1. Та өглөө босоод ажилдаа явтлаа юу хийдэг вэ?  

-Өглөө босоод хамгийн түрүүнд ус уудаг. Нүүрээ буддаггүй учраас надад өглөө боломжийн цаг гардаг юм байна. Харин өглөөний хоолондоо би өндөр ач холбогдол өгдөг. Өглөө, өдрийн хоолоо сайн идчихвэл орой аль болох бага идэхийг хичээдэг. Ер нь ажилдаа явах хүртлээ өглөөний цайгаа бэлдэхдээ л цаг гаргадаг. Өглөө босоход надад олон и-мейл ирсэн байдаг учраас ажилдаа очихоосоо өмнө тэр бүх и-мейлээ шалгахыг хичээдэг. Учир нь ажил дээрээ  очихдоо хийх ажлаа тооцоолчихсон байвал амар байдаг. 

  1. Ажилд тань хамгийн их тусалдаг гурван зуршил юу вэ?

 Кофе уудаг. Ажлуудаа эрэмбэлж хамгийн чухал ажлаа хамгийн түрүүнд хийдэг. Мөн аливааг үргэлж бичиж тэмдэглэж явдаг. 

  1. Та ямар хоббитой вэ? Энэ хобби таны ажилд яаж нөлөөлдөг вэ?  

Сүүлийн үед гэвэл гэр бүлтэйгээ л аль болох их цагийг өнгөрөөхийг хичээж байна. Бас салхинд гарах үнэхээр дуртай. Боломж нь байдаг бол хөдөө амьдрахыг хүсдэг. Сүүлийн үед иогад явж байгаа. Мөн хөгжмийн концертод явах, хөгжим сонсох гэх мэт хөгжимтэй холбоотой юм хийх дуртай. 

  1. Нэг ном санал болгооч гэвэл ямар ном санал болгох вэ?

-Zappos компанийн үүсгэн байгуулагч Тони Шиэгийн “Аз жаргалыг түгээх нь” номыг компани байгуулахаасаа өмнө уншиж байсан юм. Хүнд юм зарна гэдэг бол нэг зүйл, харин хүнд аз жаргал түгээнэ гэдэг бол түүнээс огт өөр гэдгийг энэ номноос ойлгосон доо.

  1. Та хэр амархан уурладаг вэ?

-Би маш их нээлттэй хүн. Хэр барагтаа хүн загнадаггүй, барагтаа бол уурладаггүй юм байна шүү. Аль болох хүмүүст боломж олгож, тэднийг бүтээлч байгаасай гэж боддог учраас тэр орчинг нь бүрдүүлэхийг хичээдэг.

  1. Танай гэр бүлийнхэн таныг юу гэж шүүмжилдэг вэ?

-Байнга ажилладаг гэж шүүмжилдэг байсан юм байна. Гэхдээ сүүлийн  үед бүгд намайг илүү дэмждэг болсон. Анх бол “Чи байнга л ажиллах юм” гэж их хэлдэг байсан. Их юм боддог гэж бас хэлдэг юм байна.

  1. Арал дээр ганцаараа үлдэнэ гэвэл ямар ном авч явах вэ?

Өнөөдөр би яг ажилтануудаараа үүнтэй төстэй дасгал хийлгэсэн юм байна. (инээв) Арал дээр ганцаараа үлдвэл өрөөнд байгаа гар утас, дэвтэр гэх мэт зүйлсээр шийдлээ ол гэсэн дасгал байсан юм. Ном гэвэл мэдээж арал дээр ганцаараа учраас айна, ганцаардана, сэтгэлээр унана. Тэгэхээр хүч чадал өгсөн, урамшуулсан ном л авч үлдэнэ дээ.

  1. Таны амьдралдаа авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө?

Гэрийнхний “Өөртөө итгэлтэй байх хэрэгтэй” гэж хэлсэн зөвлөгөө надад үргэлж хэрэг болдог. 

  1. Таны байнга ашигладаг таван аппликейшн юу вэ?

 Гүүглтэй би бүх ажлаа холбочихсон байдаг учраас календар, имейл байх. Түүнчлэн би болон манай ажлынхан бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд Slack-ыг хэрэглэдэг. Хувийн гэвэл би дууны аппликейшн их хэрэглэдэг юм байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б. Билэгт

Санхүүжилтийн мэдлэг, туршлагыг хуваалцсан UFE EXECUTIVE PLATFORM

Өмнөх нийтлэл

Хүнсний аюулгүй байдлын стандартын тухай

Дараагийн нийтлэл

1 Сэтгэгдэл

  1. Улам их амжилтыг хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох