Mongolian Economy сэтгүүл бизнесийн чиглэлээр өгөөжтэй, сонирхолтой номуудыг цувралаар хүргэх “Ном” буланг үргэлжлүүлж байна. Энэ удаад АНУ-ын маркетингийн нэрт мэргэжилтэн, судлаач, стратегийн маркетингийн зөвлөх Жеффри Жеймс Фоксын “Жижиг бизнесээр хэрхэн их мөнгө олох вэ?” номыг онцолж байна. Жижиг бизнесийг амжилттай явуулах нь их хэмжээний урамшуулал авах, банкинд өндөр хадгаламжтай байхаас хэд дахин илүү орлого олох потенциал агуулдаг. Жеффри Фоксын ном бизнесээ эхлүүлж буй хүмүүст ирээдүйд учирч болох олон бэрхшээлийг тойрч гарахад тус болно.

Та компанийн эзэн байж болох ч босс нь биш. Та компанийнхаа цорын ганц ажилтан байлаа ч босс нь биш. Танд олон босс бий. Хамгийн том босс бол хэрэглэгч. Та хэрэглэгчийн хүслийн дагуу ажиллана. Ашигтай үйлчлүүлэгч танд юу хүсч буйгаа хэлэхэд хүслийг нь биелүүлэх учиртай. Хэрэв тэр гялалзсан алим хүсвэл та алимаа гялалзуулах хэрэгтэй. Хэрэв хэрэглэгч долоо хоног бүр шинэчлэл хүсвэл та баасан гараг болгон энэ хүслийг нь гүйцэлдүүлэхээс өөр аргагүй.

Хэрэв үйлчлүүлэгч American Express картаар төлбөрөө хийнэ гэвэл хэлснийг нь дагах ёстой. Таньд ашиг авчрах хэрэглэгчийн хүслийг бүү зөрч. Та ажилтнуудынхаа төлөө ажиллана. Тэдний сайн ажиллахад саад болж буй зүйлсийг арилгана. Тэднийгээ сургана. Тэднийхээ амьдрал, ажлыг баялаг, сонирхолтой болгохын төлөө зүтгэнэ. Та ажилтнуудаа сонсож, санаачилгыг нь ажил хэрэг болгоно. Хэрэв танд зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, түншүүд байгаа бол тэдний өмнө тодорхой хариуцлага үүрч таарна.

Та тэдний мөнгийг ашигтай нь хамт эргүүлж өгөх шаардлагатай. Жижиг, дунд бизнес эрхлэгч олон тооны хууль, тогтоол, татварын шаардлагын хүрээнд ажилладаг. Засгийн газрын ихэнх тогтоол хязгаарласан байдалтай, өрсөлдөөнд саад болдог, нэмэлт зардал гаргахад хүргэдгээс гадна илэрхий “тэнэглэлийн” шинжтэй. Гэхдээ л засгийн шийдвэр учраас бас л таны нэгэн том босс. Та өөртөө босс гэж бодож магадгүй. Гэвч бас тийм биш.

Хэрэв зөрүүд ажилтан эсвэл таны толгойг эргүүлэхийг хүсдэг нийлүүлэгчид “Чи одоо хэн бэ?” гэж хэлмээр санагдвал битгий тэгж хэл. Нэр хүндээ алдсан хүн л ингэж ярьдаг. Та хэрэглэгч, ажилтнууд, зээлдүүлэгч, хувьцаа эзэмшигч, татварын байцаагчийн төлөө ажиллана. Гэхдээ бас өөрийнхөө төлөө ажиллах ёстойг мартаж болохгүй.

Орчуулсан Г.ДАВААДОРЖ

Бизнес сэтгүүл

Японд очоод юу үзэх вэ?

Өмнөх нийтлэл

Хөгжил харагч

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Life style