“Сайнаас агууд дэвшихүй” номын зохиолч, профессор Жим Коллинзийн санал болгож буй дараах стратегийн шатлал нь энгийн үгээр илэрхийлсэн стратегийн долоон бүрэлдэхүүнээс бүрдэнэ. Түүнчлэн зах зээлд өөрийн гэсэн өнгө төрхөө тодотгон гарч ирэх ялгарлыг бий болгоход тань тусална.

-Зорилтот хэрэглэгчийнхээ ой тоонд ямар үгээр буухыг та хүсч байна вэ? Жишээ: “Хайлт” гэх үг хэрэглэгчийн ой тоонд Google-ийг сануулах тул “Google” энэ үгний “эзэн” болсон.

-Таны гол хэрэглэгч хэн бэ, та тэдэнд брэндийн ямар гурван амлалтыг өгч чадах вэ? Цаашлаад та эдгээр амлалтаа биелүүлж чадаж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ? Жишээ: “Southwest Airlines” компани хямд үнэ, асар олон нислэг, зугаатай байдал гэх амлалтыг өгчээ.

-Таны брэндийн амлалтын баталгаа юу вэ? Жишээ: Oracle компанийн Exadata сервер нь өрсөлдөгчөөсөө доогуур байгааг таван үзүүлэлтээр тогтоосон хэрэглэгчид 10 сая ам.доллар өгөх шагналтай сурталчилгааны аян хийсэн байдаг.

-Хэрэглэгчдийг хэдий гонсойлгох ч асар их мөнгө оруулж, өрсөлдөөнөөс таныг хамгаалах ганцхан өгүүлбэрт багтах стратеги тань юу вэ? Жишээ: “Apple” компанийн “хаалттай систем” гэх стратеги.

-Харвардын их сургуулийн стратегич Майкл Портерийн ялгарлын мөн чанар гэх тодорхойлтод дүйх гурваас таван онцлог давуу тал юу вэ? Жишээ: IKEA брэндийн тавилгыг угсраад л болдог.

-Танд өрсөлдөөнд 10-100 дахин давуу тал олгож, өрсөлдөгчдөө бүрэн ялан дийлэхэд туслах “нууц зэвсэг” байгаа юу?

-Таны нэгж X дэх ашиг болон оргилд гарах эргэлт буцалтгүй зорилт тань юу вэ?

 

Х. Саранзаяа

Жинтэй жиргээ

Өмнөх нийтлэл

ОХУ-ын өндөр өсөлттэй компаниуд

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох