Мэдээлэл

Компанийн нэрээ цахимаар авах боломжтой

0

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай болгох Засгийн газрын бодлого зорилтын хүрээнд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Хуулийн этгээдийн оноосон нэрийг цахимаар олгох боломжийг бүрдүүлсэн. Иргэд www.burtgel.gov.mn сайт руу орж, аж ахуй нэгжийнхээ нэрийг өөрсдөө шүүж, боломжит хувилбаруудыг илгээн баталгаажуулж, хуулийн этгээдийн нэрээ авах боломжтой.

Өдөрт дунджаар 100-200, жилдээ 20-40 мянган иргэн зөвхөн оноосон нэр авахын тулд зуун айл дахь улсын бүртгэлийн газрыг зорьдог. Нэрийг цахимаар олгосноор иргэдийн цаг зав, төсөв зардлыг хэмнэж байна. Цаашид шинээр байгуулагдах ХХК, зарим төрлийн нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийг цахимаар хийхээр зорьж байгаа юм.

Дашрамд дурдахад, өнгөрөгч хугацаанд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн сангаас нийт 200 мянга орчим оноосон нэр олгосон байна.

Эх сурвалж: ОӨУБЕГ

unenbat

Онлайнаар ажиллахад мөрдөх 10 дүрэм

Өмнөх нийтлэл

Ажилтныхаа эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангасан шилдэг 150 байгууллага

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.