МэдлэгТехнологи

Сошиал медиа маркетингд удирдлагын программ ашиглах

0

Та өөрийн бизнесийг олон нийтэд таниулахын тулд ажил хэрэгтээ сошиал медиаг үр дүнтэйгээр хэрэглэж, түргэн хугацаанд амжилттай ажиллахыг хүсч байвал дараах үндсэн 2  зөвлөмжийг дагах хэрэгтэй.

  1. СМ удирдлагын программ ашиглаж сурах
    Сошиал медиагийн удирдлагын программ аппликэйшн, хэрэгслүүд тоо томшгүй маш олон сонголттой болсон. Hootsuite, Buffer зэрэг нь анхан шатны сошиал хэрэглэгчдэд болон олон сошиал аккоунтыг хариуцаж ажиллуулахад зориулагдсан, ашиглахад хялбар байхад Narrow.io, Twibble гэх мэт хэрэгслүүд нь илүү нарийн тодорхой үйлдүүдийг хийж чаддаг.Таны байгууллагын хэрэгцээ, шаардлага зорилгод үндэслэн өөр өөр аппликэйшнүүд тохиромжтой байх бөгөөд өөрт тохирсон хэрэгсэл аппликэйшнүүдийг сонгон хэрэглэх нь зөв юм.Та өөрийн сошиал медиа удирдлагын аппликэйшн буюу программыг сонгосны дараагаар, энэ аппликэйшнээ бүрэн судалж сурах шаардлагатай. Эдгээр арга хэрэгслийг ашиглаж, мэдээллээ цагийн хуваариар хуваарилан оруулах, оруулсан мэдээгээ харах хянах бүрэн боломжтой ба программууд өдөр бүр шинэчлэгдэн хөгжиж, шинэ давуу талууд байнга нэмэгдэж энгийн хялбар үйлдлээс илүү ихийг хийж чаддаг болж байна. Сошиал медиа маркетингийг эзэмшиж мастер болохыг хүсвэл эдгээр апп болон функцуудыг бүрэн ашиглаж чаддаг болох хэрэгтэй.
  2. Бүгдийг автоматаар хийх
    Сошиал медиа дээр олон зүйл давтан оруулж үнэт цагаа үрэх шаардлагагүй. Сошиал медиа маркетингд автоматжуулах нь маш чухал. Сошиал медиа сувгуудтай ажиллахдаа дахин давтаж үйлдэл хийлгүйгээр дараах үйлдлүүдийг автоматжуулах бүрэн боломжтой байдаг.
    Үүнд:
  • Таныг дагасан хүмүүсийг эргээд дагах (Follow)
  • Сонирхолтой мессежүүдийг дахин жиргэх (RT)
  • Өөрийн мессеждээ бусад хүмүүсийг дурдаж оруулах (Mention)
  • Шууд мессежүүдэд (DМ) дор бүрд нь хариу өгөх
  • Өөр туршлагатай хүмүүсийн вэбсайтаас автоматаар пост оруулах
  • Linkedin Twitter, Faceboook болон бусад сүлжээнд нэгэн зэрэг постлох г.м
unenbat

Илгээсэн мэйл ирээгүй гэвүү? Үүнээс зайлсхийх арга замууд

Өмнөх нийтлэл

Онлайнаар ажиллахад мөрдөх 10 дүрэм

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.