The Economist-ын”Дэлхий 2019″ сэтгүүлээс хүргэж байна. 

Дан ногоогоор хооллох явдал сүүлийн хагас зуун жил цөөнхийн доторх цөөнх байв. Америкт 2015 оны байдлаар хүн амын 3-4 хувь нь цагаан хоолтон, дөнгөж 0.4 хувь нь ногоон хоолтон гэсэн судалгаа бий. Харин 2019 онд дан ногоогоор хооллох явдал зонхилж байна. Амьтны арьс, махаар тогтохгүй өндөг, ноос, торго зэрэг амьтны гаралтай бүхий л хэрэглээнээс татгалзсан амьдралын хэв маягийг нийт хүмүүс, ялангуяа шинэ мянганыхан сонгох явдал эрс нэмэгдэж байна.

Америкийн 25-34 насныхны дөрвөн хүн тутмын нэг нь өөрийгөө цагаан эсвэл ногоон хоолтон хэмээн тодорхойлжээ. Ногоон хоолны бизнес цэцэглэсээр. MacDonald’s МакВеган бургерээр үйлчлээд эхэлжээ. Америкт ногоон хоолны борлуулалт дангаараа 2018 оны зургаадугаар сар хүртэлх нэг жилийн хугацаанд хүнсний нийт борлуулалттай харьцуулахад 10 дахин хурдтай өссөн байна. Хүнсний аварга компаниуд өөрсдийн нэр төрлийн ногоон хоол үйлдвэрлэх юм уу гарааны компани худалдан авах, эсвэл хоёулан руу нэгэн зэрэг хошуурцгааж байна. Махны мангас Tyson Foods гэхэд TGI Friday’s рестораны сүлжээнд махгүй котлет нийлүүлдэг Beyond Meat-ийн таван хувийг эзэмшдэг. Big Meat хүртэл ногоон хоолтон болж байгаа бололтой.

Лос Анжелест байрлах Америкийн хоёр дахь том сургуулийн дүүрэг 2018-2019 оны хичээлийн жилд бүх сургуульдаа ногоон хоолоор үйлчилж эхэлж буй. American Medical Association 2018 оны хурлаараа эмнэлгүүдэд ийм хоолоор үйлчлэх шаардлага тавьжээ. Гэхдээ ихэнх засгийн газрууд ногоон хооллолтыг дэмжихдээ хойрго хандаж байгаа. Европын комисс 2019 оны үеэр ногоон хоол (цагаан хоол)-ны албан ёсны тодорхойлолтыг гаргаж, хуулийн хэм хэмжээ тогтоож эхэлмэгц энэ байдал өөрчлөгдөв.

Ногоон хоолны пүүсүүд үүнтэй зэрэгцэн яг мах шиг амт, үзэмжтэй мах орлуулагч бүтээгдэхүүнүүд гаргаж байна. Beyond Meat-ийн котлетоос хүрэн манжингийн шүүс цус шиг шүүрдэг. Голландын нэгэн пүүсийн үйлдвэрлэсэн Vivera хэмээх ногоон стейк зургаадугаар сард супермаркетын тавиур дээр өрөгдсөн даруйдаа долоо хоногийн дотор 40 мянган ширхэг борлуулагджээ. Хэрэв ногоогоор хийсэн “мах” өргөн дэлгэрбэл барууныхны уургийн илүүдэлтэй хооллолтыг сайжруулж, мал аж ахуйн байгаль орчинд үзүүлж буй нөлөөг багасган, магад ядуу буурай орнуудын хүнсний зардлыг бууруулахуйц хувьслын технологи болж мэдэх юм.

#Дэлхий2020 тун удахгүй

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (4 votes, average: 4.75 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

М-Си-Эс Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Гантөмөр: БИ ОДОО Ч ГЭСЭН СУРАЛЦСААР Л БАЙНА

Өмнөх нийтлэл

Бизнест түгээмэл хэрэглэгддэг нэр томьёонуудын жинхэнэ утга

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох