Хүн бүр танилын хүрээ чухал гэдгийг мэддэг ч, цөөн хүн л  хэрхэн бий болгох талаар мэддэг. Бизнес эрхлэгчдийн хувьд энэ нь хамгийн чухал чадваруудын нэг гэдэгт эргэлзэхгүй. Азаар та танилтай болоход заавал өндөр боловсролтой байх эсвэл баян байх шаардлагагүй юм. Өөрийн танилын хүрээг өсгөнө гэдэг нь яг үнэндээ маш энгийн үйл явц юм. Дараах зөвлөгөөг танд хүргэж байна.

    1. Бизнесийн уулзалтууд болон хувь хүний хөгжлийн эвентүүдэд оролцох

Хэрвээ та загас барихыг хүсвэл, загас байгаа цөөрөм рүү очих хэрэгтэй! Үүнтэй адил хэрэв та өндөр түвшний харилцагчидтай болохыг хүсвэл, тэдний очдог газарт очих хэрэгтэй. Энэ хүрээнд олон танилтай болох хамгийн сайн арга нь бизнесийн уулзалтуудад оролцох юм. Тухайлбал, өөрийн бизнесийн үйл ажиллагаатай  холбоотой эвентүүдэд оролцож өөрийнхөө үнэ цэнийг  өсгөх боломжтой.
Startup Stock Photos
Уулзалтын үеэр өөрийгөө болон компанийнхаа талаар сурталчлах гэж оролдоод хэрэггүй.  Зүгээр л тэнд байгаа хүмүүстэй уулзаж, танилцсанаар та өөрийн маркетингаа хийж чадлаа гэсэн үг. Таны төлөвлөсөн шиг олон хүнтэй танилцаж чадаагүй байлаа ч эдгээр эвентүүд таны хувийн өсөлт, бизнесийн амжилтад  хувь нэмэрээ оруулах болно.

    1. Хамгийн сайн контентыг бүтээ

Бизнес оройн зоогт зориулан маш шаргуу ажиллаж, хэдэн зуун нэрийн хуудас хэвлэж,(эргээд тэр нь хогийн саванд л хаягддаг) тарааснаар хэдэн арван нэр хүндтэй, нөлөөлөгч хүмүүс тань руу холбогдоно гэж найддаг. Яг л мөрөөдөл шиг сонсогдож байгаа биз?
Startup Stock Photos
Хэрвээ та хүмүүст хэрэгтэй сэдвээр нийтлэл бичиж, зөв видео контентуудыг бэлтгэж чадвал, илүү олон хүнийг татаж чадахаас гадна компанийн лидерүүд зөвхөн тантай ярилцахыг хүснэ. Ингэснээр та утсаар өөрийн компанийн талаар танилцуулж, цагаа үрэх ямар ч шаардлагагүй болно.

            3. 7 хоног бүр 2 шинэ хүнтэй танилц

Хэрвээ та 7 хоногт хоёр шинэ хүнтэй уулзах зорилго тавьсан бол шинэ хүмүүстэй танилцах бүхий л сувгийг маш сайн судлах хэрэгтэй. 7 хоног бүр 2 шинэ хүнтэй танилцах шалтаг өөртөө гарган, танилуудаараа дамжуулан өөр хүмүүстэй танилц! Хүмүүс маш тусархаг байдаг юм шүү!
photo-1461595520627-42e3c83019bc
         4. “Зөвхөн чиний тухай биш” гэдгийг ойлго

Танд нэгэн бяцхан түүх ярьж өгье. Ихэнх хүмүүс сар бүр “Өөрт нь ямар ашигтай вэ?” гэсэн хандлагаар мянга биш юмаа гэхэд хэдэн зуун хүнтэй холбоо тогтоохыг хүсдэг.
Үүнийг хийх хамгийн хялбар арга нь өөрийн хувийн сонирхолоо мартаж, өөрийн ашиг сонирхлын үүднээс бус хүнтэй үнэн сэтгэлээсээ харилцах юм. Тэгэхээр бусдад өөрийн сонирхлыг тулгахын оронд үнэ цэнэтэй харилцааг бий болгоорой. Тэднийг өмнө нь очиж байгаагүй газарт хоолонд урьж, тантай хамтарснаар өөрт нь хэр их ашиг нөлөөтэйг хэлж ойлгуулаарай.
Та өөрийн зорилгыг гол болголгүй, хүмүүстэй харилцах урлагийг төгс эзэмшсэнээр хүчин чармайлт гаргалгүй таны бодсоноос ч илүү их амжилт танд ирэх болно.