Өсөх стратеги

Хэрэглэгчдэд зориулсан контент бүтээхэд анхаарах зүйлс

0

Хүлээн авагч /үзэгч/-ээ ойлгохгүйгээр тэдэнд хүрэх боломжгүй юм.

Сонирхол татсан видео контент бүтээх нь харилцаанаас маш их хамаардаг. Хэрэв та хүлээн авагч, үзэгчээ татаж, сэтгэлд нь нийцсэн контент бүтээж чадаагүй бол тэдэнтэй үр дүнтэй харилцаа үүсгэхэд төвөгтэй болно. Үйлчлүүлэгчдэд чиглэсэн видео хийх тохиолдолд үзэгч, хүлээн авагчаа мэдрэх нь гол түлхүүр болдог. Таны үзэгч хэн байхаас хамааран видео контентын агуулга, ерөнхий өнгө төрх, тэр ч бүү хэл тэдэнд хандахаар сонгож авах сувгийг тань тодорхойлно.

Тэгэхээр үүнийг хийхийн тулд юунаас эхлэх хэрэгтэй вэ?

Өөрийн үзэгчидээ тодорхойл!
Та өөрөөсөө хэдэн асуултыг асуугаарай! Манай зорилтот үзэгч ямар хүмүүс байх вэ? /онцлог шинж, амьдралын хэв маяг гэх мэт/. Ямар төрлийн видео контент тэдний сонирхолыг татах вэ? Хэрвээ тэдэнд ямар нэгэн сэтгэгдэл төрүүлж чадахгүй бол яах вэ? Энэхүү үе шатанд та үндсэндээ өөрийн хийсэн судалгаандаа тулгуурлан маркетингийн персонагаа байгуулна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл та яг одоо толгойдоо таны үзэгчдийн нэг хэсгийг төлөөлж чадах зохиомол дүрийг зурж, дүрслээрэй!

Үзэгч ямар төрлийн контентыг сонирхох хандлагатай байна вэ? Тэдэнд ямар нэгэн сэтгэгдэл төрүүлж чадахгүй бол яах вэ?

Нэг жишээ дурдая. Өнгөрсөн жил бид нэгэн аялал жуулчлалын компанид зориулан персона бүтээж өгсөн юм. Манай персона ая тухыг эрхэмлэгч, адал явдалд дуртай, нийгмийн идэвхитэй чинээлэг эмэгтэй байв. Энэ бүлгийн хүмүүст хандсан маркетинг хийхэд анхаарах зүйл хийгээд сэтгэлд нь хүртэл үйлчилгээ үзүүлж чадна гэсэн ойлголт төрүүлэхэд бидний зорилго оршино. Хэдийгээр персона нь тухайн бүлэг хүмүүсийг татахын тулд гаргадаг зохиомол дүр боловч маркетингийн хувьд асар их ач холбогдолтой.

Энэ аргыг маркетингийн видео контент бүтээхэд мөн ашигладаг. Персонад хүний сонирхол, орлогын түвшин, гэр бүлийн байдал, ажил мэргэжил, нас, орлого, муу зуршил хүртэл тусгагдаж болдог. Гэхдээ персонад дан ганц одоогийн хэрэглэгч, фэнүүд, дагагчид байдаггүй. Бид зөв тодорхойлолт гаргахын тулд тухайн брэндийн хувьд төдийгүй өрсөлдөгч байгууллагууд, мэдээллийн сувгуудын хүрээнд мөн судалгаа явуулах хэрэгтэй.Фэйсбүүк группууд, хэлэлцүүлгүүд, онлайн контентууд нь танд хараахан хүрч амжаагүй байгаа хэрэглэгчиддээ хүрч, тэднийг зөв тодорхойлоход туслана.

Үзэгч, хүлээн авагчийнхаа нэг хэсэг нь бол!

Та үзэгч, хүлээн авагчийнхаа дүр зургийг сайн тодорхойлсныхоо дараа тэдний юунд хамгийн их татагддаг, юунд санаа зовдог зэргийг гүн ухаж мэдэх ёстой. Ялангуяа интерьер дизайн, хувцас загвар гэх мэт зах зээлд ажилладаг бол ямар төрлийн сэдэв, үг хэллэг трэнд болж байгааг мэдэж, түүнийг нь ашиглах хэрэгтэй. Өөрөө сайн ойлгоогүй зүйлээ бусдад сурталчилна гэдэг боломжгүй юм. Тиймээс эрхэлж буй бизнесээ маш сайн судлах хэрэгтэй. Энэ нь таныг ичгэвтэр алдаа гаргахаас сэргийлнэ.

Б. Цолмон

Тацуяа Хамада: Японы компаниудын жишигт хүрэх боломжтой

Өмнөх нийтлэл

Эрүүл дэлхийн төлөө хүн төрөлхтөн юу хийх ёстой вэ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.