• Гадны тэтгэврийнхэн тэтгэврийн мөнгөөрөө аялаад байхад Монголын тэтгэвэрийнхэн яагаад чаддаггүй юм бэ?
  • Тэтгэвэрт гарангуут ядуусын эгнээнд шилжих гээд байх юм. Энэ чинь тэтгэдэг тогтолцоо юу, ядууруулдаг тогтолцоо юу?
  • Тэтгэврийн сан өөрөө банканд мөнгө хадгалаад байхад иргэн нь яагаад шимтгэлээ хувийн тэтгэврийн санд хадгалж болдоггүй юм бэ?
  • Би 1.1 сая төгрөгийн цалинтай. Сар бүр байгууллагатайгаа нийлээд 187 000 мянган төгрөгний шимтгэлийг 13 хувийн хүүтэйгээр төлөөд явахад 30 жилийн дараа 828 сая төгрөгийн хуримтлалтай болно. Яагаад би шимтгэл төлсөн хэмжээгээрээ ирээдүйд тэтгэвэр авч болдоггүй юм бэ?
  • НД-ийн шимтгэл чинь хуримтлал юм уу, татвар юм уу? Татвар биш юм бол би яагаад төлснөөрөө эргээгээд авч чадахгүй байна вэ?
  • Талийгаачийн асуулт: Улсад 30 жил ажилласан хүн би. Тэтгэвэрт гараад ганцхан жил болж байтал өвчний улмаас нас барчихлаа. Насаараа шимтгэл төлснийхөө үр шимийг хүртсэнгүй. Яагаад би тэтгэврээ өвлүүлж болдоггүй юм бэ? Энэ асуудлаа түргэн шийдэж өгөөч ээ!
  • Улс төрчид малчдаас эхлээд амьдралдаа огт шимтгэл төлж байгаагүй хүмүүсийг тэтгэврийн тогтолцоо руу чихэж, тэтгэврийн насыг нь наашлуулж байна. Тэд нэг удаа 5 саяын шимтгэл төлөөд жилд 3.2 сая төгрөг авахаар хуультай яваад байна. Яагаад миний тэтгэврээс энэ хүмүүст өгөх ёстой гэж? Шимтгэл төлөөгүй хүмүүс яагаад тэтгэвэр авах ёстой гэж? Энэ тэтгэврийн нэрийн данс, эв хамтын тогтолцоо чинь “шодоргос” мөн үү?
  • Би насаараа их биш ч шимтгэл төлсөөр ирсэн. Гэвч зарим нь надаас бага шимтгэл төлсөн мөртөө таван жилийн турш өндөр төлсөн нэрээр их тэтгэвэр аваад байна. Энэ шодоргос мөн үү?
  • Хэрэв би сар бүр 60 мянгыг шимтгэлээсээ хувийн тэтгэврийн санд төлвөл 30 жилийн дараа 400 сая төгрөгтэй болно. Хувийн тэтгэврийн сангийн хуулиа хурдан батлаад өгөөч ээ!
  • Яагаад би ирээдүйд авах тэтгэврийн орлогоо барьцаалж орон сууц авч, тэтгэвэрт гарахаасаа өмнө түүнийгээ нөхөн төлж болохгүй гэж? Яагаад яагаад?
  • Тэтгэврийн сан дахь мөнгөөрөө би яагаад ашигтай бизнест хөрөнгө оруулж болохгүй гэж?
  • Миний төлсөн шимтгэлийг яагаад “Цалинтай ээж”, “Насны хишиг” нэрээр тараагаад байгаа юм бэ?
  • Ингээд бодохоор тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх хэрэг ер нь байна уу үгүй юу?
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Г. Даваадорж

Подкаст: Өрсөлдөгчөө дийлэх арга мэх-стратеги төлөвлөгөө

Өмнөх нийтлэл

Magic Design: Хасахаас нэмэх цэнэг рүү

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох