Хэмнэ, хуримтлуул

Сар бүрийн орлогоосоо 1015 хувийг тогтмол өөрийн хуримтлалын дансанд хий. Цалин болон орлого орох бүрт автоматаар хадгаламж руу ордог болговол илүү үр дүнтэй. Хуримтлалын дансандаа хийсний дараа үлдсэн мөнгөөрөө амьдрах бололцоотой. Гэвч мөнгөө үрсээр сарын сүүл болоход үлдвэл хуримтлалд хийнэ гэдэг хүн олон. Харамсалтай нь сарын эцэст зээлтэй болсон байх нь олонтаа.

Тооцоогүй зардлуудаас зайлсхий

Та үнэхээр ямар нэгэн зүйл худалдан авахаар шийдсэн бол худалдан авахаасаа өмнө 3 – 5 хоног сайн эргэцүүлэн бод. Ингэхэд худалдан авах хэрэгцээ байсаар байвал тухайн зүйлээ худалдан ав. Хэрэв үгүй бол энэ нь хэрэгцээгүй худалдан авалт гэсэн үг. Ихэнхдээ хэрэгцээгүй худалдан авалтууд сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй. Сэтгэл зүйн төлөв мөнгө хоёр нарийн холбоотой. Учир нь хүн сэтгэл зүйн хувьд тогтворгүй, хэт баярласан, хэт гутарсан үедээ мөнгөө ямар ч хяналтгүй зарцуулдаг болохыг судалгаагаар нотолсон байдаг.

Сониуч бай

Хүүхэд байхдаа хүн их сониуч байдаг ч том болоод энэ зангаа гээдэг. Хэрэв таны санхүүгийн байдал бусдаас хараат бол өнөөгийн мөнгө олж буй байдалдаа өөрчлөлт хийхэд гэмгүй. Сониуч байна гэдэг нь бусдын ажил, амьдралыг тандан сонирхох бус, өөрийн хүсэл сонирхол, ажил мэргэжлийн дагуу, тэдгээртэй холбоотой салбар нэгжийг бие даан судлах, суралцах, цаашлаад өөрийн үйл ажиллагааг өргөжүүлэх явдал юм. Мэдэхгүй байдал хүний сонирхлыг бууруулдаг. Тиймээс сониуч зангаа хөгжүүл.

Зардлаа хяна

Ямар зардлыг огт хийхгүй вэ гэдгийг олж мэдэх маш амархан. Хамгийн сүүлийн нэг сар, эсвэл нэг улирлын хугацааны зардлуудаа эргэн хараарай. Тэр дундаас тогтмол гардаг зардлууд дээр илүү төвлөр. Утас, телевиз, бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний суурь хураамж, даатгал, татвар гэх мэт. Тухайн зардлууд нь үнэхээр зайлшгүй гардаг зардал уу? Хэрэв тийм бол хэрхэн хэмнэлт хийх боломжтой вэ? Хэрэгцээгүй зардал байвал тэдгээрийг хал.

Ирээдүйдээ хөрөнгө оруул

Нэгэнт тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай болсон үед ирээдүйг харсан хөрөнгө оруулалт хий. Ирээдүйгээ харсан дунд болон урт хугацааны хөрөнгө оруулт хийхийг танд зөвлөе. Үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн зах зээл, гарааны бизнес эхлүүлэх болон бусад салбарт хөрөнгө оруулалт хий. Миний мэдэх хамгийн сайн хөрөнгө оруулалт бол өөртөө хийх хөрөнгө оруулалт. Өөрийн сонирхол, ажил мэргэжлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, өөрийн чадварыг сайжруулах нь ирээдүйдээ өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зэрэг нь үр өгөөжөө хожим өгөх хамгийн том хөрөнгө оруулалт юм. Сургалт, семинарт хамрагдаж, цахим хичээл үзэж, ном уншиж үргэлж өөрийгөө хөгжүүл.

Өр төлбөрөө багасга

Хэрэв та өр төлбөртэй бол түүнийгээ хурдан хугацаанд төлж барагдуулах хэрэгтэй. Хэрэглээний зээл болгон танд өр болж үлдэнэ. Тиймээс үүнээс аль болох татгалз. “Ядуу айлд хамгийн том телевиз байдаг, баян айлд хамгийн том номын сан байдаг” гэсэн мэргэн үг байдаг. Хөрөнгө оруулалтын зээл танд ашиг болж үлдэнэ. Анхны байраа худалдах авах, хашаа байшингаа шинэчлэх, үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, сургалтад хамрагдах зэрэг нь эргээд танд хөрөнгө оруулалт болж, үр ашгаа өгнө.

Ренчинхорол овогтой Гүнбадрах нь Франц улсын Тулуз хотноо “Roldan” компанид худалдааны мэргэжилтнээр ажилладаг. Үл хөдлөх хөрөнгө, хувийн санхүү, бүтээмж, цаг зарцуулалт гэсэн сэдвүүдийг сонирхон судалдаг. Bagun анхүүгийн боловсролын блог хөтөлдөг.

Р.ГҮНБАДРАХ

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

“Хэрхэн сайн СЕО байх вэ?” өглөөний лекц 10 сарын 30-нд

Өмнөх нийтлэл

БИ АЖЛАА ХЭРХЭН САЙЖРУУЛДАГ ВЭ: Асуудлыг шийдэх цорын ганц арга нь өөрийгөө л өөрчлөх

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох