Uncategorized @mn

Сайн удирдагчийн ард сайн ажилчид

1

Дэлхийн харилцааны хэл нь англи хэл бол ажлын хэл нь төслийн удирдлага буюу монголчилбол ажлын ухаан юм. Business.mn  Менежментийн үндэсний зөвлөх Ц.Өнөржаргалын “Ажлын ухаан” номын тоймыг хүргэж байна.

Олон төрлийн зан араншинтай хүмүүсийг удирдаж ажиллахад хүмүүсийн эв дүйг олох хэрэгтэй

Шилдэг удирдагч байхыг бүгд хүсдэг боловч үнэн хэрэгтээ тэд гүйцэтгэгч нарын хүчин чармайлтын үр дүнд л шилдэг болдог. Номын санд байдаг номууд ихэвчлэн хэрхэн сайн удирдагч болох вэ гэсэн агуулгатай. Сайн ажилтнуудтай удирдагч л шилдэг болох боломжтой. Хамгийн чухал нь ажлын менежмент юм. Сайн эмч, багш, инженер байж л шилдэг эмнэлэг, сургууль, үйлдвэрийн газрууд бий болно. Захирал хүн удирдлагын үүрэгт ажлаа сайн хийх шаардлагатай. Удирдах ажилд мэргэшсэн захирлууд хамт олон, ажиллагсадтайгаа харилцаа сайтай, баг хамт олны хийж бүтээх дур зориг нь бадарсан байдаг. Ажиглалтаас үзвэл зарим байгууллагын захирал ажилтнаа хэт захирсан хандлагатай байх бөгөөд ажилтнууд нь хүсэл тэмүүлэлгүй, айдастай, урам зориггүй байдаг. Эдгээр хоёр захирлын нэг нь лидер, нэг нь босс хэв шинж агуулсан юм. Зарим байгууллагын удирдлага, хамт олон хоорондоо хүйтэн хөндий харилцаатай, ажил үйл ажиллагаа зогсонги байдалд орсон байдаг. Ийм байгууллагын ажилтнуудад дараах сул талууд илэрдэг.

Үүнд:

• Хүлээсээр байдаг ажилтан

• Бэлтгэсээр байдаг ажилтан

• Хэрэгцээгүй ажил хийдэг ажилтан

• Нэгэн хэвийн байдаг ажилтан

• Цаг хугацааг алддаг ажилтан

• Ажлаа хэт бөөгнөрүүлж хийдэг ажилтан

• Шийдвэрт саналаа тусгадаггүй ажилтан

• Үйл ажиллагаандаа хэмнэлт хийдэггүй ажилтан

• Харилцаа муутай, ууртай ажилтан

• Гомдоллодог, шүүмжилдэг ажилтан

• Бүх зүйл хэвшмэл байхыг хүсдэг ажилтан

• Хийсэн ажил нь байнга гологддог, эмх цэгцгүй ажилтан

• Хэт их хийдэг ажилтан

• Бүх зүйл хэт цэгцтэй байхыг хүсдэг ажилтан зэрэг орно.

Байгууллагад дээрх хүмүүс олон байх нь ажлын үр дүнг бууруулж байдаг. Олон төрлийн зан араншинтай хүмүүсийг удирдаж ажиллахад хүмүүсийн эв дүйг олох хэрэгтэй. Ажилтнуудыг зөрчил гаргах болгонд шийтгэх, загнах, ажлаас халахаа урьтал болгохоосоо илүү арга эвийг нь олж ажиллах нь чухал. Социалист нийгмийн үед сайн ажилтныг шагнаж урамшуулдаг, зөрчил гаргавал маргааш ажлаас нь халдаг, богино хугацааны процессыг илүү түлхүү явуулдаг, өнөөдрөөр ажлын циклийг удирддаг үндсэн чиг хандлага байжээ. Гэхдээ сайн удирдагчид байгаагүй гэсэн үг огт биш юм.

Үнэ цэнэтэй ажилтан бий болгох талаар эрдэмтэд юу хийсэн бол? Яагаад ажил хийхэд менежмент хэрэгтэй болов? Хариулт нь ажиллах хүчний үр өгөөжийг сайжруулах нь Сайн удирдагчийн ард сайн ажилчид Олон төрлийн зан араншинтай хүмүүсийг удирдаж ажиллахад хүмүүсийн эв дүйг олох хэрэгтэй. Дэлхийн харилцааны хэл нь англи хэл бол ажлын хэл нь төслийн удирдлага буюу монголчилбол ажлын ухаан юм. Business.mn сэтгүүл Менежментийн үндэсний зөвлөх Ц.Өнөржаргалын “Ажлын ухаан” номыг цувралаар хүргэж байна. Ш дэлхий даяар тулгамдсан асуудал болсонтой холбоотой. Менежмент нь хүнээр дамжуулж өөрчлөгдөн буй гадаад орчинд ажлын бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлж ажиллах талаар судалж эхэлсэн. Ажлыг шинжлэх ухаанчаар хэмждэг, оновчтой гаргалгаа гаргадаг, арга зүйтэй ажилладаг болсноор менежментийн шинжлэх ухаан үүссэн гэж үздэг. Үүнээс өмнө асуудлыг шийддэг байсан боловч шинжлэх ухааны арга зам гэхээс илүү байгалийн өгөгдөл, зөн билэг, авьяас чадвараар шийддэг байжээ. Менежмент бол асуудлаа шийдэх ухаан юм. Орчин үед асуудлыг шийдвэрлэж чаддаг ажилтныг үнэ цэнэтэй гэж хүлээн зөвшөөрч байна. Өөрийгөө засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас хэмээн өвөг дээдэс маань сургаж ирсэн билээ. Энэ нь хувь хүн өөрийнхөө болоод гэр бүлийнхээ асуудлыг шийдвэрлэх чадвартай байх нь байгууллага нийгмийн хувьд үнэ цэнэтэй байхтай холбоотой. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Билл Гейтсийн кодыг тайлах нь

Өмнөх нийтлэл

Бизнесийн орчны хамгийн том саад ӨНДӨР ТАТВАР

Дараагийн нийтлэл

1 Сэтгэгдэл

  1. Гайхалтай ажил үйлс хийжээ, аргагүй л дэлхийн хүн юмоо, баярлалаа сайхан нийтлэл бнаа АМЖИЛТ

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох