The Economist-ын “Дэлхий 2019″ сэтгүүлээс хүргэж байна. 

Нэг газраас нөгөөд зорчиход явган алхах, нийтийн тээврээр явах, автомашин худалдаж аваад, бензинээр дүүргээд жолооны ард суугаад хааз гишгэн давхих сонголтууд байдаг. Тэгвэл автомашин үйлдвэрлэгчид болон технологийн аварга компаниуд хамтарснаар энэхүү гурван сонголт улам бүр нягт холбогдож, байдал өөрчлөгдөж байна. Дотоод шаталтын хөдөлгүүрт автомашины орон зайг цахилгаан машин булаана. Машинаа хуваалцах, машин дуудах зэрэг үйлчилгээ нь хувийн болон нийтийн тээврийн хоорондын заагийг бүдгэрүүлж, автобус, галт тэрэг төдийгүй хувийн машинтай байх шаардлагыг алга болгож байна. Жолоочгүй автомашин жолоо барих чадварыг ч илүүц болгох нь.

Энэ гурван салбарт 2019 онд томоохон дэвшил гарлаа. Богино хугацаанд, хурдаа чимээ багатай авдаг цахилгаан машин илүү өргөн хэрэглээнд нэвтэрнэ. Өндөр үнэтэй цахилгаан машины зах зээлд тэргүүлэх байр суурьтай Tesla компани улам олон өрсөлдөгчтэй болно. Шинэ Jaguar I-Pace, Audi-ийн e-tron загварууд, Mercedes-Benz EQ цуврал, Porsche Taycan, Volvo XC40 гэх мэт цахилгаан машин гарч ирнэ. Хятадын “Tesla”-нуудын зэрэгцээ 2020 онд дээд зэрэглэлийн машины зах зээлд BMW-ийн загварууд, Volvo-ийн Polestar олон хувилбартай гарна. Илүү хямд цахилгаан машин унах хүсэлтэй хүмүүст ч сонголт бий болно.

Ирэх жил Volkswagen, Skoda, Mini болон бусад Хувийн тээврийн гурван гол хандлага илүү нэгдмэл болон үйлдвэрлэгчдийн цахилгаан машин худалдаанд гарч, үнийн хувьд дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашин худалдан авч, ашиглах зардалтай өрсөлдөж эхэлнэ. Энэхүү машинууд илүү хол зайд явах боломжтой болж, цэнэглэх дэд бүтэц нь улам бүр тэлснээр цахилгаан машин руу шилжихээс айж буй хүмүүсийн гол айдсыг багасгана. Volkswagen-ы салбар Electrify America компани 2019 оны зургадугаар сар гэхэд Америкт Wallmart-ын 100 дэлгүүрийн гадна машины батерейг хэдхэн минутанд цэнэглэж чадах 2000 цэг байгуулагдаад бараг дуусав.

Европын автомашин үйлдвэрлэгчид ч залуус автомашин худалдан авч, эзэмшиж өндөр зардал гаргахын оронд автомашин түр хэрэглэх, хүссэн газартаа хүргүүлэх үйлчилгээ авах хүсэлтэйг тооцон илүү их орлого олох зорилгоор цахилгаан машины технологийг тээврийн үйлчилгээтэй хослуулах төлөвлөгөөтэй байна. Үүндээ цахилгаан автомашиныг ашиглах нь зөв юм. Цахилгаан машин худалдаж авах, эзэмшихэд гарах нийт зардал удахгүй дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашиныхтай тэнцүү болох бөгөөд эд анги цөөтэй учир засвар, үйлчилгээ бага шаарддаг, нүүрсхүчлийн хий ялгаруулахыг хориглосон хотуудад тохирох зэрэг давуу талтай. Volkswagen, Renault, PSA компаниуд автомашин түрээслүүлэх үйлчилгээ хэдийнэ бий болгосон бөгөөд 2019 онд нээлтийг нь хийх буюу улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Volkswagen 2020 онд олон улсад гарахаас өмнө Германд үйл ажиллагаа эхлүүлнэ. Францын хоёр компани гадаадад нэвтрүүлэхээс өмнө Парист туршина. Тээврийн ийм үйлчилгээ болон жолоочгүй цахилгаан машиныг хослуулсан үйлчилгээ хамгийн зоримог шийдэл байх болно. Жолоочгүй роботаксиг хэд хэдэн компани (Google-ийн жолоочгүй автомашины нэгж Waymo гэх мэт компани тэргүүлж буй) туршиж байгаа ч дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашиныг ашиглаж байгаа. General Motors компани 2019 онд автомашины салбарт огцом өөрчлөлт авчрахыг хүсдэг технологийнхны үүр болсон Сан Францискогоос эхлэн Америкийн хэд хэдэн хотод цахилгаан машинтай роботаксины үйлчилгээг өргөн цар хүрээтэй нэвтрүүлж, тэднийг гүйцэж түрүүлэхийг хүсч байна. Роботакси болон машин түрээслэх үйлчилгээ хотын тээврийн системийн нэг хэсэг болж, үүн дээр цахилгаан скутер, дугуй нэмэгдсэнээр том хотуудад хүссэн газартаа очих тээврийн хэрэгслийн сонголт маш арвин болно. Компаниудын хувьд тэдгээрээс мөнгө хэрхэн олох нь гол асуудал болно. Автомашин үйлдвэрлэгчид машин зарагчаас үйлчилгээ зарагч болох эвгүй шилжилт хийнэ. Технологийн компаниуд тээврийн салбарт томоохон амжилт ольё гэвэл автомашин нийлүүлэгчтэй хамтрах шаардлага гарна. Ирэх онд автозамд тохирсон бизнесийн загвар олохыг хичээснээр энэ хоёр салбар хоорондоо улам дотносно. 

#Дэлхий2020 тун удахгүй

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

П.Цагаан: Ахмад эсвэл залуу хүмүүстэй нөхөрлө

Өмнөх нийтлэл

Бизнесээ системчлэхийн давуу талууд

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur