Эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Монос Хүнс” компани нь хөрөнгийн зах зээлээс 8.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байгаа бөгөөд нийт хувьцааныхаа 30 хувь буюу 122 сая ширхэг хувьцааг, нэгжийн үнэ нь 70 төгрөгөөр олон нийтэд санал болгож байна. 

Монос Хүнс компани нь Монос группийн дэргэдэх Эм судлалын хүрээлэнгийн эрдэмтэн докторуудын олон жилийн судалгаа шинжилгээнд үндэслэн бүтээгдсэн Цэнэг эрүүл мэндийн бэлдмэл, Энхжин эрүүл мэндийн цай, хүний биеийн хүчил шүлтийг тэнцвэржүүлэгч Экос зөөлөн ус, Эко уусдаг цай, BerryVit ааруултай, үзэмтэй, витаминт үрлүүд, Хаан жимс чацарганын тос, шүүс зэрэг 6 брэндийн 82 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.  

Харин IPO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгөөр олон улсын GMP, ISO-9001:2015, HACCP зэрэг стандартын шаардлагыг хангасан,  орчин үеийн дэвшилтэд технологи бүхий Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрийг ашиглалтад оруулах юм. Ингэснээр үйлдвэрийн хүчин чадал нь 24 дахин нэмэгдэхээс гадна 32 нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж, Монголд төдийгүй олон улсад зах зээлээ тэлэхээр зорьж байна. 

Тиймээс эрүүл мэндээ дэмжигч, итгэлтэй хөрөнгө оруулагч таныг “Монос Хүнс” ХХК-ийн IPO төслийг олон нийтэд танилцуулах арга хэмжээнд хүндэтгэн ирэхийг урьжээ. Тус арга хэмжээ 4-р сарын 24 буюу өнөөдөр 18:00 цаг “Туушин” зочид буудлын Соёмбо танхимд болох юм байна.

Тус компанийн хувьцааны захиалга энэ оны 5-р сарын 3-ыг дуустал үргэлжлэх бөгөөд хөрөнгө оруулагчид “Монос Хүнс” компанийн андеррайтер Голомт Капитал ҮЦК ХХК-иар (Утас: 7012-1530) үйлчлүүлж “Эрүүл мэндээ дэмжих, Итгэлтэй хөрөнгө оруулалт”-ыг  хийх нөхцөл гэнэт бүрджээ.

Хэрэв хувьцааны арилжааны дансаа хараахан нээлгэж амжаагүй байгаа бол Энхтайваны гүүрний зүүн хойд үзүүрт байрлалтай Парк Плэйсын 4 давхарт байрлах Голомт Капитал ҮЦК ХХК-ийн төв оффис, Зайсан хилл цогцолбор дахь  салбарт өөрийн биеэр очиж дансаа нээлгэх боломжтой юм байна. Мөн SocialPay аппликейшнээр дансаа нээж, арилжаанд оролцох давуу талтай ажээ.

 

 

Бизнес сэтгүүл

Удирдагч та ОРЧИН ҮЕЖИЖ чадсан уу?

Өмнөх нийтлэл

Байгууллагын өгөгдөл аналитикийн чадамжийн таван шат

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох