Монгол Улсын маркетингийн салбарын хөгжлийг олон улсын түвшинтэй харьцуулахад 5.02 хэмээн Монголын топ 50 аж ахуйн нэгжийн маркетингийн албаны дарга нар үнэлжээ. Монгол Улсын маркетингийн салбар олон улсын түвшинтэй дөхөж очиход бидний олон дутагдал саад болж буй бөгөөд эдгээрээс хамгийн чухлыг нь онцлон хүргэе. 

  • Маркетингийн үр  өгөөж, гүйцэтгэлийг  хэмжих аргачлал хангалттай бус. 
  • Зах зээл болон  хэрэглэгчийн хэрэгцээ, зан  төлвийг гүнзгий ойлгож судалдаггүй.
  • Хэрэглэгч биш  удирдлага төвтэй  маркетинг байсаар байна.
  • Чадварлаг  ажилтан дутмаг.
  • Дотоодын  сургуулиудын  багш нарын мэдлэг, чадвар  болон хөтөлбөр муу.

Тиймээс “MNCG” судалгааны компани уг салбарт ажилладаг маркетингийн менежерүүдэд шаардлагатай чадваруудыг нэрлэжээ. 

Судалгаанд хамрагдсан маркетеруудаас зар сурталчилгаа болон кампанит ажлынхаа үр өгөөжийг хэмждэг эсэхийг асуухад тэдний 59 хувь нь ямар нэгэн байдлаар хэмждэг гэв. Тодруулбал:

 

 

 

 

 

Харин үр өгөөжөө хэмжихгүй байгаа шалтгааныг тэд ийнхүү тайлбарлалаа. 

 

 

 

 

МАРКЕТЕРУУД ТА БҮХНИЙ ХИЙСЭН АЖИЛ ХЭРЭГЛЭГЧДЭД ЯМАР БАЙДЛААР ХҮРДЭГ ВЭ?

  • Сурталчилгааг үзсэн хувь
  • Анхаарлыг татсан хувь
  • Эргэн санаж байгаа хувь
  • Гол агуулгыг ойлгосон хувь
  • Худалдахад нөлөөлсөн хувь
  • Кампанит ажлын үнэлгээ буюу таалагдсан хувь
  • Кампанит ажлын таалагдаагүй шалтгаан
  • Хэнд түлхүү хүрсэн байдал
  • Сурталчилгааны ямар элемент нь илүү хүрсэн байдал буюу аль хэсгийгнь илүү санаж байгаа байдал

ТОП 50 ААН-ИЙН МАРКЕТИНГИЙН АЛБЫГ ХЭН УДИРДАЖ БАЙНА ВЭ?

Маркетинг хийх нь зөвхөн тухайн нэг бараа бүтээгдэхүүнийг сурталчилж, худалдан авахад нөлөөлөх бус мөн үндсэн брэндээ таниулах, хоногшуулах зорилготой байдаг. Тиймээс зар сурталчилгаа, кампанит ажлын гүйцэтгэлийн үнэлгээг үндсэн брэндэд хэрхэн нөлөөлснөөр давхар хэмжих учиртай. Үүнийг хэмжихдээ:

  • Танигдсан байдал
  • Брэндийн үйлчилгээ
  • Үнэнч байдал
  • Брэндийн хүч
  • Брэнд болон байгууллагын имижид үзүүлсэн нөлөөлөл зэргийн үнэлгээг хийнэ. 

Дээрх байдлаар маркетингийн үйл ажиллагааг хэмжиж чадвал үр өгөөжгүй зардал гарахаас сэргийлэх, кампанит ажлаа зорилтот бүлэгтээ хүргэх гэх мэт олон давуу талтай. Гэхдээ уг салбар үргэлж өөрчлөгдөж, хувьсаж байдаг учраас цаашдын хандлагыг анхаарах хэрэгтэй.

МАРКЕТИНГИЙН 2019 ОНЫ ЧИГ ХАНДЛАГА

 

 

 

 

 

 

 

Х. Саранзаяа

“Удирдагч хүн дижитал шилжилтийг өөрөөсөө эхэлж хийх хэрэгтэй”

Өмнөх нийтлэл

Г.Мөнхчулуун: Хөлбөмбөгт 40 жил дурлаж байна

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Мэдлэг