PodcastТоп нийтлэл

Подкаст: Процесс буюу ажлаа яаж замбараатай хийх вэ?

6

Бизнесийн удирдагчид хоёр л зүйлийг удирдах шаардлагатай. Энэ бол Хүн ба Процесс. Хүнийг удирдах нь хүний нөөцтэй салшгүй холбоотой бол процессийг хэрхэн, хэн, яаж удирдах вэ? 

Уг асуултад хариулж “Обзерв консалтинг” зөвлөх үйлчилгээний байгууллагын захирал Д.Отгонбат болон Хархорум Дижитал ХХК-ийн захирал Д.Энхбат нартай ярилцлаа. Тодруулбал, процесс ба процессийн удирдлага, процесст суурилсан хандлагын тухай ярьсан юм. 

Тэд бизнесийн байгууллагуудад асуудлаа олж харах нь аюул биш, харин асуудлаа олж харахгүй байх нь хамгийн том аюул гэдгийг онцолж байв. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Саранзаяа

Шийдвэр гаргахад тань туслах сэтгэхүйн загварууд

Өмнөх нийтлэл

Брэнд нэрүүдийн гурван У: Учир, Утга, Угшил

Дараагийн нийтлэл

6 Сэтгэгдэл

  1. Мундаг хүмүүүс оролцсон байна. Гэвч хөтлөгч нь Ямарч ойлголтгүй, асуултаа бэлдээгүй, Мэргэжлийн бус байхымдаа. Энэ хүмүүсийн ярилцлагыг их үр дүнтэй байлгахын тулд энэ салбарын мэдлэгтэй байх шаардлагатай.
    Сонсогч нар бүгд л удирдах түвшний хүмүүс бгаа нь мэдээж шүү дээ тэгээд ийм анхан шатны зүйл асууж хайран цаг үрлээ. Энхбатгуайд асуултууд нь ч таалагдахгүй бгааг анзаараах хэрэгтэй

  2. Би процесстой холбоотой ажлыг хариуцан сүүлийн 4 жилийн турш томоохон санхүүгийн байгууллагад энэ талаар арвин их туршлагатай гадаад захирлын удирдлага дор ажиллаж, мэргэшиж байна.
    Подкастын турш нэг л зүйлийг их хүлээж байлаа. Энд процессыг ярихдаа том тогтолцоог нь ярьсангүй. Процессоо тодорхойлох, эзэнтэй болгох, процесст оролцогч талуудын чиг үүргүүдийг тодорхойлох, алхам бүрт хийгдэх хяналтуудыг тодорхойлох, тэгээд процесст гарч буй алдааг илрүүлж бүртгэж дахин гарахаас сэргийлэх энэ бүх тогтолцоо нь өөрөө Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлага юм. Байгууллагын эрсдэлийн удирдлага ямар байх, эрсдэлийг хүлээн зөвшөөрөх appetite ямар байх, эрсдэлийн соёл хэрхэн түгсэнээс шалтгаалан процессын удирдлага өөр өөр байдаг. Отгонбаяр захирлын хэлсэн процессын эцсийн зорилго нь БҮТЭЭМЖ юм гэдэгтэй бол бүрэн санал нийлэхгүй байна. Процессоо зөв тодорхойлох, ойлгох, суурьлуулах, хэвшүүлэх, стандарт болгох эцсийн зорилго нь ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА юм.
    Үйл ажиллагааны эрсдэлийг бий болгогч Процесс, Хүн, Систем ба тоног төхөөрөмж, Гадны хүчин зүйл гэсэн 4 зүйлээс хүн болон процесс гэсэн 2-ыг л тодотгон ярилаа. Зөвхөн процессыг ярихаас илүүтэй эрсдэлийн удирдлага, эрсдэлийн соёл гэдэг зүйлийг томоор нь агуулгаар нь яриасай гэж хүсэж байна.

    Санал нийлэхгүй хэд хэдэн зүйл байгаа ч энэ сэдвээр ярилцсан та бүхэнд маш их баярлалаа. Мэдээж энэ том сэдвийг хэдхэн минутад багатаан бүрэн ярих боломжгүй байсан биз ээ. Цөөн минутад сонссон зүйлдээ яаран дүгнэлт хийснийг минь өршөөгөөрэй. Боломж гарвал энэ талаар бүрэн бүтэн мэдээлэл авч мөн процессыг нутагшуулсан, байгууллагын соёл болгосон туршлагаасаа мөн хуваалцах боломж гарах байхаа гэж найдаж байна.

    1. Sain bna uu mash zuw untsuguus shuumj bichjee. Manai orond uil ajillagaa yawuulj bgaa undesnii baiguullaguud ene talaar mash dulimag yawdag shuu. Proces bolon Risk managmantiig bi nutagshuulj chadah ym bol mash tom ajillah front bgaa shuu.

    2. Sain bna uu, uurtuu chine holbogdoj turshlaga sonsohiig husej bn. 99107824

    3. Тантай хэрхэн холбогдож болох вэ.

  3. […]               Байгууллагынхаа үйл явцыг гүнзгий ойлгодоггүйгээс болж удирдлагууд зөвхөн процессын үр дүн дээр л төвлөрдөг. Гэвч процесс дээр төвлөрөх хэрэгтэйг байгууллагууд барагтай ойлгодоггүй аж. Асуудлыг үүсгэсэн олон шалтгаан байвч дийлэнх нь байгууллагын систем болон процесстой холбоотой байдаг. Тиймээс үндсэн шалтгааныг арилгахгүйгээр асуудлыг шийдэх боломжгүй юм. Уг сургалтад хамрагдсан бизнес эрхлэгчид байгууллагын процесстой холбоотой  хичээлүүдийг дараагийн шатууд болох онлайн сургалтад суух боломжтой юм. Ингээд сургалтад суусан зарим бизнес эрхлэгчийн яриаг хүргэж байна. (Процесс буюу ажлаа яаж замбараатай хийх талаарх подкастыг эндээс сонсоно уу) […]

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Podcast