Рэй Далиог хөрөнгө оруулалтын ертөнц дэх Стив Жобс гэж зүгээр ч нэг нэрлээгүй. Анх 26-тайдаа хоёр өрөө байрнаасаа эхлүүлж байсан Bridgewater компани нь өдгөө Америк дахь тав дахь том хувийн компани болоод зогсохгүй Рэй Time сэтгүүлийн топ 100 нөлөө бүхий хүн, Forbes сэтгүүлийн топ 100 баян хүний жагсаалтад бичигдэж байна. Энэ бүх амжилтаа тэрбээр ямар нэгэн онцгой ур чадвар бус харин өөрийнх нь баримталсаар ирсэн ЗАРЧИМ-ын үр дүн гэж тайлбарладаг. Оргүй хоосноос эхэлж эцэстээ тэрбум тэрбум ам.долларын хөрөнгийг босгож чадсан эрхмүүдээс “Яаж?” гэсэн асуултыг залуу бизнесмэн бүр л асуухыг хүсдэг. Гэвч уг ганцхан үгтэй асуултын хариулт нь даанч хэтэрхий ээдрээтэй, ойлгоход төвөгтэй маш олон үйл явдлын үр дүн байдаг. Харин Рэй Далио уг номоороо дамжуулж хүн бүрт өөрийн амьдралын зарчмыг болон яагаад тэрхүү зарчмуудыг баримтлах болсноо хүргэхийг хүссэн юм.

Хэдий “Эдийн засаг болон хөрөнгө оруулалтын зарчим” гэх номоо түрүүлж бичихийг зорьж байсан ч өөрийнх нь амьдралдаа баримталж ирсэн зарчмууд нь хүмүүст илүү ойр тул тэрбээр “Зарчмууд”-ыг түрүүлж бичихийг илүүд үзжээ. Эл ном түүний хувийн түүхээр эхлэх нь уншигчдыг “халааж өгснөөр” цаашлаад түүний туулсан амьдралаас зарчмууд нь хэрхэн урган гарсныг ойлгоход илүү дөхөм аж. Үүний дараагийн хоёр бүлэг болох “Амьдралын зарчим” болон “Ажлын зарчим” нь хоорондоо салшгүй холбоотой бөгөөд Рэйгийн амьдралдаа баримталдаг зарчим нь хэрхэн түүний үүсгэн байгуулсан Bridgewater-т туссан тухай өгүүлнэ.

Амьдралдаа гаргаж байсан алдаанууд намайг “Би зөв гэдгээ мэдэж байна” гэх өнцгөөс “Би зөв гэдгээ яаж мэдэх вэ” гэж боддог өнцөг рүү аажмаар шилжүүлсэн юм

Амьдралын зарчим

Бид яаж илүү сэтгэх вэ?

-Өөрийгөө машин доторх машин гэж бод. Ингэснээр машиныхаа горимыг өөрчилснөөр илүү үр дүнд хүрч болно.

-Үр дүнгээ зорилготойгоо харьцуулснаар уг машинаа хэрхэн өөрчлөхөө мэдэх боломжтой.

-Чи хангалттай нээлттэй бөгөөд шийдэмгий байж чадвар хүссэн бүхнээ амьдралаас авах боломжтой.

-Амьдралын хатуу үнэнгээс зугталгүй түүнтэй эвлэр.

-Хэрхэн харагдах бол гэж санаа зоволгүй, зорилгодоо хүрэх эсэхдээ санаа зов.

-Эхний үр дагаврыг л тооцоолж шийдвэр гаргалгүй гарах бүх үр дагаврыг тооцож шийдвэр гарга.

Амьдралаас хүссэн бүхнээ авахын тулд энэхүү 5 алхмыг ашигла.

  1. Тодорхой зорилготой бай.
  2. Зорилгод чинь хүрэхэд саад болох бэрхшээлүүдийг тодорхойлж тэдэнтэй бүү эвлэр.
  3. Тухайн бэрхшээлүүдийг үндсээр нь яг таг шинжил.
  4. Зорилгодоо хүрэх төлөвлөгөөгөө гарга
  5. Үр дүнд хүртлээ уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхнийг хий.

Ажлын зарчим

Байгууллага гэдэг бол ердөө л хүн, соёл хоёроос бүрдэх машин юм. Шилдэг байгууллагууд зөв ажилтнууд болон маш сайн соёлтой байдаг. Тиймээс ч төгс ажилтнуудыг ажилд авч, сайн соёлыг суулгах нь маш төвөгтэй. Зөв ажилтан сайтар төлөвшсөн зан чанартай байгаад зогсохгүй өндөр ур чадвартай байдаг. Тэд байгууллагын зорилгын төлөө тууштай ажиллаж чаддаг. Мөн тэрхүү зорилгод хүрэхийн тулд өөрсдийн ажлаа маш сайн хийж чаддаг. Харин маш сайн соёлтой байгууллага  асуудлаа ил гаргаж ирж, түүнийг шийдэж чаддаг.

Зөв соёлыг байгууллагадаа бүрдүүлэх

-Үнэнийг нуух ямар ч шаардлагагүй гэдгийг ойлгох

-Бусдад нүүрэн дээр нь хэлэхээргүй зүйлсийг тэдний ардуур хэзээ ч битгий хэл

-Бусдыг чөлөөтэй ярилцах орчинг нь бүрдүүл. Ажилтан бүр байгууллагад болж буй үйл явцыг мэдэх эрхтэй орчинг бүрдүүлэх нь чухал

-Байгууллагынхаа тухай мэдээллийг ил тод байлгах

-Нийтлэг зорилгодоо үнэнч байх

-Ажилтнууд өөрсдөөсөө илүү бусаддаа илүү анхаарал тавьдаг байх нь чухал

-Алдаа гаргах эрхтэй боловч тухайн алдаанаасаа суралцахгүй байхыг зөвшөөрдөггүй орчинг бүрдүүлэх нь чухал.

-Алдаа гэдэг бол байгууллагын хувьслын үйл явцын нэг хэсэг юм

-Чиний хариуцаж байгаа хурал бол бүх харилцан яриаг хянах нь чиний ажил

-Хүн бүрийн ялгаатай санал бодлыг ойлгох гэж оролдох нь чухал

Зөв ажилтныг байгууллагадаа авах

-Аливаа ажлыг хуваарилахад ямар ажил гэдгээс түүнийг хэн хийх нь илүү чухал

-Зөв хүмүүсийг ажилд ав. Учир нь буруу ажилтанг ажилд авах нь маш их хохиролтой

-Тасралтгүй сурга, үнэл, дүгнэ эцэст нь ялга

-Ажилтнуудад үргэлж санал зөвлөгөө өгч байх

-Тухайн хүн хийж буй ажилдаа тохирох эсэхийг мэдэхэд нэг жил хангалттай

-Ажилтандаа тавих шаардлагаа хэзээ ч битгий бууруул

 

 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 1.00 out of 5)
Loading...
Б. Билэгт

Дараа үеийнхэн

Өмнөх нийтлэл

3.1 тэрбумын орлого авчирсан Монгол чихэвч

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Ном