EntrepreneurТоп нийтлэл

“Шарк” Д.Энхтүвшин: Баян болох уу? Хаан болох уу?

0

“MCS” группийн Дэд ерөнхийлөгч “Шарк” Д.Энхтүвшин стартапуудад зориулан үнэтэй зөвлөгөө өглөө. Тэрбээр гарааны бизнес эрхлэгчид ямар бэлтгэлтэй байх, бизнесээ явуулахад юуг чухалчлах нь зүйтэйг зөвлөсний зэрэгцээ гарааны бизнестээ хөрөнгө оруулалт татахын тулд юуг анхаарах шаардлагатайг өгүүлсэн. Ингээд түүний итгэлээс онцлох санааг хүргэж байна.

“Би хөрөнгө оруулахдаа зах зээл, хүн, шийдэл гэсэн гурван зүйлийг нь хардаг”

  • Монголчууд сингапурчуудаас чадвар, мэдээллийн хувьд дутахгүй. Учир нь интернетийн ачаар тэдэнд байдаг мэдээллийн эх үүсвэр бидэнд ч мөн нээлттэй болсон. Анзаараад байхад Монголын стартап эрхлэгчдийн шинийг сэтгэх чадвар нь тун өндөр байдаг.
  • Монгол шиг хурдацтай өөрчлөгдөж байгаа оронд амьдрах сонирхолтой.
  • Баян болох уу? эсвэл хаан болох уу? гэсэн үг бий. Монголд бол ихэнх хүн хийж байгаа бизнесээ тэр чигт нь удирдаж хаан болох зорилготой.
  • Хөрөнгө оруулагчид гарааны бизнес эрхлэгчдийг бизнесээ жигдрүүлэх гэж явж байхад нь нэмж дарамтлаад байж болохгүй. Тиймээс стартапд хөрөнгө оруулж байгаа хүмүүс бусдаасаа илүү туршлагатай, тэвчээртэй байх ёстой мэт санагдсан.
  • Залуус аль болох стартад гэдэг зүйлийн онцлогоо ойлгож, хөрөнгө оруулагчдаа ч сайн ойлгуулах хэрэгтэй.
  • Гарааны бизнесийн хамгийн үнэнч хөрөнгө оруулагч бол үүсгэн байгуулагч та өөрөө.
  • Өөрөөсөө гаргаж болох бүхнээ тултал хийчихээд дараа нь өөр хөрөнгө оруулагчтай уулзвал зүгээр. Ингэснээр хөрөнгө оруулагчдад итгэл төрөхөөс гадна хүн өөрийнхөө бүх хүчээ зориулсан бизнесээ цаашид амжилтай байх уу эсэх дээр ерөнхий дүр зурагтай болчихдог юм.
  • Хөрөнгө оруулалт өгч, авч буй талуудын хүсэл, хүлээлтийн зөрүү гэж байдаг. Иймд аль болох хүлээлтийн зөрүүг багасгаж, илүү тодорхой байх хэрэгтэй.
  • Нэг эсвэл хоёр гол санаандаа тулгуурлан найраагаа хий.
  • Богино хугацаанд гол санаагаа маш тодорхой илэрхийлж сураарай.
  • Найраа хийж байхдаа ч гэсэн шууд яриад байлгүй харилцаан дээрээ анхаарах хэрэгтэй.
  • Тухайн хүнийг хөндлөнгөөс нь хараад тохирсон зөвлөгөө өгдөг хүнийг ментор гэнэ. Өөрөөр хэлбэл, тархины хамгийн эхэнд өгдөг сигнал бол “бууж өг”. Ментор гэдэг яг л энэ сигналын эсрэг буюу үргэлжлүүлээд хичээ, боломж бололцоо маш их байна гэж өдөөдөг хүн юм.
  • Хөрөнгө оруулагчид гэдэг хаана ямар бизнес байгааг мэдэхгүй, хайж судлаад явдаггүй хүмүүс. Тиймээс үнэхээр сонирхож байгаа хөрөнгө оруулагч байвал шууд очоод уулз.
  • Стартапын экосистем хөгжихийн хэрээр хөрөнгө оруулагчид ч гэсэн дагаад хөгжих хэрэгтэй. Тиймээс стартапууд аль болох олон хөрөнгө оруулагчтай очиж уулзаад стартапын соёлыг ойлгуулдаг байвал хэн хэндээ тус дэм болно.
  • Хүн өөрийгөө стартап гэж сэтгэж ажиллавал илүү дээр. Зөв хооллохоос эхлээд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ их цагийг өнгөрүүлэх буюу өөртөө хөрөнгө оруулалт хийдэг байгаарай.
  • Дэлхий дээр маш олон төслүүд байгаа учир оригнал буюу цор ганц санаа гэж байхгүй. Ижилхэн санаануудаас ялгарахын тулд түүнийг хэн хийж байна? Тэр хүн хэр сайн ажиллаж байна вэ? гэдгийг ч мөн чухалчилж үздэг гэдгийг санаж ажиллаарай.

Д.Энхтүвшин “Шарк танк Монгол” нэвтрүүлгийн үеэр доорх гурван зүйлийг голчлон анхаарч хөрөнгө оруулалт хийжээ.

  1. Өсөлт хийх боломж – Санхүүгээс гадна бусад зүйлд хувь нэмэр оруулснаар бүтээгдэхүүн, үйлчилгээ нь сайжирч улмаар борлуулалт болон зах зээл нь мэдэгдэхүйц нэмэгдэх боломжтой эсэх
  2. Хамтран ажиллах боломж – Бизнесийг удирдаж авч явах хүмүүсийн ажилдаа дуртай мэргэшсэн байдал, бусад хувьцаа эзэмшигчидтэйгээ ойлголцон, хамтран ажиллах боломжтой эсэх
  3. Эерэг өөрчлөлт өий болгох – Нийгэмд эерэг өөрчлөлт авчрах боломжтой төслүүдийг илүү дэмжсэн байна.

Тэрбээр жижиг хувьцаа эзэмшигчидтэйгээ ойлголцож, хамтран ажиллаж чаддаггүй байсан хуучны нийтлэг жишгийг эвдэж, хамтарч ажиллах шинэ жишиг тогтоохыг эрмэлзэж байна.

 

Х. Саранзаяа

Имплант технологид ирээдүй бий юү

Өмнөх нийтлэл

Удирдагч хүний ГАНЦААРДАЛ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com