Орчин үеийн технологи хүний цагийг хэмнэж, илүү их чөлөөт цаг гаргаж байгаа ч бид улам завгүй болж, улам бага чөлөөт цагтай болж байгаа мэт санагдана.

Нэг олдох амьдралыг яаж өнгөрөөх нь нэг өдрийг хэрхэн өнгөрөөхөөс хамаарна хэмээн зохиолч Анни Диллард хэлжээ. Бид дунджаар өдрийн найман цагийг унтаж, найман цагийг ажиллаж өнгөрөөн, үлдсэн найман цагийг хоол идэх, найзуудтайгаа уулзах, кино үзэхэд зарцуулдаг байна. Тэгвэл найзуудтайгаа цаг өнгөрөөхөөс эхлээд хоол унд идэхдээ  амьдралынхаа хэдэн жилийг зарцуулдаг бол? Уг номонд 12 цагийн тоогоор 12 бүлэгт, бүлэг бүр гэр бүл, хоол ундаас эхлээд хүний амьдралд эзлэх зүйлстэй холбогдох бүхий л цаг хугацаатай тоо баримтуудыг оруулж өгчээ.

Бяцхан оршил

Уг номын зохиолч Леслей Алдерман эрүүл мэнд болон мөнгөний сэдвээр ихэвчлэн бичдэг нэг. Тэрбээр Нью-Иорк Таймсд нийтлэлчээр ажиллаад гурван жил болж байгаа аж. Түүний ээж цагийг нь үргэлж тулгаж бүхнийг амжуулдаг зуршилтай байв. Яг л эцсийн мөчид амжих гэж яарах нь бяцхан Леслейд цаг хугацааны тухай этгээд нэгэн мэдрэмж үлдээжээ. Багадаа цэцэрлэгээ тараад үргэлж ганцаараа ээжийгээ хүлээх нь түүнд маш удаан санагддаг байсан аж. Цаг хугацаа заримдаа нисч, дургүй хүрсэн үедээ зогсож, хааяа хором мөч бүр анзаарагдалгүй хорогдсоор байдаг. Уг номонд гарах сонирхолтой тоо болон санаануудыг хураангуйлж орууллаа. 

Хүлээлт болон цаг хугацаа

Бид амьдралдаа гурван жилийг ямар нэг зүйл хүлээхэд зарцуулдаг гэх ам дажсан яриа байдаг. Гэвч энэ нь үнэнээс хол тоо юм. Яагаад ийм яриа гарсан нь бид дэлгүүрт хүнсээ авахдаа дугаарлаж зогсох, хэн нэгнийг хүлээх үед цаг үнэхээр “удаан” явдагтай холбоотой. Нэгэн судалгаагаар, дэлгүүрт ороход мэндийг нь асуусан хүмүүс дэлгүүрт гурван минут дугаарласан гэж хариулсан бол мэндийг нь асуугаагүй хүмүүс есөн минут хүлээсэн гэж хариулжээ. Тэд яг адилхан минут дугаарлаж зогссон ч цагийг ялгаатай мэдэрсэн нь нь бухимдангуй байх тусмаа бид цаг хугацааг удаанаар мэдэрдэгтэй холбоотой. Харин сатаарсан үед цаг хугацаа хурдан өрнөдөг. Тийм ч учраас бизнесүүдийн хувьд үйлчлүүлэгчдээ хүлээлгэх зуур сэтгүүл тавих, дуу тоглуулах, тавгийн идээ тавих нь үр дүнтэй арга байдаг. 

Аз жаргал ба цаг хугацаа

Аз жаргалын талаар хийсэн нэгэн судалгаагаар өдөрт 6-7 цагийг хүмүүстэй харилцаж өнгөрөөдөг хүмүүсийн хагасаас илүү нь аз жаргалтай байсан хэмээн хариулсан аж. Харин ганцаараа цагийг өнгөөрөсөн хүмүүсийн гуравны нэг нь л сэтгэл хангалуун байсан бол гуравны нэг нь бухимдалтай байгаагаа хэлжээ. Мөн өөр нэгэн судалгаагаар америкчууд жилийн хамгийн аз жаргалтай байдаг өдрөө ийнхүү бичжээ. 

  1. Зул сарын баяр (бэлэг)
  2. Талархлын баяр (хоол)
  3. Улаан өндөгний баяр (чихэр)
  4. Тусгаар тогтнолын өдөр (галын наадам)
  5. Шинэ жилийн өдөр (амрах)
  6. Оны эхний өдөр (амрах)

Хоол хүнс ба цаг хугацаа

Тодорхой хүнс болон тэдгээрийн бүрэн шингэх хугацааг доор оруулав.

Хоол хүнс Шингэх цаг
Хоёр ширхэг чанасан өндөг 4.5 цаг
Банана 4.25 цаг
Чанасан үхрийн мах 4 цаг
Зөгийн бал 4 цаг
Жигнэсэн төмс 4 цаг
Цагаан талх 3.75 цаг

Бусад номын тэмдэглэлийг энд дарж уншина уу.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б. Билэгт

Краудфандингаар хэрхэн санхүүжилт босгох вэ?

Өмнөх нийтлэл

Өлмий дээрээ тээсэн эх орон

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Ном