Өсөх стратегиТоп нийтлэл

Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдаж буй зохицуулалтууд

1

Монгол улс Хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрх, нэр томьёог 1999 оноос хойш шинэчлэн найруулаагүй билээ. Тиймээс нийгэм, эдийн засгийн өнөөгийн чиг хандлагад болон олон улсын хөдөлмөрийн конвенци, зөвлөмжүүдэд нийцүүлэх шаардлагын хүрээнд энэхүү хуулийн төслийг шинэчлэн найруулж байна.

Түүнчлэн ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцаа, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хорооны дарга Б.Алимаа хэлэхдээ “Ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялдуулан олгох, мэргэшлийн зэргийг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх үндэсний тогтолцоог бий болгох, төрөөс хөдөлмөрийн харилцаанд тавих хяналтыг олон улсын хэм хэмжээтэй уялдуулан өөрчлөх шаардлагатай байна” гэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 13 бүлэг, 127 зүйлтэй. Хуулийн шинэчлэлийн хүрээнд ХТХ-ийн 60 гаруй хувьд өөрчлөлт орж, 19 дүрэм, журам, аргачлалыг шинээр болон шинэчлэн боловсруулж байна.

Тиймээс уг хуулийн үр дүнг хамгийн ихээр мэдэрдэг хүмүүс болох ажил олгогчид, ялангуяа бизнесээ удирдан авч яваа хүмүүст зориулж хуулийн шинэ төсөлд тусгагдсан үндсэн зохицуулалтуудыг танилцуулья.

Хөдөлмөрийн харилцааны үндсэн эрхүүд

  1. Хуулийн хамрах хүрээг өргөтгөх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинж үүссэн үеэс тооцох:
  • Ажил олгогчийн удирдлага хяналт дор
  • Ажил үүргийг биечлэн гүйцэтгэх
  • Цалин хөлс олгох
  • Хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл
  1. Суурь хэм хэмжээг тогтоох:
  • Ажил, амралтын цаг
  • Нэмэгдэл, хөлс /илүү цаг, шөнийн цаг, нийтээр тэмдэглэх болох 7 хоногийн амралт/
  1. Хөдөлмөрийн харилцаанд баримтлах зарчим:
  • Хөдөлмөрийн харилцаанд эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах эрхийг хангах
  • Албадан хөдөлмөрийг хориглох
  • Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглох
  • Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхах, ажлын байран дахь дарамтыг хориглох

Төрийн оролцоог багасгах

  1. Ажил олгогч, ажилтны эрх, үүргийг нарийвчлан зохицуулсан
  2. Хамтын гэрээ, хэлэлцээр хийх
  • 2 ба 3 талт
  • ААНБ, аймаг, дүүрэг, салбар, улсын хэмжээнд
  1. Дотоод хэм хэмжээ дотооддоо тогтоох
  • Хөдөлмөрийн харилцааны асуудал

Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд уян хатан зохицуулалт

  1. Бүтэн бус цагаар ажиллах
  • 32 цаг хүртэл
  • Ажлын өдөр, ажил эхлэх, дуусах цаг, долоо хоногт ажиллах цаг
  1. Зайнаас ажиллах
  • Ажил үүргээ гүйцэтгэх байршил
  • Гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх хугацаа
  • Өөрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашигласан
  1. Жасаагаар ажиллах /Уул уурхай, олборлох салбарт “Жасаагаар” ажиллуулах горим хэрэглэх/
  • Ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна.
  • Жасаагаар ажиллах ажилтны нэг ээлжийн ажил үүрэг гүйцэтгэх хоног нь 20-иас дээшгүй, амрах хоног нь 10-аас доошгүй байна.
  • 14 хоног тутамд нэгээс доошгүй амраана.
  1. Хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа
  • Түр ажлын байранд
  • Ажлын байр хадгалагдаж байгаа ажилтны оронд
  • Туслах шинжтэй ажил, үйлчилгээ
  • Хойшлуулашгүй ажил гүйцэтгэх
  1. Сэлгэн ажиллуулах
  • Тодорхой ажлын байранд ажиллуулахаар бэлтгэх, мэргэшүүлэх
  • Хэд хэдэн ажлын байранд ажиллах чадвар эзэмшүүлэх
  • Ажилтныг зүй бус нөлөөллөөс ангид байлгах
  1. Сургалт
  • 6 сараас дээш хугацаагаар ажил олгогчийн зардлаар суралцах
  • Байгууллагадаа суралцсанаас хойш тодорхой хугацаанд ажиллах
  1. Эд хөрөнгийн хариуцлага
  • Эд хөрөнгийн хариуцлагын хүлээлгэх процессийг тодорхой болгосон
  1. Нууц хадгалах гэрээ
  • Хувь хүний болон байгууллагын нууц хадгалах үүрэг хүлээх
  1. Үл өрсөлдөх нөхцөл
  • Үйлчлэх хугацаа
  • Нутаг дэвсгэр
  1. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах
  • …хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харшлах ноцтой зөрчил гаргасан
  • Ажилтан ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшинг нотлох бичиг баримтаа хуурамчаар бүрдүүлсэн болох нь тогтоогдсон
  1. Бөөнөөр халах
  • Жижиг аж ахуй нэгж, байгууллагад бөөнөөр халах ойлголт байхгүй
  1. Ажил байдлын тодорхойлолт шаардах
  • Эрхэлж байсан ажил үүрэгтэй холбоотой тодорхойлолт авах

Цалин хөлс

  1. Үндсэн цалин
  • Цагаар
  • Хийснээр
  • Албан тушаалын цалин /хөнгөн хэлбэрээр/
  • Малчны цалингийн 30-аас илүүгүй хувь нь мөнгөн бус хэлбэрээр байж болно
  1. Нэмэгдэл /мөнгөн хэлбэрээр/
  • Ур чадвар
  • Ажилласан жил
  • Мэргэшлийн зэрэг
  • Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл
  • Бусад
  1. Нэмэгдэл хөлс /мөнгөн хэлбэрээр/
  • Илүү цаг /1,5 дахин нэмэгдүүлэх/
  • Шөнийн цаг /1,15 дахин нэмэгдүүлэх/
  • Долоо хоногийн амралтын өдөр /1,5 дахин нэмэгдүүлэх/
  • Нийтээр амрах баярын өдөр /2 дахин нэмэгдүүлэх/

Ажил амралтын цаг

  1. Ээлжийн амралт
  • Ажлын 20 хоног
  • Нэмэлт амралтын хугацааг хамтын гэрээгээр тогтоох
  1. Ажлын цагийн хязгаар
  • Долоо хоногийн ажлын цагийн хязгаар 56 цаг

Хүн амын зарим бүлгийн ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа

  • Жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтны хөдөлмөрлөх эрхийн баталгааг тусгах.
  • Эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэхэд ялгаварлан гадуурхагдахгүй байх үүднээс эмэгтэй хүн ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт батлахыг хасах.
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гадаадын иргэн болон харьяалалгүй хүнийг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд эрх тэгш оролцуулах боломжийг бүрдүүлэх.
  • Хүүхдийн хөдөлмөрийн хориглох тохиолдлууд болон хуулиар зөвшөөрөгдсөн нөхцөлд ажиллаж байгаа хүүхдийг хамгаалах зохицуулалт тусгах.

Хөдөлмөрийн сахилга

  1. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл:
  • Ажилтын эмнэлгийн магадлагаатай, ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байх, эсхүл сахилгын зөрчлийг хууль хяналтын байгууллагаас шалгах хугацаанд тасалдана.
  • Сахилгын шийтгэлийг хугацаанд урамшууллыг багасгаж өгөх
  1. Ажил олгогч өөрт учрах эд хөрөнгийн эрсдэлээс хамгаалах

 

 

Х. Саранзаяа

Эрүүл дэлхийн төлөө хүн төрөлхтөн юу хийх ёстой вэ

Өмнөх нийтлэл

Удирдагч та ОРЧИН ҮЕЖИЖ чадсан уу?

Дараагийн нийтлэл

1 Сэтгэгдэл

  1. […] шинэчилсэн найруулгад тусгагдаж буй зохицуулалтыг энд дарж үзнэ […]

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох