Өсөх стратеги

Хөрөнгө оруулалт авахад бэлэн стартапууд

0

Технологид суурилсан гарааны бизнес ирээдүйд амжилттай ажиллаж, өсөж дэвших боломжтой гэдэгт хөрөнгө оруулагчид төдийгүй зарим бизнес эрхлэгчид санал нэгдэх биз ээ. Тодруулбал, АНУ-ын S&P (Standard & Poor’s) 500 хөрөнгийн зах зээлийн индексэд байгаа компаниудын 75 хувь нь тун удахгүй арваас доош настай компаниудаар солигдоно гэх судалгаа гарчээ. Энэ дундаа технологид суурилсан компаниуд тэргүүлэх зэргийг эзэлж байгаа гэдэгт уншигч та итгэж байгаа байх. Тиймээс Монгол Улсад гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх зорилготой “Start” компанид бойжиж буй хөрөнгө оруулалт авахад бэлэн болсон зарим технологийн гарааны бизнесүүдийг танилцуулъя. 

  • Chatbot.mn

Үүсгэн байгуулагчид: М.Эрхэмбаатар, С.Тэмүүжин

Одоогийн байдлаар гаргасан амжилт: Зах зээлд гарсан эхний 17 хоногт уг платформыг ашигласан 300 бот үүссэн.

Компаний тухай: Монгол болон бусад цөөнхийн хэрэглэдэг аль ч хэл дээр ашиглахад тохиромжтой ухаалаг чатботны платформыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд цаашид онлайн бизнесийн шинэ давалгаанд гол тоглогч болох зорилготой. Хиймэл оюун ухаанаар дамжуулан хүнтэй яриа өрнүүлэх, чатлах, асуултад оновчтой хариулах зэрэг урьд нь зөвхөн хүн хийдэг байсан үйлдлүүдийг гүйцэтгэх чадамжтай ботуудын суурь систем юм.

  • insur

Үүсгэн байгуулагчид: Б.Чулуунпүрэв, Э.Батхуяг

Одоогийн байдлаар гаргасан амжилт: Хөгжүүлэлтийн шат дуусаж зах зээлд гарахад бэлэн болсон.

Компанийн тухай: Хэрэглэгч бүр худалдан авалтаасаа эрүүл мэндийн оноо цуглуулах бөгөөд гар утсаараа тэрхүү оноогоо ашиглан эрүүл мэндийн даатгалд даатгуулах боломжтой цогц систем юм.

  • Уяач аппликэйшн

Үүсгэн байгуулагч: П.Жамьяндорж

Одоогийн байдлаар гаргасан амжилт: IOS болон Android дээр version 3 хувилбарыг гаргасан. 1000 гаруй идэвхтэй хэрэглэгчтэй.

Компанийн тухай: Уяач апп-н үндсэн зорилго нь малын удмын бичиг хөтлөх, малын худалдааны зар бөгөөд үүн дээр тулгуурласан сошиал платформ юм.

  • iHotel.mn

Үүсгэн байгуулагчид: Б.Золбадрал, С.Эрдэнэбат

Одоогийн байдлаар гаргасан амжилт: Зах зээлд байр сууриа олсон. 4.7 тэрбум төгрөгийн дүн бүхий захиалга хүлээж авсан.

Компанийн тухай: Зочид буудал, амралтын газрын удирдлагын систем, захиалгын вэбсайт.

  • Songo

Үүсгэн байгуулагч: Н.Золбоо

Одоогийн байдлаар гаргасан амжилт: songo.mn вэбсайт болон songo express аппликэйшнийг тус тус нээн, зах зээлд амжилттай нэвтрүүлсэн.

Компанийн тухай: хоол хүргэлтийн цахим худалдаа

  • On air

Үүсгэн байгуулагчид: С.Тэмүүжин, М.Эрхэмбаатар

Одоогийн байдлаар гаргасан амжилт: 400 000 орчим хэрэглэгч бүртгэлтэй.

Компанийн тухай: Үндэснийхээ буюу дотоодын контент оюуны бүтээлийг түлхүү дэмжин хөгжүүлж, Монголын соёл уламжлалаа сурталчилж, түгээх бодлоготой вэбсайт. Телевизийн 40 орчим сувгийг 14 хоногийн хугацаатай түрээслэж үзэх боломжтой.

  • Neotary

Үүсгэн байгуулагч: С.Тэмүүжин

Одоогийн байдлаар гаргасан амжилт: 50 орчим байгууллага уг үйлчилгээг төлбөр төлөн хэрэглээд эхэлсэн.

Компанийн тухай: Блокчэйн технологид суурилсан бичиг баримтын цахим баталгаажуулалт

  • Ticket.mn

Үүсгэн байгуулагч: А.Ганболд

Компанийн тухай: Үзвэр үйлчилгээний тасалбар худалдааг онлайнаар авах боломжтой вэбсайт.

  • Ubcab

Үүсгэн байгуулагч: Н.Отгонбаяр

Одоогийн байдлаар гаргасан амжилт: 50 000 хэрэглэгчтэй, 400 гаруй стандарт таксиг үйлчилгээндээ нэвтрүүлсэн.

Компанийн тухай: Такси дуудлага, хүргэлтийн үйлчилгээ

  • Nomadic bear

Үүсгэн байгуулагч: Х.Хангай

Одоогийн байдлаар гаргасан амжилт: гар утасны хоёр тоглоомыг амжилттай хийсэн. Компанийн тухай: Бид бүгд оюуны бүтээл бий болгож, түүгээрээ ямар нэгэн санаа, илэрхийллийг хүргэж, тодорхой нэг үр дүн гаргахад анхаардаг. Түүнчлэн тэд мэдлэг, мэдээлэл, шинэ содон зүйлсээ бусадтайгаа хуваалцаж, хамт урагшлах зарчмыг баримталж ажилладаг.

  • Zero.mn

Үүсгэн байгуулагчид: Б.Эрдэнэжаргал, Г.Эрдэнэбаатар, Э.Баттулга, А.Анхбаяр

Одоогийн байдлаар гаргасан амжилт: Санхүүгийн апп-ууд уг вэбсайтад цэс болон орсон. Компанийн тухай: Бүх кино театрын тасалбарыг нэгдсэн байдлаар захиалдаг сайт.

  • Beeco

Үүсгэн байгуулагчид: Б.Очирбат, А.Ууганбаатар

Компанийн тухай: “Прайм Технологи Солюшн” ХХК нь “beeco” замын унаа апп-г хөгжүүлэн олон нийтэд хүргэсэн. Гол зорилго нь ижил чиглэлд хоосон явж байгаа машинуудын сул суудлыг дүүргэснээрээ УБ хотын нийтийн тээвэр хүрэлцээгүй энэ үед иргэдийн тээврийн гуравдагч сонголт болох зорилготой. Уг аппликэйшнээс гадна компани нь байгууллагын дотоод сүлжээ болон бусад захиалгын ажлуудыг хийдэг.

  • Ubike

Үүсгэн байгуулагч: Д.Ганбаатар

Компанийн тухай: Унадаг дугуй болон цахилгаан мопедийн түрээс болон худалдаа

  • Gamma

Үүсгэн байгуулагчид: Д.Бат-Октябрь, Э.Сэргэлэн, Г.Энхболор, С.Буянтогтох, З.Билэгбаатар, Ц.Наранбаяр

Одоогийн байдлаар гаргасан амжилт: 120 гаруй хүний эрүүл мэндийн амьдралыг тодорхой хэмжээнд өөрчилсөн.

Компанийн тухай: “Гамма Стейт” ХХК нь албан ёсоор 2018 онд байгуулагдсан бөгөөд хүний бие, тархи, оюун санааны гайхалтай системийн бүрэн чадамжийг нээн илрүүлэх зорилготой эрүүл амьдралын технологийн байгууллага юм.

  

 

Х. Саранзаяа

Хоёр дахь гэртээ тавтай морил!

Өмнөх нийтлэл

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нь компанийн нийгмийн хариуцлага

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох