Тухайлбал, тэрбээр ажлын цагаа таван минутын заагтайгаар төлөвлөдөг. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд захирал та хийх ажлын жагсаалт гаргах бус ажлаа гүйцэтгэх хуваарийг гаргах хэрэгтэй. Ингэхдээ тухайн ажил хэр хугацаанд хийгдэж дуусахаа тусгахаа мартав. Ингээд цагаа яг таг мөрд.

  1. Том зорилго тавь. Маск өөрийн ихэнх төсөлдөө шахуу хугацаа тавьдаг. Ингэснээр дадсан хэв маяг, хуучирсан арга барилаас хамт олноо салж чаддаг байна. “Хенри Форд машин бүтээх аварга зорилго тавихдаа морины эсрэг дайн зарлаж байгаагаа мэдэж байсан. Морь хэрэглэдэг хүмүүсийг машин унах соёлд сургасан хүн шүү” гэх Маскийн үг нэгийг хэлж буй за. Үүний цаад санаа нь биелэгдэшгүй мэт том зорилго тавьж байж биелэгдэх боломжтой зорилтууддаа хүрдэг тухай юм.
  2. Хөгж, дахиад хөгж. Илон Маск өөртөө байнгын сэтгэл дундуур байдаг. Айхтар том амжилт гаргасан ч гэлээ сурах зүйл байсээр байгаа гэж өөрийгөө голдог. Тиймээс алдаж, онохынхоо хажуугаар тухайн тохиолдлоос суралцах, шинэ шийдэл санаанд суралцаж байх нь таны бизнес байнгын өсөлттэй байх гол нөхцөл болдог байна. Ямар ч проблемд гарц байдаг. Илүү хямдаар, илүү амраар гарах боломж ч бий. Үүнд суралцахыг Маск дээр санаагаараа зөвлөж байна.
  3. Суралц. Суралцах нь хөгжихөөс ялгаатай. Толгойгоо шинэ онолоор цэнэглэх явдал. Чухам Маск сайн суралцсаны үр дүнд физик, математик, информатик, инженерийн шинжлэх ухааныг нэвтэрхий мэддэг болж улмаар сансарт хөлөг хөөргөсөн юм шүү дээ. Товчхондоо бол хэрэв та реклам, SEO салбарын мэргэжилтэн бол статистик, программчлалаар давхар суралцаа л гэсэн үг. Ингэсэн цагт таны төсөл олон хаалгатай болж, олон боломжоор хангагдана.
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (3 votes, average: 4.00 out of 5)
Loading...
Ж. Баяржаргал

Булчингаар урлахуй

Өмнөх нийтлэл

Хүний нөөц: Муу удирдвал зардал, сайн удирдвал шавхагдашгүй баялаг

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Life style