Барак Обама АНУ-ын Ерөнхийлөгч байх хугацаандаа ажил дээрээ өдөрт нэг цагийг ном уншиж өнгөрөөдөг байв. Түүхэн дэх шилдэг хөрөнгө оруулагч Уоррен Баффетт карьерынхаа турш уншиж, бодоход ихэнх цагийг зарцуулсаар иржээ. Билл Гейтсийн хувьд долоо хоногт нэг ном уншиж дуусгадгаас гадна жил болгоны эхний хоёр долоо хоногийг зуслан дээрээ зөвхөн ном уншиж өнгөрөөдөг аж. Хоног өдрүүдийн үнэ цэн нь бидний сар, жилийн цалингаас өндрөөр үнэлэгддэг эдгээр эрхэм яагаад суралцахад ийм их цагийг зарцуулж байна вэ?

Хариулт нь маш энгийн бөгөөд суралцахад зарцуулж байгаа цаг бол ирээдүйдээ хийж чадах бидний хамгийн том хөрөнгө оруулалт юм. Өнөөгийн мэдлэгт тулгуурласан нийгэмд тасралтгүй суралцах чадвар маш чухалд тооцогдож байна. Мөнгө олоход бүх цагаа зарцуулахын оронд хэрэгтэй чадварт суралцахад тогтмол цаг зарцуулахын чухлыг “X Foundation”-ны үүсгэн байгуулагч Петер Диамандис онцолсон юм. 1969-1989 онд зарагдаж байсан төхөөрөмжүүд өнөөдөр ганцхан ухаалаг утсанд бүгд багтсаныг тэрбээр “Abundance” номондоо харуулсан юм. Бүх л зүйлсийн өртөг буурч байгаа өнөөгийн нийгэмд мэдлэг л хамгийн үнэ цэнтэй болж хувирч байна.

Он Анхны нэр Анхны үнэ 2011 оны үнэ цэнэ
Төхөөрөмж 1982 Compression labs VC 250,000 $ 586,904  $
GPS 1982 TI Navastar 120,000 $ 279,366 $
Дижитал дуу хураагуур 1978 Sony PCM 2,500 $ 8,687 $
Дижитал цаг 1969 Seiko 35SQ Astron 1,250 $ 7,716 $
5 мегапиксел камер 1986 Canon RC-701 3,000 $ 6,201 $
Видео тоглуулагч 1981 Toshiba V-8000 1,245 $ 3,103 $
Видео камер 1981 RCA CCC010 1,050 $ 2,617 $
Хөгжим тоглуулагч 1982 Sony CD-101 900 $  2,113 $
Нэвтэрхий толь 1989 Compton нэвтэрхий толь 750 $ 1,370 $
Тоглоомны удирдлага 1977 Atari 2600 199 $ 744 $

Барак Обама дэлхийн хамгийн том эдийн засагтай улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа яагаад уншихад үргэлж цаг гаргадаг байснаа ийнхүү тайлбарласан юм. “Үйл явдлууд маш хурдан болж өнгөрч, маш их мэдээлэл шилжиж байна. Харин ном уншсанаар тэр бүхнийг удаашруулж, цэгцтэй ойлгохоос гадна бусдын өнцгөөс аливааг харах боломжтой болдог”

МЭДЛЭГИЙН НИЙГЭМД эзэмших шаардлагатай чадвар

21-р зуунд бичиг үсэг тайлагдсан хүн гэдэг шинээр болон дахин суралцаж чаддаг нэгэн юм” Алвин Тоффлер

Доор дурдсан зургаан санаа танд зөв мэдлэгээ хэрхэн олж авч өөрийн болгоход тусална.

  1. Зөв цагтаа зөв мэдлэгт суралц. Хүмүүс тодорхой нэг мэдлэгийг хэрхэн цэгнэж байгаа болон тэрхүү мэдлэгийг эзэмшсэн хүн хэр ховор байгаагаас хамаарч мэдлэгийн үнэ цэн үргэлж өөрчлөгдөж байдаг. Шинэ технологи гармагц уг технологийг эзэмшсэн хүн ховор байдаг тул энэ төрлийн чадвар эрэлт ихтэй байдаг. Тийм ч учраас олон хүн уг эрдэмд суралцсанаар аажимдаа эрэлт нь буурдаг.
  2. Хурдан суралц. Боломж түр зуур л гарч ирдэг. Тиймээс боломжийг ашиглахад шаардлагатай чадварт хурдан суралцдаг байх хэрэгтэй. Сэтгэлгээний загваруудыг ойлгож түүнд суралцах нь ирээдүйд ямар ч төрлийн чадварт суралцахад хэрэг болдог аж.
  3. Хэрэгтэй чадвартаа суралцахын тулд мөнгөө ухаалаг зарцуулах. Хөрөнгө оруулалтын багцыг хамгийн ашигтайгаар бүрдүүлдэгтэй адил сургалт, ном, онлайн хичээл зэрэгт мөнгөө хэрхэн хуваарилж зарцуулах нь чухал юм.

Shipyard компанийн захирал Бен Кларке таван жилийн турш өглөө бүр зургаан цаг хагасаас найман цаг хүртэл ширээний ард яс суудаг байв. Гэвч охин нь төрснөөр уг хуваарь алдагдахад хүрэв. Гэвч тэрбээр өөрийнхөө ажиллах цагийг шинээр хуваарилж илүү бага ажилладаг болсоноор суралцах цагаа хадгалж үлдэж чадсан байна. Түүний хувьд өдөр бүр бага ажиллаж эхэлсэн ч жилийн эцэст илүү их цагийг сурахад зарцуулснаар ажлаа ч илүү бүтээмжтэй хийж эхэлсэн юм.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б. Билэгт

ДЭЛХИЙГ ДАЙЛААР МОРДОХУЙ 2.0

Өмнөх нийтлэл

Есийн тооны аюул

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur