Аливаа төсөл хөтөлбөр хэрэгжихэд агуулга  хүрээнээс эхлээд цаг хугацаа, зардал, чанар, хүний нөөц, харилцаа, эрсдэл зэрэг түмэн янзын бэрхшээл гардаг. 

Монгол улсад хэрэгжиж буй төслүүдийн хувьд төслийн үндсэн ойлголтууд тодорхой түвшинд байдаг боловч төслийн удирдлагын нэгдсэн ойлголт хангалтгүй байгаа нь төслийн удирдлагын стандартыг нэвтрүүлэхэд гол саад бэрхшээл болж байна. Монгол улсад MNS ISO 21500:2013 Төслийн удирдлагын арга зүйн стандартыг 2013 онд баталж, 2017 онд шинэчлэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжид нутагшуулан хэрэгжүүлэх ажилд “Төслийн Удирдлага Хөгжлийн Хүрээлэн” анхаарч ажиллаж байна. Төслийн удирдлага нь төслийн агуулга, цаг хугацаа, төсөв, эрсдэл болон чанарын асуудлыг хамардаг бөгөөд төсөлд оролцогч сонирхлын бүлгүүдийн хэрэгцээ, шаардлага, ашиг сонирхлыг нэгтгэх зорилготой юм. Манай улсын төсөл, хөтөлбөрүүдэд дараах асуудлууд тулгамдаж байна:

        Төслийн агуулга, хамрах хүрээний удирдлагад тулгамдаж буй асуудал:

  • Төслийн оролцогч талуудын шаардлагыг цуглуулах, баримтжуулах ажил  хангалтгүй;
  • Төслийн оролцогч талуудаас тавьсан шаардлагын хүрээнд хэсэгчилсэн зураглал, боловсруулалт хийдэггүй;
  • Төслийн агуулгын статусыг үнэлж, шинэчлэл хийдэггүй;
  • Төслийн цаг хугацааны удирдлагын хүрээнд тулгамдаж буй асуудлууд;
  • Төслийн үйл ажиллагааны эхлэх болон дуусах хугацааг бодитой тодорхойлдоггүй;
  • Төслийн үйл ажиллагааны цагийн хуваарийг нарийвчлан боловсруулах ажил хангалтгүй;
  • Төслийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг хэмжих хэрэгслийг хангалттай түвшинд боловсруулж, хяналт  тавьдаггүй.

Төслийн цаг хугацааны удирдлагын хүрээнд тулгамдаж буй асуудлууд;

  • Төслийн үйл ажиллагааны нөөцийн бүтцийн задаргааг хангалттай боловсруулдаггүй,
  • Нөөцийг нь тодорхойлсон үйл ажиллагаа тус бүрийн үргэлжлэх хугацааг тоймлон гаргасан байдал хангалтгүй;
  • Төслийн үйл ажиллагааны эхлэх болон дуусах хугацааг бодитой тодорхойлоогүй;
  • Төслийн үйл ажиллагааны цагийн хуваарийг нарийвчлан боловсруулах ажил хангалтгүй;
  • Төслийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг хэмжих арга хэрэгслийг хангалттай боловсруулж, хянадаггүй

Төслийн зардлын удирдлагын хүрээнд тулгамдаж буй асуудлууд:

  • Төслийн үйл ажиллагааны зардлыг гадаад, дотоод орчны хүчин зүйлстэй нийцүүлж, үндэслэлтэй тооцоолж чаддаггүй;
  • Төслийн үйл ажиллагааны зардлууд нь агуулга, цар хүрээтэйгээ уялдаагүй;
  • Төслийн үйл ажиллагааны зардлууд нь ажлын бүтцийн задаргаатайгаа уялдаа муутай;
  • Төслийн төсвийг төрөл бүрийн үйл ажиллагаанд хэрхэн хуваарилах талаар нөөцийн календарь гаргадаггүй;

Төслийн чанарын удирдлагын хүрээнд тулгамдаж буй асуудлууд:

  • Төслийн чанарын удирдлага нь стандартын шаардлага хангаж чаддаггүй;
  • Чанарын удирдлага нь зардлын удирдлагын цар хүрээний шугамтай уялдаагүй;
  • Төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийн гүйцэтгэлийн чанарыг үнэлж хянах систем нь хангалтгүй;
  • Төслийн гүйцэтгэлээс хангалтгүй үр дүн гарсан тохиолдолд түүнийг хэрхэн сайжруулалах сайн загвар байхгүй;

Төслийн хүний нөөцийн удирдлагын хүрээнд тулгамдаж буй асуудлууд:

  • Төслийн багийн гишүүдийн мэдлэг чадвар хангалттай түвшинд байж чаддаггүй;
  • Багийн манлайлагч гишүүдийнхээ чадавхийг дээшлүүлж, ур чадварыг хөгжүүлэхэд анхаарч ажилладаггүй;
  • Шаардлагатай нөхцөлд багийн гишүүдийг гадаад, дотоод сургалтад хамруулдаггүй;
  • Хүний нөөцийн сургалтын зардал нь зардлын удирдлагатайгаа уялдаа муутай.

Төслийн харилцаа, хамтын ажиллагааны удирдлагын хүрээнд тулгамдаж буй асуудлууд:

  • Төслийн харилцаа, хамтын ажиллагааны төлөвлөгөөнд оролцогч талуудыг мэдээллээр бүрэн хангадаггүй;
  • Төслийн оролцогч                                          талуудад     үйл            ажиллагаатай холбоотой мэдээллийг нээлттэй байлгадаггүй;

 

Төслийн эрсдэлийн удирдлагын хүрээнд тулгамдаж буй асуудлууд:

  • Эрсдлийн чанарын шинжилгээ хийж эрсдлийн жагсаалтыг шинэчилдэггүй;
  • Эрсдлийн тоон шинжилгээ хийдэггүй;
  • Эрсдэл, аюул, бэрхшээлд нөлөөлөх хариу үйлдлийн аргуудыг төлөвлөгөөндөө тусгадаггүй;
  • Эрсдлийн хариу үйлдлийн төлөвлөгөөг үр ашигтай хэрэгжүүлж чаддаггүй.

Төслийн худалдан авалтын удирдлагын хүрээнд тулгамдаж буй асуудлууд:

  • Төслийн худалдан авалтө нь үйл ажиллагааны шаардлагатай нөөц болон зардлын төлөвлөгөөтэй сайн уялдаагүй;
  • Гэрээний гүйцэтгэл хангалтгүй байсан үед гэрээг цуцалж, шинэчилж ажилладаггүй;
  • Гэрээний заалтын дагуу гэрээг дуусгавар болгодоггүй.

 

Төслийн нэгдсэн удирдлагын хүрээнд тулгамдаж буй асуудлууд:

  • Төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийг зөв зохистой тодорхойлж, төслийн нэгдсэн дүрмийг хангалттай боловсруулдаггүй;
  • Төслийн үйл ажиллагаанд шаардлагатай туслах төлөвлөгөөг тодорхойлж, уялдаа холбоогоор хангадаггүй;
  • Төслийн удирдлагын нэгдсэн төлөвлөгөөг хангалттай боловсруулдаггүй;
  • Төслийн гүйцэтгэлийн үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн өөрчлөлтийг хийдэггүй;
  • Төсөл нь зорилго, зорилтууд болон оролцогч талуудын хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангаж чаддаггүй зэрэг болно.
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Бүтэлгүй аяллаас бүтсэн бизнес

Өмнөх нийтлэл

Двайт Михаликс: Менежментийн доголдсон гол шалтгаан хөрсөн дээр бус гүнд нуугдаж байдаг

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох