Сүүлийн 50 жилийн турш олон нийтийн соёл биднийг тархины баруун, зүүн гэх хоёр хэсэг болон хувь хүний шинж чанарын төрлүүд гэх зүйлд итгэхэд хүргэжээ. Гэвч энэ бүхэн нь шинжлэх ухааны баталгаагүй бөгөөд номын хоёр зохиогч тархины дээд, доод хэсгийн тухай өөрсдийн шинэ онолоо энэхүү номондоо танилцуулжээ. 

Зохиогчдын олон жилийн судалгааны үр дүнд тэд тархины дээд, доод хэсэг хэрхэн ажилладаг тухай ийнхүү бичжээ. 

Тархины доод хэсэг бидний мэдрэхүйгээр дамжиж орж ирсэн мэдээллийг шүүснээр тэднийг ашиглаж холбоотой ой санамжуудыг гаргаж ирдэг байна. Жишээ нь олны дунд найзынхаа царайг танихад түүнтэй холбоотой бүх мэдээллийг тархи чинь шүүдэг. Харин тархины дээд хэсэг энэхүү мэдээллийг ашиглаж шийдвэр гаргадаг аж. Ингэхдээ дээд тархи эргэн тойронд буй орон зайг тооцсоноор хүмүүсийн дундуур алхаж найз дээрээ очно. Ийнхүү дээд, доод тархийг их бага хэрэглэхээс хамаарч дөрвөн төрлийн горим байдаг аж. 

  1. Хөдлөгч горим- Энэ горимд байхдаа бид дээд, доод тархиа хоёуланг нь их хэмжээнд ашиглан бид төлөвлөгөө гаргаж түүнийгээ хэрэгжүүлдэг. Энэ горимд ихэвчлэн байдаг хүмүүс төлөвлөгөө гаргаж, түүнийхээ хэрэгжилт, үр дүнг харах боломжтой нөхцөлд хамгийн тав тухтай байж чаддаг аж.
  2. Хүлээн авагч горим- Дээд тархиа бага ашиглаж, доод тархиа их ашиглах үеийн горим юм. Ингэснээр бид мэдрэхүйгээрээ дамжуулан хүлээн авч буй зүйлсээ ойлгохыг хичээдэг. Хүлээн авагч горимд ажилладаг хүмүүс нарийн төлөвлөгөөг барагтай гаргадаггүй байна. 
  3. Идэвхижүүлэгч горим- Дээд тархиа түлхүү ашиглаж, доод тархиа бага ашиглах үеийн горим бөгөөд энэ горимд ажилладаг хүмүүс бүтээлч байдаг ч хэзээ дуусахаа мэддэггүй. 
  4. Дасан зохицогч горим- Аль аль тархиа бага ашиглах үеийн горим тул энэхүү горимд байхдаа ямарваа нэг зүйлд төвлөрдөггүй, мөн төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх нь бага байдаг. Ингэснээр байгаа орчноо тэр чигээр нь хүлээж авч, аливаа нөхцөл байдалд уян хатан ханддаг. 

Эцэст нь хэн ч ганцхан горимдоо үргэлж байдаггүй. Бид нөхцөл байдлаасаа хамаарч ямар горимд орохоо шийдэх боломжтой байдаг. Үүнийг телевизийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр жишээлбэл, хөтлөгч нэвтрүүлгийнхээ зочныг урамшуулж яриулж байхын тулд идэвхижүүлэгч горимд орох хэрэгтэй. Уг горимдоо орохын тулд хөдлөгч горимд орох шаардлагатай болно. Мөн зочноо анхааралтай сонсохын тулд хүлээн авагч горимд орж эцэст нь зочноо тавгүй байгааг анзаарвал дасан зохицогч горимд шилжиж зочиндоо ярих боломж олгоно. Ийнхүү ямар нөхцөлд байгаагаас хамаарч зохицох горимд шилжих боломжтой аж. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Б. Билэгт

Gillette-ийн түүх

Өмнөх нийтлэл

Жижиг бизнес эрхлэгч нарт тулгардаг асуудлууд

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Ном