Та шөнө бүр хэдий хугацааны нойр авдаг вэ? Бидний ихэнх нь 8 цаг унтах нь биологийн хувьд тохиромжтой гэдгийг мэддэг боловч ажил, гэр бүл, нийгмийн оролцоо гэсээр 16 цагийг сэрүүн байхад зарцуулчихсан байдаг. Тиймээс энэ нь математикийн үүднээс боломжгүй болчихоод байгаа юм. Магадгүй шөнө 4 юм уу 5 цагийн нойр аваад байхад танд ажил амьдралаа явуулахад хэвийн байгаа мэт санагдаж болох. Магадгүй та улаан нүдлэн онгоцоор нисэх, цагийн бүсийн өөрчлөлт, шөнөжин унталгүй ажиллах зэрэгт дассан байж болох юм. Нойрны дутагдлаа та хүндэтгэлийн медаль лугаа үзэн энгэрээсээ зүүх нь холгүй явдаг ч байж мэднэ.

Бусдыг хохироох

Түүхээс харахад эрдэмтэд цаг хугацааны явцад удирдлагыг тогтвортой гэж үздэг байжээ. Зарим дарга зүгээр л муу бөгөөд бусад нь үгүй. Гэхдээ сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд хувь хүний зан байдал өдөр ирэх тусам, долоо хоногоос долоо хоног бүр өөрчлөгдөж байдаг бөгөөд энэ ялгааг ихэнхдээ удирдагчийн нойрны чанараар тайлбарлаж болно. Ажил дээрээ амарч чадаагүй ирсэн дарга нар ажилтнууддаа тэвчээргүй хандаж, доромжилсон байдлаар харьцаж, итгэж бишрүүлсэн байдал нь сулардаг болохыг судалгаагаар нотолжээ. Мөн тэдгээрт захирагдагсад өөрсдөө нойргүйдэлд өртөж, цаашлаад ёс зүйгүй хандлага гаргах магадлал өндөртэй байдаг байна.

Нойр нь удирдах ажилтны эргэн тойрныхноо зоригжууллах чадварт нөлөөлдөг.

2016 оны туршилтаар Кристиано Гуарана, Шазиа Науман, Дэжун Тони Конг болон миний бие хэсэг оюутнуудын нойрыг удирдсан юм. Заримд нь хэвийн нойр авахыг зөвшөөрч байсан бол заримыг нь дутуу нойртой буюу хоёр цагаар илүү хугацаанд сэрүүн явуулсан. Дараа нь бид оролцогч бүрээс удирдагчийн талаар ярихыг хүсч, тэрхүү яриаг нь бичиж аван гуравдагч хүнээс тэдгээр хүмүүсийн ярианы чадварыг үнэлж дүгнэхийг хүссэн юм. Нойргүйтсэн хүмүүс хяналтын бүлгийн хүмүүстэй харьцуулахад 13 хувиар бага оноо авсан байна. Яагаад? Манлайлагчид нь эерэг сэтгэл хөдлөл гаргахад удирдлагад нь ажиллагсад тэдгээр дарга удирдагчдаа илүү итгүүлж бишрүүлэх чадвар өндөртэй хэмээж байсан бөгөөд илүү эерэг сэтгэгдэлтэй байсан юм. Хүн хангалттай нойр авч чадаагүй үедээ эерэг мэдрэмж авах нь багасдаг бөгөөд ааш аягаа удирдан зохицуулах чадвар нь буурдаг байна. Нойрноос үүдсэн сэтгэлийн түгшүүрээс ангижрах тун амаргүй байдаг.

Дарга амарч чадаагүй бол нэгж бүхэлдээ төлөөсийг нь төлдөг.

Энэхүү судалгааны нэгэн ололт бол дарга нар нойрыг дутуу үнэлэх нь ажилтнууд ёс зүйгүй аяглахад нөлөөлж болзошгүй байдаг байна. Байнгын нойр дутуу явдаг дарга нар бусад удирдах ажилтнуудтай харьцуулахад ажилтнуудаа зөв зүйл хийдэг гэж дүгнэх нь ховор байсан юм.

Орхигдуулсан шийдлүүд

Аз болоход удирдагчдад нойрны чанар болон тоог нь нэмэгдүүлэхэд туслах шийдлүүд бий. Эдгээр аргуудын ихэнхийг нь хүмүүс мэддэг боловч ашигладаггүй байна. Тэдгээрээс дурдвал, тогтсон цагт орондоо орж тогтсон цагт сэрж байх, орондоо орох цаг дөхөхөд зарим нэг бодисоос зайлсхийх (оронд орохоос 7 цагийн өмнө кофеиныг хэрэглэх, 3 цагийн дотор согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, мөн 3-4 цагийн дотор никотин хэрэглэхгүй байх) болон дасгал хийхгүй байх (гэхдээ яг оронд орохын өмнө). Үүнээс гадна алжаал тайлах болон бясалгал хийх нь сэтгэл зүйн хямралыг багасгаж амархан нойрсоход тусалдаг.

Судалгааны нэгэн шинэ төрөл нь ухаалаг утасны хэрэглээг хязгаарлах нь ямар чухал болохыг харуулж эхлээд байна.

Мелатонин бол нойрсох үйл явцад оролцдог биохимийн чухал бүрэлдэхүүн юм. Гэтэл гэрэл нь, тэр дундаа дэлгэцнээс ялгарах цэнхэр гэрэл нь үүний зүй ёсны ялгарлыг дарангуйлдаг. Клодиана Ланаж, Рассэл Жоонсон болон миний бие хамтран хийсэн, дунд түвшний удирдах ажилтнууд дээр төвлөрсөн судалгаагаараа 21 цагаас утсаа оролдож өнгөрүүлсэн цаг хугацааны төлөөс нь дутуу нойр буюу маргааш нь ажил дээрх оролцоо мууддаг болохыг олж мэдсэн юм. Энгийн зөвлөгөө бол оройн цагаар ухаалаг төхөөрөмжүүдээ нүднээсээ холдуулах буюу харахгүй байх явдал юм. Хэрэв энэ зөвлөгөөг хэрэгжүүлж чадахгүй бол цэнхэр гэрлийг шүүдэг нүдний шилийг ашиглах хэрэгтэй. Зарим судлаачид энэ нь мелатонины ялгаралд нөлөөлөх үйл явцыг сулруулдаг буюу хүмүүсийг илүү амархан нойрсоход тус болохыг олж тогтоосон байна. Харин миний бие нь энэ нь ажлын үр дүнг хэрхэн сайжруулж болохыг судлах судалгааныхаа анхан шатанд явж байгаа юм. Овсгоотой удирдагчид нойроо өдрийн тэмдэглэлээр юм уу программын тусламжтай мөшгөдөг болоод байна. Гэхдээ болгоомжлох нь зүйтэй. Ихэнх программ нарийвчлалыг нягт нямбай баталгаажуулж чадаагүй. (Таны Fitbit цаг олон зүйлийг хийж чадах ч нойрыг хэмжихдээ тийм ч сайн биш.) Утасны олон аппликэйшнүүд таныг нойрны аль үе шатандаа явж байгааг тодорхойлж чадна гэдэг ч энэ нь батлагдаагүй. Гэсэн хэдий ч ActiGraph монитор гэх мэт зарим нэг төхөөрөмжүүд маш нягт нарийн бөгөөд танд нойроо хэтрүүлэн тооцоолж байгаа эсэхийг (бид ихэвчлэн шөнө хэдий хугацаанд сэрүүн байснаа мартаж орхидог), нойрныхоо бүтцийг хэрхэн өөрчилж болохыг тодорхойлоход туслах боломжтой. Жишээлбэл, хэдий та орондоо долоон цагийг өнгөрөөж байгаа ч ердөө таван цагийн нойр авч байгаа мэт санагдаж болох юм. Эсвэл амралтын өдрүүдэд орондоо орох цаг тань хойшилж өглөө эрт сэрдэг цаг үе буюу Даваа гараг болоход биологийн болон нийгмийн цагийн зөрүү биед тань ажиглагдаж байгааг та анзаардаг байх. Энэхүү мэдээллийн тусламжтайгаар та орондоо орохын өмнө сэрэлгүйгээр унтах найдвар тээн ваннанд орох эсвэл хагас бүтэн сайн өдрүүдэд хөнжилдөө эртлэн шургалах гэх мэт тохиргоонуудыг хийж болох юм.

Дугхийх нь танин мэдэхүйн чадварыг сайжруулж, алдаа гаргахыг бууруулж, хүч чадлыг нэмэгдүүлдэг.

Зарим захирал илүү сайн амрахын тулд дугхийх нь үр дүнтэй болохыг анзааралгүй өнгөрөөдөг. Ихэнх удирдагчид дугхийх цаг хугацааг ажлаа хийхийн оронд цагийг дэмий үрж байна гэж үздэг. Гэтэл судалгаанаас үзэхэд 20 хором л нүдээ амраах нь багагүй хэмжээний сэргэлт өгч ажлын чанарыг сайжруулдаг болох нь тодорхой байна.

АНУ-с гадуурх олон соёлд дугхийхийг хэвийн, зохистой үйл хэмээн үздэг байна. Япон улсад инэмүри буюу ажил дээрээ дугхийх үзэгдлийг эергээр хүлээн авдаг. Үд дундын амралт нь Испани улсын ажлын нэгээхэн хэсэг байсаар ирсэн. Одоо цагт зарим америк удирдагчид энэ төрлийн амралтын хэлбэрийг хүлээн зөвшөөрч эхлээд байна. Zappos-ын гүйцэтгэх захирал Тони Хсиэх дугхийлтийг дэмжигч ба Google болон PriceWaterhouseCoopers зэрэг байгууллагууд ажилчиддаа дугхийхийг зөвшөөрдөг бөгөөд энэ нь 20 хором дугхийснээр тухайн ажилтан тэр өдрөө илүү олон цагийн турш бүтээмж өндөртэй байдаг гэдгийг ойлгодог учраас тэр.

Хэрэв та нойрыг эн тэргүүнд тавьж чадах юм бол та ажилтнуудаа илүү сайн ажиллахад нь урамшуулан зоригжуулж чаддаг илүү амжилттай удирдагч болох болно. Өөрөө болон багаа дутуу нойр авахуулж ямар нэг бэрхшээлд бүү унагаарай.

Harvard Business Review сэтгүүлийн 2018 оны ес, аравдугаар сарын дугаарын нийтлэлийн хэсгээс

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Санхүүгийн тайлангаа хэрхэн “унших” вэ? (2-р хэсэг)

Өмнөх нийтлэл

“Нарны хүүхдүүд”-ийн ээж

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Life style