Мэдээлэл

Монгол, Аргентиний бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

0

Монгол ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Аргентин улсын Хөдөө аж ахуйн сайд Луисом Мигель Этчевехерэтэй уулзаж хоёр орны төрийн байгууллагууд болоод хувийн аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Уг уулзалтаар мах бэлтгэлийн хамтарсан үйлдвэр байгуулах боломжийг харилцан судлахаар тохиролцсон байна.

Үүний зэрэгцээ малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлж, мэргэжилтнүүдээ илгээхэд бэлэн байгаагаа Аргентиний тал уламжилжээ.

Тиймээс ирэх 4-р сард Монголын мэргэжилтнүүдтэй хамтарсан судалгаа, шинжилгээ хийх төлөвлөгөөгөө танилцуулж, “Хүйтэн улиралд малыг шүүслэг тэжээлээр тогтвортой хангах” хөтөлбөр боловсруулснаа Хөдөө аж ахуйн технологийн үндэсний институтын дэд ерөнхийлөгч Гиермо Росси Монгол ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд уламжиллаа.

Монгол, Аргентиний тал хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хүчин чармайлт гаргаж, цаашид ажиллах чиглэл, зорилтоо тусгасан хамтын төлөвлөгөөг гаргахаар тохиролцжээ.

Ж. Баяржаргал

Эдийн засаг өссөн ч балансууд хэвээрээ байна

Өмнөх нийтлэл

Бизнес эрхлэгчдэд хүндээр тусах Татварын шинэ хуулийн зарим заалт

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох