EntrepreneurТоп нийтлэл

Нью жуулчин турс ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Нэргүй – МӨР ГАРГАГЧ

0

Аялал жуулчлалын бизнес бүтэлгүйтдэг үндсэн нэг шалтгаан  нь компаниуд социализмын үеэс уламжилж ирсэн аяллын хуучин бүтээгдэхүүнийг зүтгүүлээд байдагтай холбоотой аж. Тиймдээ ч Ш.Нэргүй “Нью жуулчин” компаниа байгуулснаас хойш түрүүлж харна, түрүүлж хийнэ гэсэн амбицтай явж иржээ. “Монгол бол ерөнхийдөө сайхан” гэсэн ойлгомжгүй сурталчилгаанаас зайлсхийж, олон жилийн дадлага, туршлагадаа дулдуйдаж аяллын шинэ санаануудыг зоригтой хэрэгжүүлдэг байв. Үүнийгээ тэр үйлчилгээний салбарын хүн ингэж л ажиллах ёстой гэж тайлбарладаг. Энэ мэт тэр туршлага, зарчим, арга барилын хүчинд аялал жуулчлал хэмээх хөзрөн байшин шиг хэврэг салбарт 38 жил тогтвортой ажиллаж яваа нь нэгэн төрлийн рекорд болж байна.

-Хүний үйл хэргийг “хүн-хүнтэй”, “хүн-техниктэй”, “хүн-текстэй” гэж ерөнхийлөн ангилдаг шинжлэх ухаан бий. Энэ гурвын эхнийхэд нь хамаарах үйлчилгээний салбар мөнгө, хөрөнгөнөөс илүү тэр чигээрээ хүний хүчин зүйлс дээр тогтдог ярвигтай ажил. Ш.Нэргүйн жинхэнэ ёсоор олон янзын хүнтэй ажиллаж эхэлсэн цаг үе бол 1981 он…

-1991 онд “Жуулчин” нэгтгэл 10 орчим бие даасан хувьцаат компани болон задрав. Энэ үеэр Гадаадын Жуулчдыг үйлчлэх газрын зарим хуучин орчуулагч, хөтөч нар хувьдаа компани байгуулав. Ингэснээр Монголын аялал жуулчлалын салбар орчин үеийн дүр төрхтэй болжээ. Гэхдээ хамгийн туршлагатай, мэдлэгтэй, чадвартай удирдах баг “Жуулчин” ХК-д үлдсэний нэг нь Ш.Нэргүй байлаа…

-Шинэ компанийг бэрхшээл зовлон анхнаас нь мөшгөв. 2003 онд үйл ажиллагаагаа дөнгөж эхлүүлээд байтал САРС өвчин гарч төлөвлөсөн жуулчдаа авчирч чадсангүй. Дараа жил нь Монголд Хөгнө хаан уул, Элсэн тасархайн орчим Францын Континенталь компанийн удирдах ажилтнуудын дугуйн интенсив аялалыг зохион байгуулав…

-Үйлчлүүлэгчээ булаалдаж үнээ унагадаг Монголын дүрэм зах зээлийн бүх оролцогчдыг давжааруулдаг үр дагавартай. Ш.Нэргүй нь жуулчны бааз, зочид буудал, авто бааз, олон улсын билетийн касс гэх мэтийг нэгтгэсэн сүлжээ үйлчилгээ бий болгохыг зорьсон нь ч үүнтэй холбоотой…

-Ш.Нэргүй соёлын аялал жуулчлалын нэн сонирхолтой, цоо шинэ чиглэлд хөл тавьж байна. Дэлхийн ард түмнүүд нэг мэдэхнээ олон улсын брэнд гэгчийн нөлөөгөөр хоорондоо дэндүү ижилхэн болсноо ойлгож, аялагчид алмайрал, гайхшрал, цоо шинэ зүйл эрэлхийлэх болжээ…

Нью Жуулчин Турс компанийн Ерөнхий захирал Ш.Нэргүйн талаарх хөрөг нийтлэлийг Business.mn сэтгүүлийн №6 дугаараас уншина уу.

Бизнес сэтгүүл

Бизнесмэн танд ЦЭНЭГ хэрэгтэй

Өмнөх нийтлэл

БИЗНЕС УХААН ХАЙРЛАХ АГУУ КИНОНУУД

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.