Монголбанк 2019 оны гуравдугаар сард 91 кг алт худалдан авсан нь өмнөх оны үзүүлэлтээс 87%-иар буурчээ. 2018 оны мөн үед 714 кг-д хүрсэн дүн өнөөдөр 623 кг-аар бага байна.

Монголбанкинд тушаагдсан алт ингэж буурсан гол шалтгаан нь ашигт малтмалын нөөц ашигласны 2.5 хувийн татварын заалттай Ашигт малтмалын тухай хуулийн үйлчлэл 2019 оны эхний өдөр дууссанаас үүдсэн хүлээлт, УИХ гуравдугаар сарын 26-нд хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцээд 5 хувь болгон баталсан зэрэг асуудлууд тодорхой хэмжээнд нөлөөлсөн хэмээн эдийн засагчид, салбарын мэргэжилтнүүд үзэж байна.  

Түүнчлэн алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5 хувийг нэмж, нийт 9-10 хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж алтыг худалдан авч байгаа нь нөлөөлж буй аж. Тиймээс хоёрдугаар сарын дүн өмнөх оноос 80 хувиар буураад байсан алт худалдан авалт энэ сард мөн ийм хэмжээгээр буурсан байна.

 

Бизнес сэтгүүл

Видео: Түүний зарчим “Өөртөө үнэнч байх”

Өмнөх нийтлэл

Удирдагч ба эмоцийн чадавхи

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох