0

Салбартаа амжилт гаргасан хүмүүс хийж буй зүйл дээрээ үнэнхүү төвлөрч чадсан байдаг

Өөрийн дуртай салбарыг сонго  

Амжилтад хүрсэн хүмүүс хийж буй зүйлдээ бие махбодь, сэтгэл зүрхээ бүрэн зориулдаг.

Хэрэв та хийж буй зүйлээсээ сэтгэл ханамж, баяр баяслыг авдаггүй бол урт хугацаанд үргэлжийн эрч хүчтэй байж чадахгүй. Эхний саад бэрхшээл тохиох үед л ажлаа орхих болно. Харамсалтай нь, дийлэнх хүмүүс энэ сонголтыг хийдэг. Учир нь тэдэнд илүү амархан.

Тиймээс бусдын хошуурдаг, ашигтай гэсэн үл таних салбарт нүд харанхуй орох бус, өөрийн үнэнхүү ажиллах дуртай тэрхүү салбарыг судал. 

Үргэлж суралц

Дийлэнх хүмүүс ахлах сургууль, их сургууль төгсөөд л бүгдийг сурсан мэтээр ойлгодог. Энэ бол хамгийн том эндүүрэл. Эсрэгээрээ сургууль төгсөж буй тэр мөчөөс бидний суралцах үйл явц эхэлдэг.

Жишээ нь сургуульд бид хэзээ ч энтрепренер болох талаар суралцахгүй. Энтрепренер байна гэдэг нь бусдад тустай, хэрэгтэй зүйл бүтээхийг хэлнэ.

Ямар нэгэн зүйлийг бүтээ. Ихэнх хүмүүс уналт, бусдын шүүмжлэлээс айдаг.

Уналт гэдэг нь унасан газартаа үлдэхийг хэлнэ. Харин та унасан ч айхгүйгээр босч чаддаг байх ёстой. Энэ тохиолдолд та илүү ихийг суралцана. 

Зөвхөн мөнгөн дээр бүү төвлөр

Ихэнх бизнес эхэлсэн хүмүүс хэсэг хугацааны дараа гудманд халаасандаа гараа хийж гиюүрэн алхах нь олонтаа.

Яагаад гэвэл тэдний бизнес төлөвлөгөө зөвхөн мөнгөн дээр тулгуурласан байдаг. Дээр дурдсанчлан хийж буй зүйлдээ дургүй байх нь анхны ганц, нэг бэрхшээл тулгарахад л замын голоос шантрах, орхих шалтгаан болно.   

Иймд их сургууль төгсч буй, ажлын талбарт гарч буй залуус мөнгөний төлөө бус, суралцах, туршлага хуримтлуулахын төлөө ажилла. Таны сурсан зүйлс хожим танд эргэн хөрөнгө оруулалт болж ирнэ.

Өөрийн зөвлөгчтэй бай

Далайн хөлөг онгоцыг удирдан чиглүүлэгч нь хөлгийн ахмад. Тэрээр хөлөг онгоцонд суусан зорчигчдыг анх гарсан төлөвлөгөөний дагуу далайн эсрэг талд хуваарьт боомт хотод хүргэнэ.

Хэрэв ахмад өчүүхэн алдаа гаргаж, хөлөг онгоц 1 см-ийн градусаар чиглэлээ өөрчлөхөд хөлөг онгоц зорсон газартаа хүрэхгүй.

Үүнтэй адил таны хүрээлэл маш чухал.

Өөртөө үлгэр дуурайлал болдог хэн нэгнийг өөрийн зөвлөгч хүнээр сонго. Таны сонгосон ментор нь тантай ижил салбарт ажилладаг бөгөөд 5, 10 жилийн дараа таны очихыг хүссэн өндөрлөгт хүрсэн нэгэн бол бүр ч сайн.

Уян хатан байдал

Бизнесийн салбарт ажиллаж буй танд тооцоолоогүй, гэнэтийн том жижиг асуудал, саад бэрхшээл тулгарах нь зайлшгүй. Энэ үед тулгарсан асуудалд уян хатан байдлаар хандаж өмнө буй замаа үргэлжлүүлэх нь чухал.

Уян хатан байдал нь таны асуудалд хэрхэн хандах сэтгэл зүйн чадварыг бусдад харуулах төдийгүй таны хэн болохыг таниулж буй үнэлгээ гэдгийг сана.

Бүтээлч сэтгэлгээ

Цутгалтай горхи, цутгалгүй нуур хоёртой адил таны тархи олон жижиг горхи цутгадаг нуур, далай, тэнгис мэт байх ёстой. 

Таны тархинд орж буй мэдээлэл, шинэ санаа, төсөөлөл зэрэг нь таны бүтээлч сэтгэлгээг улам нэмэгдүүлж, тэр хэмжээгээр таны эрхэлж буй үйл ажиллагаа өргөн тэлнэ.

Илүү, илүү нээлттэй бол …

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Тэрбумтнуудыг илэрхийлэх 14 содон баримт

Өмнөх нийтлэл

Б.Гантуяа: Насан туршдаа боловсрол эзэмших асуудал улам чухал болж байна

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur